ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУДАЛГАА ХИЙХ СУДЛААЧДЫГ ШАЛГАРУУЛЖ АВНА

Үндэсний статистикийн хороо (ҮСХ) нь НҮБХАС, НҮБХС-ийн дэмжлэгтэйгээр Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа, Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа болон Хүн ам зүй, эрүүл мэндийн судалгаануудыг нэгтгэж Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа (НҮТС)-г явууллаа. Судалгааны үр дүнгээр 2015 онд НҮБ-ын ХАС-ын санхүүгийн болон техникийн тусламжтайгаар 3 гүнзгийрүүлсэн судалгаа хийх залуу судлаачдыг ҮСХ нь шалгаруулж авах гэж байна.

Хугацаа: 2015 оны 1 дүгээр сараас 3 дугаар сар хүртэл 3 сарын хугацаанд бүх үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

Мэргэжил, туршлага: Сонирхсон судлаач нь дараах шаардлагыг хангасан байна:
  • Тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  • ХАХОУХ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг багтаасан НҮБХАС-ын үндэсний болон бүсийн хөтөлбөрийн хүрээг мэддэг байх;
  • Статистик, хүн ам зүй, нийгмийн эрүүл мэнд, социологи болон холбогдох чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
  • Бичгийн болон ярианы англи хэлтэй байх;
  • Статистик болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжлийн болон дүн шинжилгээ хийх чадвараа дээшлүүлэх, энэ чиглэлээр суралцах сонирхолтой байх
  • 35-аас доош настай байна.
Бүрдүүлэх материал:
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Хувь хүний намтар (CV)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Дипломын хуулбар
  • Хоёр хувь цээж зураг
Бүртгэлийн хугацаа: 2015 оны 01-р сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл.

Материал хүлээн авах хаяг: Засгийн газрын III байр. Үндэсний Статистикийн Хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газар, 206 тоот өрөө. Утас: 51-263966

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг ҮСХ-ны ХАНСГ-ын 206 тоот өрөө, 51-263966 утсаар лавлана уу.

Эх сурвалж: ҮСХ

No comments: