СУДАЛГААНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Судалгааны ажлын сэдэв: Монголбанкны ил тод байдал, олон нийттэй харилцах харилцааны үнэлгээ

Монголбанкны үйл ажиллагааны ил тод байдал, олон нийттэй харилцах харилцааг үнэлэх судалгааны ажлыг гүйцэтгэх судалгааны баг, байгууллагыг тус судалгааг гүйцэтгэх сонирхол, холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. 

Тус судалгаа нь дараах зорилготой:
  • Монголбанкны чиг үүрэг, хэрэгжүүлж буй бодлогын талаар олон нийт (цаашид энэхүү судалгаанд хамрагдагч гэх) хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байдаг эсэхийг үнэлэх;
  • Судалгаанд хамрагдагчидын Монголбанкинд итгэж буй итгэлийг үнэлэх;
  • Монголбанкны үйл ажиллагааны ил тод байдлыг судалгаанд хамрагдагчид хэрхэн үнэлдгийг тодорхойлох;
  • Монголбанкны мэдээллийн нээлттэй байдлыг судалгаанд хамрагдагчид хэрхэн үнэлдгийг мэдэх;
  • Монголбанкны олон нийттэй харилцах харилцааг судалгаанд хамрагдагчид хэрхэн үнэлж байгааг судлах
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС

No comments: