ЭРҮҮГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ МОНИТОРИНГ


Хүний эрх шударга ёсны төлөө хөдөлгөөн
Хүний эрх шударга ёсны төлөө хөдөлгөөн нь 1997 онд байгууллагдсан бөгөөд иргэдийн эрх зөрчигдөж, гадуурхагдан эрүү шүүлтэнд орж байгаа мэдээллийн мөрөөр тухайн чиглэлийн мөрдөгдөж буй хууль тогтоомж үйлчилгээний ил тод байдлыг хангах үүднээс түүний хэрэгжилтийн дутагдалтай талууд, хуулийн цоорхой бий эсэх зэргээр эрх зүйн орчинд дүгнэлт хийж цаашид хууль тогтоомж болон түүний хэрэгжилтийн түвшинд, Олон Улсын эрх зүйн үйлчилгээний стандартад нийцсэн хууль болгож өөрчлөхийг зорьж ажилладаг.

Эрүүгийн анхан шатны шүүх хуралдааны мониторинг

Зорилго

- Монгол улсад ардчилсан хүмүүнлэг иргэний нийгэм байгуулахад хувь нэмэр оруулах

- Иргэний, улс төр, хувийн өмч, нийгэм соёлын эрхийг баталгаажуулах

- Ардчиллын үйлсэд хувь нэмрээ оруулах

- Шударга ёсыг тогтоон хэвшүүлж, өвлүүлэх

Зорилт:

- Шүүх хуралдаанд оролцогч талууд шударгаар мэтгэлцэж байгаа эсэх

- Өмгөөлөгчийн оролцооны хэм хэмжээ нь үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрхээ хэрэгжүүлэхэд хангалттай эсэх

- Иргэний төлөөллийн оролцоо хуульд нийцэж байгаа эсэх

- Гэрч, хохирогч, яллагдагчийн өчиг мэдүүлэг нь хэргийн бодит үнэнийг тогтооход нотлох баримт болох эсэх, шүүх хуралдааны шударга мэтгэлцээний явцад нотлох баримтын мөн чанараа алдах эсэх

- Шүүх хуралдааны дэг журам, хуульчдын ёс зүйн хэм хэмжээ практикт хэрэгжиж байгаа эсэх

- Прокурорын гаргасан яллах дүгнэлтэд нь эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн гэм буруу тухайн субъектыг үйлдэлд байгаа эсэх

- Шүүх хуралдааны шударга мэтгэлцээний явцад шүүх бүрэлдэхүүн, улсын яллагч, иргэдийн төлөөлөл /төлөөлөгч/, шүүгдэгч, өмгөөлөгч хохирогдогсдын оролцооны дүгнэлт хийх.

Мониторинг хийхэд баримтлал хуулиуд

- Монгол Улсын Үндсэн хууль

3-р зүйлийн 1, 5-р зүйлийн 2,3 6-р зүйлийн 3 16-р зүйлийн 3,4,5,6,7,10,12,13,14,16 17-р зүйл 18-р зүйлийн 4 19-р зүйлийн 1,3 10-р зүйлийн 3 14-р зүйлийн 1,2 16-р зүйлийн 1,4 17-р зүйл 19-р зүйл

- Эрүүгийн хууль

100-р зүйл 146-р зүйлийн 4 148-р зүйлийн 2 150-р зүйлийн 1,2,3 168-р зүйл 1,2 251-р зүйл

- Эрүүгийн байцаан шийтгэх хууль

11-р хэсэг 44-р зүйл 102-р зүйлийн 1 106-р зүйлийн 1, 328-р зүйлийн 1, 2, 329-р зүйлийн 1,2, 330-р зүйлийн 1

- Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм

7-р зүйлийн д, и, ж, к 2-р зүйлийн 1-р хэсгийн б, ё

- Хуульчдын ёс зүйн дүрэм

Мониторингийн аргачлал

- Анкетын судалгаа: 860 хүн оролцсон.

- Асуулга: шүүх хуралд оролцсон оролцогчдоос 40 хүнээс асуулга явуулсан.

- Ярилцлага, сурвалжлага: 2 удаа

- Ажиглалт

Мониторингийн хамарсан хүрээ

Алсын аймгуудаас Говь-Алтай, ойрийн аймгуудаас Сэлэнгэ, Улаанбаатарын Сүхбаатар дүүрэг, алслагдсан Налайх дүүрэг

Үндэслэл

Ардчилал, зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжсэн, эрх зүйт төрийн байгуулалтай манай нийгэмд, хамгийн нөлөө бүхий үүргийг шүүх эрх мэдлийн байгуулал хэрэгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд нийгэмд гарч буй гэмт хэргийн тоо буурахгүй харин өсөж, мөн тэр хэмжээгээр хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, энэ нь мөн өсөх хандлагатай байна. Энэ үзэгдэлд хохирох, хохироосон гэх хэлбэрээр оролцсон субьектүүдийн үйлдлийн гэм буруутай эсэхийг ялган тогтоох нь шүүх эрх мэдлийн үүрэг юм. Иргэдийн итгэж хүлээлгэсэн энэ үүргийг шүүх эрх мэдлийн байгуулал хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх иргэдийн дунд, нийгмийн дотор янз бүрийн ойлголт, яриа байдаг.

Хүний эрх, шударга ёсны төлөөх хөдөлгөөнөөс 2002 онд хийсэн судалгаанаас үзэхэд, судалгаанд оролцогчдын 97 хувь буюу 2915 иргэн шүүх хуралдаанаас шударга шийдвэр гаргадаггүй, мөн судалгаанд оролцогчдын 90 хувь буюу 2706 иргэн хуулийн өмнө эрх тэгш эдэлдэггүй гэж хариулсан байна. Судалгаанд хамрагдсан нийт 3000 иргэний зөвхөн 30 хувь нь шүүх эрх мэдлийн тогтолцоогоор асуудал шийдвэрлүүлсэн байна. Тухайн судалгаанд гэмт хэрэгт холбогдоогүй бусад хүмүүсийн хариулсан байдал нь шүүх эрх мэдлийн тогтолцооны мониторинг, бодит судалгаа шаардлагатайг харуулж байна.

Мөн түүнчлэн, шүүн таслах үйл ажлаас болж, хүний эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх хэд хэдэн баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд дэлгэгдсэн. Эдгээр мэдээлэл баримтад анхаарлаа хандуулж, ажиглалт, судалгаа, дүн шминжилгээ хийж шаардлага зайлшгүй бий болж байх үед, тус мониторинг эхлүүлсэн нь цаг үеэ олсон ажил байлаа.

Мониторингийн дүн

Сүүлийн жилүүдэд нийгэмд гарч буй гэмт хэргийн тоо буурахгүй улмаар шинж чанар нь өөрчлөгдөж байгаа гэдэг энэ бүхнийг төрийн нэрийн өмнөөс шүүн таслаж, зөв бурууг ялган тогтоох нь хариуцлагатай ажил алба юм. Шүүгчдийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой иргэдийн хандлагыг тандах зорилгоор Сүхбаатар, Налайх дүүрэг Сэлэнгэ, Говь-Алтай аймгуудад 860 хүнээс судалгаа авахад:

- Цагдаагийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдийн 70% нь авилгал авдаг гэсэн хариулт өгсөн.

- Прокурорын ажилчид авилгалд хамааралтай юу гэсэн асуултанд 69% хамааралтай авдаг гэж хариулсан байна.

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэрэгжилт ямар вэ? Хангалттай юу гэсэн асуултанд 77,9%-нь авилгал авдаг гэсэн.

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчлөх шаардлагатай юу гэсэн асуултанд 70,8%-нь шаардлагатай гэж хариулсан байгаа юм.

- Шүүгч авилгал авдаг уу гэсэн асуултанд 51.7% нь тийм гэж хариулсан.

- Шүүгч ялгавартай ханддаг уу гэсэн асуултанд 77.3% тийм гэж хариулсан

Дээрх судалгааны дүнгээс үзэхэд иргэдийн дунд хуульчдад итгэх итгэл суларсан нь харагдаж байна.

Дүүрэг, орон нутгийн шүүх үйл ажиллагаанд хийсэн ажиглалтын дүнг тус тусд нь авч үзвэл дараах байдал ажигдлагдлаа.

Сүхбаатар дүүрэг Бид нийт 22 хэргийг шүүх үйл ажиллагаанд ажиглалт хийсэн бөгөөд үүнд:

- Залилангийн хэрэг 6,

- Хулгайн хэрэг 5,

- Хүн амины хэрэг 3,

- Танхайн хэрэг,

- Дээрмийн хэрэг 2,

- Авто ослын хэрэг 4 байлаа.

Ажиглалтын явцад илэрсэн зөрчлүүдийг дурдвал:

1. Өмгөөлөгч болон иргэний төлөөллийн үүргээ хэрэгжүүлэх чадвар сул, эрх зүйн практик хэрэгжилт хангалтгүй байна.

2. Иргэний төлөөлөл болон шүүх үйл ажиллагаанд оролцогчдын хууль зүйн мэдлэг, мэдээлэл маш хомс байгаа нь ажиглагдлаа. Иргэдийн төлөөлөгч нь хэрэгт нь тохирсон шийтгэл оногдуулья гэсэн тогтмол үгтэй шүүх хуралдаанд оролцдог.

3. Өмгөөлөгчийн хувьд сайн байсан ч шүүгч яллагч, иргэдийн төлөөлөгч нь давуу талтай нь харагдаж байлаа. Мэтгэлцээний талууд ижил эрхтэй ч өмгөөлөгчийн эрх үүрэг тэр болгон биелэхгүй нь харагдаж байсан.

Жишээ 1

НАЛАЙХ ДҮҮРЭГ

Налайх дүүргийн хувьд эрүүгийн анхан шатны шүүх хурал хойшлох болоход шүүгчид хуралдаж хариуг дор нь хэлж өгдөг. Шүүгчийн ёс зүй дэг жаяг хангалттай. Эрүүгийн анхан шатны шүүх хуралдаан харьцангуй сайн мэтгэлцээний журам дээр явагдаж байсан. Өмгөөлөгчийн мэдлэг ур чадвар сайн байлаа. ИТХ-ийн төлөөлөгчид шүүгдэгчийн хавтаст хэрэгтэй танилцаж шүүх хуралдаанд мэдээлэлд үндэслэн мэтгэлцээний журмаар оролцож байсан.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

Говь-Алтай аймагт 2006 оны 6-р сарын 11-29-ийг дуустал эрүүгийн анхан шатны шүүх хурлын мониторинг хийсэн. Мониторинг хийх явцад эрүүгийн анхан шатны шүүх хуралдааны дэг журам сайн сахигдаж байсан. Хуралдааны явцад иргэдийн төлөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж иргэдээ хамгаалах мэдлэг чадвар сайн байснаас гадна өмгөөлөгчдийн мэдлэг ур чадвар сайн байлаа. Шүүх хуралдааны дэг журам сахигдаж чадав уу гэсэн асуултыг шүүх хуралд оролцогчдын дунд тавихад 11 хүн тийм, 2 хүн үгүй гэж хариулсан. Мэтгэлцээний үндсэн зарчмыг баримталсан уу гэсэн асуултад 10 хүн тийм, 3 хүн үгүй гэж хариулсан. Өмгөөлөгч эрхээ эдлэж үүргээ биелүүлж чадаж байна уу гэсэн асуултад 12 хүн тийм, зөвхөн 1 хүн үгүй гэж хариулсан юм.
Жишээ 2:

Хурлын дэг харицангуй сайн байсан хэдийг ч 1 удаагийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр прокурорын ажилтан орсон бөгөөд иргэдийн хурлаас сонгогдсон хүн гэж тайлбарласан боловч шууд яллагчийн талд саналаа өгч байсан. Түүнчлэн иргэдийн эрхийг хамгаалахад учир дутагдалтай тал ажиглагдаж байсан нь өмгөөлөгчийн мэдлэг ур чадвар сайн байсан ч ялын шийдвэрийг шүүгч прокурорын дүгнэлтээр гаргаж байгаа нь бидний хараанд өртсөн. Ял төлөвлөлт нь хуульд нийцсэн үү? Үндэслэлтэй байсан уу гэсэн бидний асуултад 4 хүн тийм, 9 хүн үгүй гэж хариулжээ.

