Социологич гэж хэн бэ?

Хийж гүйцэтгэдэг ажил:

Социологич нь нийгмийн харилцаа, тэдгээрийн зүй тогтолцоо, хөгжил, хүмүүсийн хоорондох харилцаа, нийгмийн бүтэц, зохион байгуулалт, хувь хүн ба нийгмийн хоорондын харилцааг судалж, нийгмийн өнөөдрийн байдалд дүгнэлт хийх, удирдлагын ашигтай хэлбэр сонгох гэх мэт өргөн хэмжээний ажлыг гүйцэтгэнэ. Нийгэмд тулгамдсан асуудлыг олж судлаад, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, шийдлийн загварыг тодорхойлно. Нийгмийн бүхий л давхаргын гишүүдийн дунд төрөл бүрийн сэдвээр судалгаа явуулна.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл:
Компьютер, хэвлэгч, видео болон аудио бичлэгийн камерууд, бичгийн хэрэглэл. 

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл:
Нийгэм судлаач, социологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл:
Социологич нь бүхий л түвшин, бүтцийн бүхий л нэгж бүхэнд нийгмийн амьдралын хүрээнүүдийн тухай шинэ мэдлэгийг бий болгож, нийгмийн хөгжлийн зүй тогтол, хөгжлийн ерөнхий чиг хандлагыг нээх.
Социологич нь байгууллагын ажлын үйл явцыг хянах, ажлын байран дээрхи үр нөлөөтэй хяналтыг хэрэгжүүлэх тодорхой мэдээлэл удирдлагад өгөх.
Социологич нь гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллагууд, улс төрийн нам, холбоо, эвслүүдийн нийгмийн амьдралын бүхий л хүрээнд зөв зорилго чиглэлтэй бодлого боломжийг өргөнөөр ашиглах боломжуудыг нээж өгөх.
Тухайн төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад тэдгээрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй таамаглал дэвшүүлэх, зөв, ашигтай чиглэлийг сонгоход зөвлөх.
Бүх салбарын ажлын гүйцэтгэлийг бодитой үнэлэн, шагнаж, урамшуулахад хяналт тавих.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх хяналтыг боловсронгуй болгох.
Тухайн байгууллагын ажлын орчинг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд судалгаа явуулах.
Байгууллагад үйл ажиллагааны үр дүнтэй харилцааг бий болгох, дэмжих үйл ажиллагааг судлан шийдвэрлэх.

Мэргэжлийн ур чадвар:
Социологийн суурь ойлголтуудыг төрөл бүрийн онол, парадигмуудын үүднээс харьцуулан шинжлэх, Монголын нийгмийн түүхэн болон соёлын суурь онцлогийн талаар социологийн шинжилгээний түвшинд мэргэжлийн ойлгоц, үнэлгээтэй болсон түүндээ тулгуурлан өнөөгийн Монголын нийгмийн бодит байдал, асуудлуудад дүн шинжилгээ хийх мэдлэг чадвартай байх. 

Бие хүний онцлог шинж чанар, онцлогууд:
Нийгмийн ухааны мэдлэгтэй,аливааг задлан шинжлэгч, ургуулан бодогч, хүмүүнлэг ёсыг дээдлэгч, харилцааны соёлтой, хариуцлагатай байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл:
Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт, ажлын дэглэм:
Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл:
Төлөвлөх, таамаглах, тооцоолоход алдаа гаргах

Ирээдүйд ахих дэвших боломж:
Их дээд сургуульд социологич-нийгэм судлалын багш, социологийн болон нийгмийн ухааны судалгааны байгууллагуудад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, удирдах ажилтнаар ажиллаж болно.

Эх сурвалж: www,hudulmur,mn

No comments: