Үндэсний судалгааны Эм Эм Си Жи ХХК нь
"НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААРХ ИРГЭДИЙН ХАНДЛАГЫН СУУРЬ
ТҮВШИН ТОГТООХ СУДАЛГАА"-г улсын хэмжээнд хоёр дахь удаагаа явууллаа.
Үндсэн хуулийн институци болох аймаг,
нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн
Нийтийн Хурал нь тухайн орон нутгийн Засаг даргыг сонгоход чухал үүрэг
гүйцэтгэж, орон нутгийн гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа буюу орон нутгийн төсвийн
гүйцэтгэл, төрийн үйлчилгээнд хяналт
тавих, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдээс гарсан саналыг орон
нутгийн бодлого, төсөв, төлөвлөлтөд шударгаар тусгах, үйлчилгээний талаарх
гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх, төр засаг болон нутгийн удирдлагын үйл
ажиллагааны талаар мэдээлэл хүргэх зэргээр иргэдийг
төлөөлөх үүрэгтэй, иргэдийн хувьд
хамгийн ойр дөт байх учиртай байгууллага юм.
Баг хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх ИНХ-д оролцох
иргэдийн оролцооны хувьд нийслэл хотын иргэд орон нутгийн иргэдээс 40 орчим хувиар
бага байгаа нь хурлын талаар мэдээлэл авч чаддаггүйтэй холбоотой байна. Харин
иргэдийн дийлэнх нь баг/хорооны Засаг дарга болон түүний бие төлөөлөгчөөс
хурлын товын мэдээлэл авдаг байна.
Баг хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх хуралд оролцсон
иргэдийн дийлэнх нь 2014 онд ИНХ-д ядаж 1 удаа оролцсон байна. Орон нутгийн
иргэд нийслэлийн иргэдтэй харьцуулахад ИНХ-д оролцох давтамж өндөр байна. Иргэд
ИНХ-д оролцох оролцоо муу байгаа учраас хурлаар хэлэлцдэг асуудлын талаарх
ойлголт, мэдлэг мөн тааруу байна.
ИНХ-аар хамгийн их давтамжтай хэлэлцдэг асуудалд Улаанбаатар
хотын хувьд тохижилт, тэр дундаа хог хаягдал, золбин нохой, худаг усны асуудал
хэмээн нэрлэсэн бол Орон нутгийн хөгжлийн сангийн талаар иргэдийн ойлголт
тааруу байна. Харин орон нутгийн иргэд ИТХ-ын үйл ажиллагааны тайлан, орон
нутгийн хөгжлийн сангийн талаарх хэлэлцдэг хуралд ихэвчлэн оролцдог байна. Залуучууд
баг хорооны ИНХ-д оролцдоггүй байдал энэ талаарх мэдээллээс улам хоцорч,
мэдлэггүй болоход хүргэж байна.
Цаашид ИНХ-д оролцох төлөвийг харахад өмнө нь хуралд
оролцож байгаагүй иргэдийн тал хувь нь цаашид ИНХ-д оролцоно байгаа нь энэхүү
судалгааны явцад ИНХ-ын талаар багагүй мэдээлэл өгсний үр дүн гэж үзэж болохоор
байна. Иргэдэд ИНХ-ын талаарх мэдээллийг хэвлэмэл материалаар тараахаас илүү
утас, мессеж, гудамжинд байрлуулсан зараар хүргэх нь хүртээмжтэй байх ч насны
онцлогт тохирох сувгаар хурлын товыг хүргэвэл бүх насныхныг хамруулах боломжтой
хэмээн иргэд үзэж байна.
No comments:
Post a Comment