СЭЛЭНГЭ АЙМАГ

4-р сарын 10-наас 29-нийг дуустал эрүүгийн анхан шатны шүүх хуралдааны мониторинг хийсэн. Сэлэнгэ аймагт шүүгч прокурор өмгөөлөгч иргэдийн төлөөлөгчид нь мэдлэг чадвартай мэтгэлцээнийг явуулж байсан юм

Жишээ 3:

Мониторонгийн дүгнэлт, цаашид авах арга хэмжээний зөвлөмж

- Эрүүгийн анхан шатны шүүх хуралдааны мониторингийг Сүхбаатар, Налайх дүүрэг, Сэлэнгэ, Говь Алтай аймгуудыг мониторингуудад хамруулсан. Бидний ажигласан шүүх хурлууд хурал зарим нь нээлттэй гэх боловч үнэн хэрэгтээ хаалттай хурал болж иргэд олон нийтийн төлөөлөл хангалтгүй, дээд шүүхийн ерөнхий шүүгчээс эхлээд дүүргийн ерөнхий шүүгчид хавтаст хэрэгтэй танилцахаас татгалзаж хурлын тогтоол өгөхгүй хугацааг сунжруулж байсан. Шудрага шүүх бол иргэд олон нийтээс нууцлах зүйлгүй баймаар.

- Хэрэг зөрчилд холбогдон шалгахдаж буй иргэд маань тухайн харилцаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргээ мэддэггүй ба өөрийн үйлдлийг учир холбогдол болоод, шаарлага зэргийг нотолж чаддагүй. Ийм нөхцлөөс болж хүний хэргийг өөртөө хүлээх, хийсэн үйлдэлдээ хэт өндөр ял авах зэрэг асуудал олон байна. Мөн ихэнхи хэсэг нь тухайн харилцаанд зөвлөх туслах нь байх өмгөөлөгч гэдэг зүйлийг мэдэхгүй, мэддэггүй хүн олон байна. Иймд өмгөөлөгч гэж хэн болох, ямар ашиг тустай, эрх үүрэгтэй таниулах шаардлагатай байна. Хуулийн сургалтыг байнга сонирхолтой зурагт хуудас хэлбэрээр олон нийтийг гэгээрүүлэх,

- Шүүхийн мониторингийг үргэлжлүүлэх явуулах шаардлагатай, шүүх хурлыг олон нийтэд нээлттэй болгож, дектафон, зургийн аппарат, шаардлагатай үед телевизийн бичлэг хийж баримтжуулдаг болох,

- Хувийн мөрдөгч, өмгөөлөгчдийг хуульчилж, хүлээн зөвшөөрөх, олон нийт эрх ашигаа хамгаалуулахын тулд тохиролцож өндөр хөлстэй, үнэнч шударга хувийн мөрдөгч, өмгөөлөгчдийг хүсч байгаа тул яаралтай шийдэх.

Төслийн баг:

Ганжуурын Алимаа /Багийн ахлагч/

Хурандаа Лодойсамбуугийн Санжаасүрэн /Төслийн хуулийн зөвлөх/

Самбуугийн Сүрэнжав /Төслийн багийн хуулийн зөвлөх/,

Б.Цогзаяабаатар /Сэтгүүлч, зохиолч/

Дашдоржийн Сарангэрэл /Төслийн зөвлөх, Анагаах ухааны магистр/

Ядамбаатарын Оюунчимэг \ Төслийн багийн ажилтан, Багш \

Нэргүйбаатарын Ариунаа \ Төслийн багийн ажилтан, Хуульч \

Лэгдэн Цэрмаа \Төслийн багийн ажилтан, Ня-бо\

Ном зїй

- Үндсэн хууль

- Эрүүгийн хууль

- Эрүүгийн байцаан шийтгэх хууль

- Олон улсын Ромын дүрэм


No comments: