Судалгааны мэргэжилтэн /түр/ ажилд авна

Ажлын байрны нэр:
Оюутны хөгжил, үйлчилгээний албаны судалгааны мэргэжилтэн /түр/

Гүйцэтгэх ажлын цар хүрээ:
Төгсөгч, ажил олгогч болон хөдөлмөрийн зах зээлийн болон бодлогын судалгаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалт, оюутны үйлчилгээний талаар багш, ажилтан, суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа хийж, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийн, удирдлагыг мэдээллээр хангах

Ажлын байранд тавигдах шаардлага:
Социологи, статистикийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
Тоон болон чанарын судалгааны хөтөлбөр, хэрэглэгдэхүүн боловсруулах чадвартай
SPSS, SAS, Stat програмууд дээр ажиллах, судалгааны тайлан, зөвлөмж бичих чадвартай
Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй
Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай
Харилцааны соёл, ёс зүйтэй, багаар ажиллах чадвартай
Судалгаа, сургалтын байгууллагад ажилласан туршлагатай бол давуу тал болно

Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет
Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
Ажил байдлын тодорхойлолт, удирдах ажилтны холбоо барих утас

Бүртгэл:
2016 оны 9 дүгээр сарын 15-наас 20-ны өдрийн 09:00– 17:30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1135

No comments: