Түүхийн социологийн онол

Түүхийн социологийн онол түүхийн явцад нийгмүүд хэрхэн хөгждөг тухай голлон анхааран судалдаг. Өөрөөр хэлбэл хүний нийгмийн институц, байгууллагуудыг тодорхойлогч суурь бүтцийг судладаг гэсэн үг. Эрдэмтэд одоо бид энэ онолын 2-р давалгааны эхэнд байна гэж үздэг. Нэгдүгээр давалгаа 18-р зууны дунд үеээс 1920-иод он хүртэл явагдсан гэдэг. Энэ нь тухайн үед болсон гол үйл явдлууд болох Америк, Францын Хувьсгалууд, Аж Үйлдвэржилт, Үндэстэн бий болох /Nation-building гэдэг үгний илүү оновчтой монгол хувилбарын санаа байвал хэлээрэй/ зэрэгтэй холбоотой гарч ирсэн. Ер нь энэ чиглэлийн онолчид хүмүүсийн жам ёсны гэж үздэг бүтэц хэрхэн комплекс нийгмийн процессуудын үр дүнд бий болсоныг судалдаг. Тэгэхээр, неореалистууд улс гэгч зүйлийг тогтмол болгон авч үздэг байхад нийгмийн социологич нар хэрхэн тухайн төрөл зүйлийн улсууд дотоод болон гадаад нийгмийн хүчин зүйлүүдээс улбаалан бий болсоныг судалдаг. Улс гэдэг нь неореалистуудын хүсдэгчлэн функцынхаа хувьд ижил зүйлүүд биш аж. Мөн дотоод нийгэм, олон улсын нийгэм гэдэг ялгаа ямар ч үндэс суурьгүй аж: Үнэндээ “олон улсын систем” гэсэн биеэ даасан нэг зүйл улсуудын үйл хөдлөлд чухал нөлөө үзүүлдэг гэдэг / неореалист ОУ харилцааны онолын нэг хэсэг/ бол худлаа гэнэ. Ер нь бол улс гэдэг зүйл нь олон улсын болон дотоодын хүчин зүйлсээс үүдэлтэй аж.

Энэ онолын 2 гол төлөөлөгч болох Charles Tilly, Michael Mann нарын ажлыг товчлон оруулья. Тиллигийн хувьд улс гэдэг нь маш комплекс зүйл. Тэрбээр Европт тивд бий болж байсан төрөл бүрийн улсуудаас яагаад үндэстгэн-улсын хэлбэр давамгайлсанг судалжээ. Түүнийхээр бол төрийн энэ хэлбэр шалгарч үлдсэн нь түүний дайны үед гүйцэтгэх чадвартай холбоотой гэнэ. Тэр дэглэмүүдийг хөрөнгө давамгайлсан /эдийн засгийн хүч дээр суурилсан/, түрэмгийлэл давамгайлсан /цэргийн хүч дээр суурилсан/ хэмээн 2 хэсэгт ялган эндээс 3-н төрлийн улс байгааг анзаарчээ: Алба, гувчуур авдаг эзэнт гүрнүүд, тархай бутархай бүрэн эрхт улсууд /хот-улсууд/, үндэстэн-улсууд. Дайн бий болсноор сүүлийн төрлийн улсын хувилбар давамгайлсан аж. Учир нь зөвхөн үндэстэн-улс л өргөн цар хүрээтэй цэрэг арми хөдөлгөж чадахаас гадна, тухайн улсын бүх ангиудын ашиг сонирхолыг хангаж чадна гэнэ. Дайнаас болоод дээр байсан олон төрлийн улсууд нэг хэлбэрийн улс болсон ба энэ нь бүр норм болсон аж. Энэ нь Неореализмын баталдаг шиг улс нь бүх л цаг үед энэ хэлбэртээ оршоогүйг харуулж байгаа юм. Дайн яагаад ийм чухал үүрэг, рольтой вэ гэхээр зөвхөн дайнаар л улс эрх мэдэлтэй болдог аж. Улсууд дайнд бэлтгэж байхдаа л татвар, засаг захиргаа гэсэн дэд бүтцийг бий болгодог аж. Үндэстэн улс нь дайнаар өөрийн хүн амаа илүү захирдаг болж, бусад улсуудын хэлбэрээс илүү үр дүнтэй учир давамгайлсан аж. Michael Mann-ын бүтээлийн хувьд маш нүсэр. Иймд түүний санааг товчхон байдлаар оруулья. Тэрбээр улсын хүч, эрх мэдлийн хэлбэрийг түлхүү судласан байдаг. Түүний бүтээлээс харахад улсын эрх мэдлийн 4-н хэлбэр байдаг ба эдгээрт нь үзэл суртлын, эдийн засгийн, цэргийн, улс төрийн эрх мэдлүүд орно. Эдгээр хэлбэрийн хүчүүд хэрхэн хоорондоо холбогдон тухайн цаг үеийн тухайн маягийн улсыг бий болгож, мөн олон улсын системтэй харьцдаг байсныг тэр судлан бичсэн байна.

Эцэст нь хэлэхэд, улс гэдэг зүйл маань түүхийн явцад олон олон хэлбэрийг олон өөрчлөгдөж ирсэн одоогийн олон улсын системд давамгайлж буй үндэстэн-улс хэлбэрийг хэзээ ч өөрчлөгдөхгүй, цаанаасаа заяасан мэт бодож сэтгэх нь өөрөө асуудалтай юм.

P.S. Түүхийн социологи онолоор рефлективист онолуудын бичлэг дуусч байна. Одоо реализм, либерализм, марксизм зэрэг гол урсгалын онолуудаас гадна өмнөх рефлективист онолууд болон гол урсгалын онолуудын хооронд “гүүр” болон холбодог гэх social constructivism тухай оруулах үлдэж байгаа. Юу ч гэсэн илүү тодорхой болгох үүднээс өөрийн их сургуулийн лекц дээр тэмдэглэж байсан эдгээр онолуудын график, жагсаалтыг дараагийн удаа оруулна.

No comments: