СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АЖЛЫГ ХЭМЖИХ НЬ

Шинжлэх ухаан, технологийн статистик судалгааг олон улсын стандарт шаардлагын түвшинд тооцоолж гаргах, судалгаа, туршилт, хөгжлийн ажлыг хэмжих шинэ арга зүй, аргачлалын талаар танилцуулах зорилгоор БСШУСЯ, ЮНЕСКО, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран зохион байгуулж буй “СУДАЛГАА, ТУРШИЛТ ХӨГЖЛИЙН АЖЛЫГ ХЭМЖИХ НЬ” сэдэвт арга зүйн семинар 2016 оны 9 дүгээр сарын 19-нд БСШУСЯ-нд болж өнгөрлөө.


Семинарт тавигдсан илтгэлүүд:
  1. “Монгол улсад судалгаа туршилт хөгжлийн ажлыг хэмжих” судалгааны ажлын арга зүй, зохион байгуулалт, үр дүн
  2. Дээд боловсролын секторын судалгаа хөгжлийн ажлыг үнэлэх арга зүйн шинэчлэл, онцлог
  3. Төрийн байгууллагын секторын судалгаа хөгжлийн ажлыг үнэлэх арга зүйн шинэчлэл, онцлог
  4. Аж ахуй нэгжийн салбарын судалгаа хөгжлийн ажлыг үнэлэх арга зүйн шинэчлэл, онцлог

No comments: