Түүхийн социологийн онол

Түүхийн социологийн онол түүхийн явцад нийгмүүд хэрхэн хөгждөг тухай голлон анхааран судалдаг. Өөрөөр хэлбэл хүний нийгмийн институц, байгууллагуудыг тодорхойлогч суурь бүтцийг судладаг гэсэн үг. Эрдэмтэд одоо бид энэ онолын 2-р давалгааны эхэнд байна гэж үздэг. Нэгдүгээр давалгаа 18-р зууны дунд үеээс 1920-иод он хүртэл явагдсан гэдэг. Энэ нь тухайн үед болсон гол үйл явдлууд болох Америк, Францын Хувьсгалууд, Аж Үйлдвэржилт, Үндэстэн бий болох /Nation-building гэдэг үгний илүү оновчтой монгол хувилбарын санаа байвал хэлээрэй/ зэрэгтэй холбоотой гарч ирсэн. Ер нь энэ чиглэлийн онолчид хүмүүсийн жам ёсны гэж үздэг бүтэц хэрхэн комплекс нийгмийн процессуудын үр дүнд бий болсоныг судалдаг. Тэгэхээр, неореалистууд улс гэгч зүйлийг тогтмол болгон авч үздэг байхад нийгмийн социологич нар хэрхэн тухайн төрөл зүйлийн улсууд дотоод болон гадаад нийгмийн хүчин зүйлүүдээс улбаалан бий болсоныг судалдаг. Улс гэдэг нь неореалистуудын хүсдэгчлэн функцынхаа хувьд ижил зүйлүүд биш аж. Мөн дотоод нийгэм, олон улсын нийгэм гэдэг ялгаа ямар ч үндэс суурьгүй аж: Үнэндээ “олон улсын систем” гэсэн биеэ даасан нэг зүйл улсуудын үйл хөдлөлд чухал нөлөө үзүүлдэг гэдэг / неореалист ОУ харилцааны онолын нэг хэсэг/ бол худлаа гэнэ. Ер нь бол улс гэдэг зүйл нь олон улсын болон дотоодын хүчин зүйлсээс үүдэлтэй аж.

УЛС ТӨРИЙН БАРОМЕТР 2016 ОН 3 САР

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг та бүхэнд толилуулж байна. Судалгаанд Улаанбаатар хот болон Ховд, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь аймгуудийн 1500 иргэдийг хамруулсан байна. Судалгаа нь цаг хугацааны хувьд 2016 оны 3-р сарын 11-с 3 сар 31-ны хоорондох үеийг хамарч байгаа аж.
Судалгааны дүнг нийслэл хот, хөдөө харьцуулсан байдлаар харуулсан ба судалгааг ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан санхүүжилсэн байна.

Эх сурвалж: Дэлгэрэнгүйг www.santmaral.mn