Баярлалаа Хэвлэлийн Хүрээлэн

Цаг хугацаа юутай хурдан... Намар, өвөл, хавар зун... дахиад л хавар, зун... эргээд л цас бороо, цэцэг навч... Аль хэдийн дөрвөн жил улиран оджээ.

Их сургууль төгссөн балчир жаал Хэвлэлийн Хүрээлэнд õºäºëìºðèéí ãàðààãàà ýõëýн конторлон сууж асан тэр л найман оноос хойш даруй дөрвөнтөө он тоолол солигджээ. Найман сарын жихүүн бороотой өдөр буйдхан байрших зуун айлыг зүглэн гүйж ажилд орж хөдөлмөрчин болчихсон явахдаа þó áîäîæ, þóã õ¿ëýýæ áàéñíûã өнөө òààшгүй ээ.

Судалгааны àæèë, хэвлэл мэдээллийн ажил, хàðèóöëàãà, нэр хүндтэй ажил. Хамт олон, найз нөхөд, дарга, захирал... Авах бүхнээ авсаан. Сурах бүхнээ сурсаан. Энд ажилласан маань нэр төрийн хэрэг байлаа... Энэ л байгууллагын бүтээгдэхүүний хувьд Хүрээлэнгээрээ бахархаж явах нь миний үүрэг...

Номын сангийн төмөр хаалга, сэмэртэл эргүүлсэн хэвлэлүүд, мэдээллийн төвийн хар сандлууд, гал тогооны амттай хоолууд, урд хаалганы чанга хаагдах дуун, уулзалтын өрөөний хүрэн ширээ, хана дагуулж өлгөсөн зураг, талархал, өрөөний минь саарал шкафууд, чөлөөт хэвлэлийн ууртай жижүүрүүд гээд л... БҮГД л сайхан, гэгээн, дурсамжтай...

Гар, сэтгэл нийлэн ажилласан хàìò îëîíдоо, судалгааны багынхандаа баярлалаа гэж хэлье. Гүнжээ эгчдээ баярлалаа. Чимэдээ ахдаа баярлалаа. Уянгаа эгч, Байгалиа эгч, сургалт, санхүүгийхандаа баярлалаа. Коллежийнхондоо ч бас баярлалаа. Хамгийн сүүлд нь захиралдаа баярлалаа...

Баяртай миний Хүрээлэн

2012 оны 05 дугаар сарын 04

1 comment:

Anonymous said...

bye bye geed xaachixniweeee