Олон нийтийн санал бодлын тандалт судалгаа IRI

  • Энэхүү тандалт судалгааны мэдээлэл цуглуулалтын үйл ажиллагааг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI) болон Chesapeake Beach Consulting байгууллагын судлаач Роберт Карпентерын удирдлаган дор Нийгмийн Бодлого Хөгжлийн Судалгааны Хүрээлэн (НБХСХ) 2016 оны 3-р сарын 1-ээс 15-ны өдрүүдэд гүйцэтгэсэн болно. 
  • Судалгаанд хамрагдсан иргэдтэй ганцаарчлан ярилцах замаар мэдээллийг цуглуулсан. 
  • Улаанбаатар хот, 13 аймгийг хамран, аймаг, сум, дүүргийн түвшинд түүврийн олонлогийг сонгосон. 
  • Суурин болон алслагдсан орон нутгийн иргэдийг хамруулан асуулга судалгааг гүйцэтгэсэн. 
  • 18-аас дээш насны сонгууль өгөх чадамжтай иргэдээс судалгаа авсан бөгөөд улсын хэмжээнд нийт 5,000 иргэдийг хамруулсан. (Амжилттай ярилцлагын хувь: 95.24%)
  • Улаанбаатар хот болон 13 аймаг судалгаанд хамрагдсан. 
  • Аймаг тус бүрээс 3 сумыг санамсаргүйгээр түүвэрт сонгосон. 
  • Судалгаанд хамрагдагсдын 2,800 нь дээрх 13 аймгуудаас, 2,200 нь Улаанбаатар хотоос сонгогдсон бөгөөд Улаанбаатар хотын дүүргүүдийг санамсаргүйгээр сонгосон. 
  • 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн сонгогчдын тоог үндэслэн тухайн аймгуудаас судалгаанд хамрагдах иргэдийн тоог тогтоосон болно. 
  • Судалгаа авах байршилд очиж эхлэлийн цэгийг тодорхойлсны дараа тогтоосон интервалийн дагуу судалгаанд хамрагдах өрхийг сонгосон. 
  • Санамсаргүй түүврийн Kish-ийн хүснэгт ашиглан тухайн өрхийн гэр бүлийн гишүүдээс судалгаанд оролцогч иргэнийг сонгосон. 
  • Судалгаанд оролцогчийг сонгохдоо хүйсийн тэгш оролцоог харгалзан үзсэн. 
  • Түүврийн алдааны хязгаар 95%-ийн итгэлийн түвшинд ±1.4 хувиас хэтрээгүй болно. 
  • Тус судалгааны тайланг олон улсын стандарт, зах зээлийн болон нийгмийн судалгааны аргачлалын дагуу боловсруулан бэлтгэсэн. 
  • Илтгэлд дурдагдах зарим тоон үзүүлэлтүүдийн нийлбэр оронгийн нарийвчлалын улмаас 100 хувьтай тэнцэхгүй тохиолдол гарахыг болгооно уу.

Эх сурвалж: IRI Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС

No comments: