"Панел Өгөгдөл Ашиглах Дөхөм Арга" семинар болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН IRIM СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС ДАРААХ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.
Сургагч багш: IRIM-ийн зөвлөх, доктор Д.Лхагвасүрэн
Хэнд зориулсан: Панел өгөгдөлтэй ажиллах, энэ чиглэлийн анхан шатны мэдлэг эзэмшиx хүсэлтэй багш, судлаач, ахлах дамжааны оюутан, магистрант, докторант нар, мөн бусад мэргэжилтнүүд оролцох боломжтой.
Хэзээ, хаана: 2018 оны 5 сарын 21, 14:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн 2 давхрын Номын Сангийн 202 тоот Лекцийн танхим
Хичээлийн хэлбэр: Анхан шатны арга, мэдлэгийг олгохдоо АНУ-ын PSID буюу Орлогын Динамикийн Панел Судалгаа ашиглан, STATA дээр боловсруулалт хийнэ. STATA-гийн анхан шатны мэдлэггүй байж болно.
PSID: Энэхүү PSID судалгаа нь дэлхийн хамгийн нөлөө бүхий панел өгөгдөл бөгөөд энэ жил уг судалгааны 50 жилийн ой болж байна. Анх 1968 онд 5 мянган өрхийн 18 мянган хүнийг судалж эхэлсэн бөгөөд сүүлийн 50 жилийн турш тэдгээр хүмүүс болон тэдний бүх үр удмыг тасралтгүй дагажээ. Уг судалгааг нийгмийн ухааны бусад олон салбарт хэрэглэдэг.  Уг судалгаа нь Америкийн Үндэсний Шинжлэх Ухааны сангийн (NSF) бүх үеийнхээ туршид санхүүжүүлсэн хамгийн шилдэг 60 төслийн нэг юм. Олон улс орнуудын панел судалгаа энэ судалгаанаас үлгэр авдаг.
Зөвлөмж: Семинарт суух хүмүүс зөөврийн компьютертэй, түүндээ STATA суулгасан байвал илүү үр өгөөжтэй.
Хүсэлт гаргах: Семинарт оролцох хүсэлт гаргахдаа 2018 оны 5 сарын 17-оос өмнө https://docs.google.com/forms/d/1Vg0j8NWvELgGrulo47D37j-TWMjvF21uWik3VkUYZ4I/edit хаягаар орж, богино анкет бөглөнө үү. Семинарт хамрагдах боломжтой эсэхийг 5 сарын 18-ны дотор мэдэгдэнэ.

No comments: