Үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК нь
"НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН ХАНДЛАГЫН СУУРЬ
ТҮВШИН ТОГТООХ СУДАЛГАА"-г улсын хэмжээнд хоёр дахь удаагаа явууллаа.
Нийт иргэдийн нутгийн өөрөө удирдах байгууллага,
төлөөллийн ардчиллын талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл маш муу байна. Нийт иргэдийн
талаас илүү хувь нь ИТХ-ын талаар огт ойлголтгүй, Улаанбаатар хотын иргэдийн 30
гаруй хувь, хөдөөгийн иргэдийн 70 гаруй хувь нь ийм байгууллага байдаг эсэхийг
ч мэдэхгүй байна. Тэр тусмаа ИТХ нь нийслэл ба дүүрэг, аймаг ба сум гэсэн шатлалтай талаар ойлголт бүр ч дутмаг байв.
ИТХ-ын талаар тодорхой мэдлэгтэй иргэдийн хувьд ард
иргэдийн төлөөлөл болж сонгогдсон төлөөллийн байгууллага, тэдний санал
хүсэлтийг авч холбогдох газруудад уламжлан шийдвэрлэж өгдөг байгууллага, төр ба
иргэдийг холбох гүүр гэсэн ерөнхий ойлголтыг нийтлэг дурдсан боловч иргэдийн
дунд хууль баталдаг, үйлчилгээ үзүүлдэг, улс төрийн оролцоог нэмэгдүүлдэг
байгууллага гэх мэт УИХ, гүйцэтгэх засаглал, улс төрийн намуудын үүрэгтэй
андуурсан ташаа ойлголтыг нэрлэх нь цөөнгүй байна.
Иргэдийн тал хувь нь иргэдтэй тогтмол холбоотой ажиллаж, тэдний өргөдөл, санал гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх эрх бүхий байгууллага хэмээн ИТХ-ын үндсэн үйл ажиллагаа, чиг үүргийг нэрлэж байна. ИТХ-ын гаргасан шийдвэрийг нэрлүүлэхэд нүдэн дээр хийгдэж буй бүтээн байгуулалт, амьдралд нь нөлөөлж буй тогтоол, шийдвэрүүдийг нэрлэж байв.
Иргэдийн тал хувь нь иргэдтэй тогтмол холбоотой ажиллаж, тэдний өргөдөл, санал гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх эрх бүхий байгууллага хэмээн ИТХ-ын үндсэн үйл ажиллагаа, чиг үүргийг нэрлэж байна. ИТХ-ын гаргасан шийдвэрийг нэрлүүлэхэд нүдэн дээр хийгдэж буй бүтээн байгуулалт, амьдралд нь нөлөөлж буй тогтоол, шийдвэрүүдийг нэрлэж байв.
Тухайн шатны ИТХ нь орон нутагт хуваарилагдсан төсвийг
хуваарилж, зарцуулалтад хяналт тавьдаг болохыг иргэдийн маш цөөн хувь нь мэдэж
байна. Харин ИТХ-ын төлөөлөгчид орон нутгийн төсвийг батлах, Орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих,
бодлогын баримт бичиг батлах гэх мэт шийдвэрүүдийг нийтлэг дурдаж байв. Иргэдийн цөөн хувь нь ИТХ-ыг ажил хийдэггүй
цалин авдаг хүмүүс байдаг, мөнгө иддэг байгууллага гэх мэт сөрөг ойлголттой
байлаа. Нийслэлийн иргэдэд ийм сөрөг ойлголт орон нутгийн иргэдийнх өндөр
байна.
ИТХ-ын үйл ажиллагаанд “маш сайн” хэмээн үнэлгээ өгсөн
иргэд ил тод, нээлттэй болсон, хийсэн ажил нь нүдэнд харагдаж, амьдралд нөлөөлж
байгаа, олон нийтэд мэдээлэл сайн өгдөг гэсэн шалтгааныг дурдсан бол “маш муу”
хэмээн үнэлгээ өгсөн иргэд иргэдтэйгээ уулздаггүй, мэдээлэл өгдөггүй, иргэдийн
амьдралыг бодитой сайжруулах зүйл хийдэггүй гэсэн шалтгааныг дурдсан
байна.
Иргэдийн өөрсдийн сонгосон ИТХ-ын
төлөөлөгчөө мэдэхгүй байна.
Судалгаанд
оролцогчдын 1/3 нь өөрийн тойргоос аймаг/ нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч
хэмээн нэрлэснээс 15.8% төлөөлөгчдөө зөв нэрлэжээ. Төлөөлөгчөө зөв нэрлэж буй
хувь орон нутагт нийслэлээс даруй 5 дахин өндөр байлаа.
Сум
дүүргийн төлөөлөгчдөө зөв нэрлэсэн хувь аймаг/ нийслэлийнхээс арай өндөр байв.
Ийнхүү төлөөлөгчдөө сайн мэдэхгүй байгаа нь нэгдүгээрт тухайн аймаг, сум, дүүргийн
хүн амын тоо, нягтралаас ихээхэн хамаарч байна. Нийслэл хотын сонгуулийн тойргийн
хэмжээ орон нутагтай харьцангуй маш том байдаг учраас нэг төлөөлөгч төрөл
бүрийн бүлгийн санаа бодлыг төлөөлөх боломжгүй, түүнд иргэдтэй харьцахад
захиргааны анхан шатны байгууллагын тусламж шаардлагатай болдог. Энэ байдал
судалгааны дүнгээр батлагдсан бөгөөд иргэд асуудал тулгарах, санал гомдол
гарсан тохиолдолд ИТХ-ын төлөөлөгч гэхээсээ баг/хорооны Засаг даргад илүүтэй
байна.
2012
оны орон нутгийн сонгуулиас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад иргэдийн 10%
нь л өөрийн тойргоос сонгогдсон төлөөлөгчтэй ямар нэгэн асуудал, санал, хүсэлт
тавьж холбогджээ. Харин төлөөлөгчтэйгөө холбогдоход, биечлэн уулзахад ямар
нэгэн хүндрэл бэрхшээл учирдаггүй хэмээн иргэдийн дийлэнх нь үзжээ. Жирийн
иргэд гэлтгүй судалгааны багийнхан нийслэлийн болон орон нутгийн төлөөлөгчдийг
аль баг/хороог төлөөлж буй талаарх мэдээллийг олж авахад тун хүндрэлтэй байсан
юм.
1 comment:
Энэ судалгааны тайлан гараа юу? харчих юмсан
Post a Comment