Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны зохицуулагч шалгаруулж авна

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Статистикийн хэлтсээс Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн судалгааг улс орнуудад зохион байгуулж явуулахыг зөвлөмж болгосны дагуу энэхүү судалгааг Монгол Улс 2017 онд анх удаа зохион байгуулж явуулахаар төлөвлөж байна.
Уг судалгааны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийллийн түгээмэл хэлбэрүүд нийгэмд хэр өргөн тархсан байгааг илрүүлэх, цаашдын бодлого хөтөлбөрт энэ талаарх асуудлыг тусгахад чиглэсэн холбогдолтой бөгөөд жендэрийн статистикт туссан хүчирхийллийн үзүүлэлтийг гаргаж, олон улсад харьцуулагдахуйц хэмжээнд хүрэх юм.
Энэхүү судалгааг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) нь НҮБ-ын Хүн Амын Сан (ХАС) болон Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оноос эхлэн хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Судалгааны зохицуулагчийн үүрэг нь жендэрт суурилсан хүчирхийллийн тоон болон чанарын судалгааг чанартай зохион байгуулж явуулахад бүх талын зохицуулалтыг хангахад оршино.

Зохицуулагчийн гүйцэтгэх ажил, чиг үүрэг:
1. Олон улсын байгууллага болон зөвлөх, оролцогч талуудтай зөвлөлдөх, удирдах зөвлөл болон ажлын хэсгийн уулзалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, байгууллага хоорондын ажлын уялдааг хангах,
2. Ажлын хэсгээс боловсруулан гаргасан судалгааны үзэл баримтлал, асуулга, заавар болон холбогдох материалыг турших, эцэслэх, НҮБ-ын ХАС болон ШХА-аас санал авах, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх, ҮСХ-ны Арга Зүйн Байнгын Зөвлөл болон Даргын Зөвлөлийн Хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохицуулах,
3. Тоон болон чанарын судалгааг зохион байгуулж явуулах, ажлын хэсгийн гишүүдтэй хамтран хэрэгжүүлэх,
4. Судалгааны төсөв тооцоог боловсруулахад оролцох, тайлан нэгтгэх
5. Судалгааны мэдээлэл цуглуулах ярилцлага авагч, ахлагч нарыг сургах, сонгон шалгаруулах, туршилтын болон үндсэн судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг зохицуулах,
6. Судалгаатай холбогдох англи, монгол хэл дээрх материалыг орчуулах болон Олон улсын зөвлөхтэй хамтран ажиллах, аман орчуулга хийх,
7. Мэдээлэл боловсруулах, чанарын шалгалт, дүн шинжилгээ хийх, тархаах, үнэлэх, сурталчлах үйл ажиллагааг зохицуулах,
8. Судалгааны багуудын тайланг нэгтгэх, үнэлэх, танилцуулах,
9. Тоон болон чанарын судалгаатай холбогдох бусад үйл ажиллагааг зохицуулах
10. Өдөр тутмын ажлаа ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газарт тайлагнах бөгөөд НҮБ-ын ХАС болон ШХА-т судалгааны үйл явцын болон бусад шаардлагатай асуудлаар мэдээлэл хуваалцах, солилцох.
Ажиллах хугацаанд зохицуулагчийн гүйцэтгэх ажил, чиг үүрэгт тусгагдаагүй ажил үүрэг гүйцэтгэх зайлшгүй шаардлага гарсан тохиололд судалгааны зорилго, зорилт, хүлээгдэж буй үр дүнтэй уялдуулан зохицуулж ажиллана.

Ажиллах хугацаа болон байршил:
Зохицуулагч нь 2016 оны 11 дүгээр 01-нээс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Үндэсний Статистикийн Хороонд байрлаж, бүтэн цагаар ажиллана. Үндэсний статистикийн хороо нь ажил гүйцэтгэх гэрээг зохицуулагчтай хийнэ.

Хүлээгдэж буй үр дүн:
Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үзэл баримтлал, асуулга, түүнийг нөхөх заавар боловсруулагдсан байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэл болон эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрийг илрүүлэх туршилтын болон үндсэн судалгаа, чанарын судалгаа зохион байгуулагдаж, үр дүн нэгтгэгдэж, тайлан эцэслэгдэж, хүчирхийллийн аливаа хэлбэрийг бууруулахад чиглэсэн төрийн бодлого боловсруулахад ашиглах болон олон улсад харьцуулагдахуйц тоо, мэдээлэлтэй болсон байна.
Төсвийн зарцуулалтын тайлан нэгтгэгдэж, үйл ажиллагаа болон төсвийн зардлын тайлан бүх талуудад хүргэгдсэн байна


Тавигдах шаардлага:
Хүн ам зүй, социологи болон эдийн засагч мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжлээрээ 5, түүнээс дээш жил ажилласан туршлагатай
Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай
Жендэрт суурилсан хүчирхийлэл болон эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр явагдсан судалгаанд оролцож, дүн шинжилгээ хийж байсан туршлагатай
Статистикийн аргачлал, маягт, түүнийг нөхөх заавар боловсруулах чадвартай туршлагатай
Асуудал боловсруулах, мэдлэг, мэдээллээ бусдад ойлгуулах, хүргэх чадвартай
Шаардлагатай тохиолдолд ажлын болон амралтын өдрүүдэд илүү цагаар ачаалалтай ажиллах боломжтой
Хувийн зохион байгуулалт, харилцааны өндөр ур чадвартай байх
Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх

Бүрдүүлэх материал:
Материалыг монгол болон англи хэл дээр бүрдүүлнэ. Үүнд:
Дагалдах захидал (Cover letter)
Хувь хүний намтар (Curriculum vitae)
Иргэний үнэмлэхний хуулбар
Дипломын хуулбар
Цагдаагийн газрын тодорхойлолт
Хоёр хувь цээж зураг

Материал хүлээн авах хугацаа: 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 17.00 цаг хүртэл.

Материал хүлээн авах хаяг: Засгийн газрын III байр. Үндэсний Статистикийн Хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газар, 202 тоот өрөө, Утас: 11-263966

No comments: