"Иргэдийн нийгэм, улс төрийн үнэлэмж, чиг хандлага" судалгааны дүн (МАН)

“ИРГЭДИЙН НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН ҮНЭЛЭМЖ, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУУРЬ СУДАЛГААНЫ ТАЙЛАН ДҮГНЭЛТ
Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны дарга Г.Мөнхбаярын тавьсан саналын дагуу Улаанбаатар хотын оршин суугч, иргэдийн нийгэм, улс төрийн идэвх оролцоо, байр суурь, үнэлэлт дүгнэлт, чиг хандлага, улс төрийн нам, улс төрчдийн рейтингийг тандан судлах зорилгоор социологийн суурь судалгааг Нийгмийн ардчиллын хүрээлэн 2011 оны 9 дүгээр сарын 16-наас 30-ны өдрүүдэд хийж, дүнг нэгтгэн, тайлан дүгнэлт бэлтгэв.


СУДАЛГААНЫ ОБЪЕКТ, ТҮҮВЭР
Судалгааг санамсаргүй түүврийн аргаар явуулж, судалгааны объектоор Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Багануур, Налайх, Багахангай гэсэн 9 дүүргийг сонгож авсан болно.
Түүврийн зохистой хэмжээг тогтоохдоо сонирхон тандаж буй асуудалд бодитой нөлөөлөх хүчин зүйлүүд болох оролцогчдын нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлт, оршин суугаа газар зэрэг нийгэм хүн ам зүйн гол гол үзүүлэлтийг ашиглан тогтоов. Судалгаанд дүүрэг тус бүрээс 200 респондент, нийт 1800 нэгж өрх /хүн/-ийг хамруулав.
СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ
Энэхүү судалгааг тоон судалгааны арга зүйд тулгуурлан анкетын арга ашиглан явууллаа.
СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ
Тоон судалгааг урьдчилан бэлтгэсэн асуулгын дагуу явуулж, мэдээллийг SPSS 11,0; 16,0 багц программаар нэгтгэн, мэдээллийг харьцаа, корреляци, дундаж бодох, хэв маягчлал үүсгэх, харьцуулах, хүчин зүйлийн шинжилгээ хийх зэргээр анхдагч, хоёрдогч шинжилгээ хийсний үндсэн дээр дүнг нэгтгэн тайланг бичив.
СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ХҮН АМ ЗҮЙН БҮТЭЦ
Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 60,9% нь 18-35 насны залуучууд, 26,7% нь 36-50 насны дунд үеийнхэн, 12,4% нь 51-ээс дээш насны ахмад үеийнхэн; 46,5% нь эрэгтэй, 53,5% нь эмэгтэй; 56,3% нь дээд, тусгай дунд, 42,6% нь бүрэн болон бүрэн бус, үлдсэн 1,0% бага боловсролтой /боловсролгүй/ иргэд тус тус байна.
Эрхэлж буй ажлын хувьд тэдний 20,6% нь төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллага, улсын өмчит үйлдвэрийн газарт; 13,0% нь хувийн хэвшлийн аж ахуй нэгжид; 20,6% нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид; 3,3% нь банз санхүүгийн байгууллагад; 2,2% нь цэрэг, цагдаа, шүүх, прокурор зэрэг хүчний байгууллагад; 3,4% нь төрийн бус байгууллагад; 7,9% нь тэтгэвэр, группт; 12,1% нь оюутан, сурагч; 15,2% нь эрхэлсэн тодорхой ажилгүй байв.
Судалгаанд оролцогчдын улс төрийн намын гишүүнчлэлийн хувьд 69,9% нь аль ч намын гишүүн бус; 8,4% нь Монгол Ардын Намын гишүүд; 8,2% нь Ардчилсан намын гишүүд; 3,1% нь МАХН-ын гишүүд; үлдсэн 2,5% нь улс төрийн бусад намын гишүүд тус тус судалгаанд хамрагджээ. Харин тэдний 7,8% нь улс төрийн намын гишүүнчлэлээ тодорхой хариулахаас түдгэлзэж, ямар нэгэн тэмдэглэгээ хийлгүй орхижээ.
Судалгаанд оролцогчдын намын гишүүнчлэлийг графикаар харуулбал: /График 1/
Дээрх графикаас харахад судалгаанд оролцогчдын 77,7% нь намын гишүүн бус, гишүүнчлэлээ тодорхой бичихээс татгалзсан нь сүүлийн үед улс төрийн хүрээнд яьагдаж байгаа үзэгдэл, үйл явцаас залхаж, сонирхол нь буурч, улс төрийн намуудын удирдлагууд, лидерүүд, улс төрчдөд итгэл алдарсаны улмаас өөрсдийгөө аль нэгэн улс төрийн намын гишүүн гэж тооцхоосоо илүү нам бус, нам дэмждэггүй гэсэн байр сууринаас улс төрийн асуудалд хандах болсны нэг тодорхой баримт юм.
Судалгаанд оролцогчдын хүн ам зүйн бүтцийг Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос жил бүр гаргадаг дүн мэдээтэй харьцуулан харахад дүйж байгаа нь энэ удаагийн судалгааны түүврийн төлөөлөх чадварыг хангалттай гэж үзэх бүрэн үндэслэлтэйг харуулж байна байна.
Санал асуулгын хуудас нь нэгдүгээрт, иргэдээс хотын төр захиргааны байгууллагуудын бодлого, үйл ажиллагаанд өгч буй үнэлэлт дүгнэлт, хоёрдугаарт, 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох иргэдийн чиг хандлага гэсэн хоёр бүлэг асуудлыг багтаасан болно.
Нэг. иргэдээс хотын төр захиргааны байгууллагуудын
бодлого, үйл ажиллагаанд өгч буй үнэлэлт дүгнэлт
Санал асуулгын хуудасны эхэнд судалгаанд оролцогчдоос “Та Улаанбаатар хотод оршин суугаад хэдэн жил болж байна вэ?” гэсэн асуултыг тавихад тэдний гурван хүн тутмын нэг нь буюу 34,0% нь өөрсдийгөө Улаанбаатар хотын унаган иргэн гэж хариулсан байна. Харин бараг 5 хүн тутмын нэг нь /18,9%/ Улаанбаатар хотод шилжиж ирээд 5 жил ч болоогүй байна гэж хариулснаас
харахад сүүлийн үед хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжин ирж суурьшиж буй хүмүүсийн хэр хурдацтай явж байгааг харуулж байна. /График 2/
Судалгаанд оролцогчдоос “Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Таны амьдрал ахуйд ямар өөрчлөлт гарсан бэ?” гэсэн асуултыг асуухад: /График 3/
Дээр үзүүлсэн графикаас харахад 41,4% нь “Сүүлийн жилүүдэд өрхийн орлого нэмэгдсэн хэдий ч амьдрал ахуйд онцын өөрчлөлт гараагүй” гэж хариулсан байх бөгөөд тэд үүнийхээ цаад шалтгаан нөхцлийг өрхийн гишүүдийн ажил эрхлэлтийн байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй шууд холбон тайлбарлаж байгаа нь судалгааны талбараас мэдээлэл цуглуулах явцад ажиглагдаж байв.
Судалгаанд хамрагдсан иргэд өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд нэн тэргүүнд шийдвэрлэвэл тулгамдсан асуудлуудыг дараах байдлаар тодорхойлсон байна. Энэ нь: /График 4/
Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн ундууцал, уур бухимдлыг хүргэж, төр захиргааны байгууллагуудаас нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудал нь утаа, агаарын бохирдол болоод байгаа төдийгүй сүүлийн үед Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 200 гаран улс орнуудын хотуудад хийсэн судалгаагаар Монгол Улс Ираны дараа хоёрдугаарт ороод байна. Өмнөх жилүүдийн УИХ-ын сонгуулиудаар хийгдэж байсан судалгаагаар иргэдийн нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлуудын жагсаалтанд ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлт гэсэн асуудал тэргүүн байранд бичигдэж байсан бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд утаа, агаарын бохирдлын асуудал тэргүүлэх болсныг хотын удирдлагууд анхаарч, яаралтай шийдвэрлэх цаг нь болжээ.
Иргэдийн дээр дурьдсан тулгамдсан асуудлууд дүүрэг тус бүр дээр өөр, тухайлбал хотын захын алслагдсан 3 дүүргийн оршин суугчдын хувьд ажилгүйдэл, ажлын байрны хомсдол, архидалт гэсэн асуудал нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болоод байна гэж судалгаанд оролцогчид үзсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан дараах ажлуудын хэрэгжилтэнд судалгаанд оролцогчдоор үнэлүүлэхэд: /Хүснэгт 1/
Дээрх санал асуулгын хуудсанд тусгагдсан 14 зүйл бүхий ажил нь “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт”-д хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланд тусаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4 дүгээр чуулган, 2010 оны 6 дугаар чуулганаар “Бүрэн хангалттай” гэж дүгнүүлсэн ажлууд болно.
Энэхүү хүснэгтэн мэдээллээс харахад дээр үзүүлсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хийж гүйцэтгэсэн нэр бүхий 14 ажлыг судалгаанд оролцогчдын дундажаар 12,7% нь “хангалттай”, 45,5% нь “хангалтгүй”, 21,7% нь “мэдэхгүй”, 17,0% нь уг асуултанд хариулахаас татгалзан хариулалгүй хоосон орхижээ. Хэрэв тухайн асуултанд хангалтгүй болон мэдэхгүй, хариулахаас татгалзсан иргэдийн дундаж үнэлгээг нэгтгэн харвал дундажаар 84,2% болох бөгөөд энэ нь өмнөх жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, хүртээмжийн талаар иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулан сурталчлах шаардлагатайг харуулж байна.
Судалгаанд оролцогчдоос нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар ямар санал бодолтой явдгийг нь тодруулахад: /График 5/

Эндээс харахад судалгаанд оролцогчдын 43,1% нь нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын хурдацтай, сайн явж байна, өмнөх жилүүдийг бодвол тодорхой ажлуудыг хийж байна гэж дүгнэсэн. Гэвч тэдний талаас илүү хувь нь /57,0%/ бүтээн байгуулалтын ажлыг ор нэр төдий, ер нь тэр гээд нэрлэчих онцын ажил алга, ямар ажил хийгээд байгаа нь тодорхой харагдахгүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн бидний дээр хийсэн Улаанбаатар хотод хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүн, хүртээмжийг хэвлэл мэдээллийн оновчтой сувгуудыгашиглаж Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооноос нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан сурталчлах ажлыг цаг алдалгүй хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Судалгаанд хамрагдсан иргэдээс оршин суугаа дүүргийнхээ төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай явдгийг нь сонирхоход: /Хүснэгт 2/

Иргэдээс оршин суугаа дүүргийнхээ төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд өгсөн дундаж үнэлгээг тооцож үзвэл тэдний 15,7% нь “хангалттай”, 42,8% нь “хангалтгүй”, 25,7% нь “мэдэхгүй” гэж тум хариулсан байхад үлдсэн 15,8% нь тухайн асуултанд хариулахаас татгалзжээ.
Улаанбаатар хотын оршин суугчдын ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө төр захиргааны холбогдох байгууллагын удирдлагууд цаашид ямар ажлыг санаачлан хэрэгжүүлэх нь
зүйтэй гэж Та бодож, санаа зовниж явдаг вэ?” гэсэн асуултыг судалгаанд хамрагдсан иргэдээс асуухад тэд дор дурьдсан нэр бүхий ажлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэж, хийж гүйцэтгэвэл зохино гэж үзжээ. Энэ нь: /Хавсралт 1-ийг үз/
  1. Утаа, агаар болон ус хөрсний бохирдлыг нэн тэргүүнд шийдвэрлэх - 31,4
(Туул голын ай сав, булаг шандыг хамгаалах, байгаль орчноо хамгаалах)
  1. Эрүүл, аюулгүй, тав тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах - 27,6
(хог, хороолол дундах гэрэлтүүлэг, зам, тоглоомын талбай гэх мэт)
  1. Ажлын байрыг нэмэгдүүлж, ялангуяа залуучуудыг ажлын байраар хангах, - 21,7
нас харгалзахгүй ажилд авдаг байх
  1. Иргэдийн санал гомдлыг хүлээн авч барагдуулах, тэдний амьжиргааг - 12,9
дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх
  1. Сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, шударга, ил тод ажиллах, - 12,4
хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох, эх оронч сэтгэлтэй байх
  1. Гэр хорооллыг орон сууцжуулах, залуучуудыг хямд үнэтэй, чанартай, - 11,4
баталгаатай орон сууцаар хангах
  1. Зам засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийх, шинээр зам, давхар зам, - 11,4
гүүр барих ажлыг олон улсын жишигт хүргэж, чанартай гүйцэтгүүлэх,
замын түгжрэлийг бууруулах
  1. Гэмт хэрэг, зөрчил болон архидалтыг бууруулах, гэр бүлийн хүчирхийллийг - 10,2
таслан зогсоох
  1. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, эмч, багш нарын хүнд суртал, - 8,5
авилгыг устгах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах
  1. Үнийн өсөлтийг нэг түвшинд барих, цалин хөлсийг нэмэх - 7,0
Эндээс харахад Улаанбаатарчуудын сэтгэлийг хамгийн их зовоож, түгшээж буй асуудал нь нийслэлийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг нэн даруй яаралтай шийдвэрдэх цаг болсныг судалгаанд оролцогчдын 31,4% буюу гурван хүн тутмын нэг нь “утаа, агаар болон ус, хөрсний бохирдлыг шийдвэрлэх явдал” гэж хариулснаас тодорхой харж болно. Түүнчлэн иргэдийн шилжилт хөдөлгөөн, хүн амын өсөлтөөс шалтгаалан Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн хүрэлцээ, үйлчилгээний чанар, хүртээмж муудаж, эдгээр салбарт авилга, хүнд суртал цэцэглэж байгааг судалгаанд оролцогчид /27,6%/ эрс шүүмжилж, энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг хүсэмжилж байсныг анхаарах хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд хүн амын нягтшил, өсөлтээс шалтгаалан Улаанбаатар хотод ядуурал, ажилгүйдлийн түвшин эрс өсснийг судалгаанд оролцогчид /21,7%/ онцлон тэмдэглэж, энэ хүндрэл бэрхшээлийг даван туулах гол арга зам нь ажлын байрыг шинээр бий болгох, залуучуудыг ажлын байраар хангах, албан байгууллагууд иргэдийг ажилд авахдаа хөдөлмөрийн насны хязгаар тогтоохгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжилтэй болгож, жижиг дунд үйлдвэрлэл, хүнд хөнгөн аж үйлдвэрүүдийг хотын алслагдсан дүүргүүдэд барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулж байв.
Хоёр. 2012 оны УИХ-ын сонгуульд оролцох
иргэдийн чиг хандлага
Энэ бүлэг асуудлын эхэнд судалгаанд оролцогчдоос өөрийнхөө тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд өгөхийг хүссэн юм. Тэд одоогийн УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд дараах үнэлгээ өгсөн байна. /Хүснэгт 3/
Дээрх хүснэгтэн мэдээллээс харахад судалгаанд оролцогчдын оршин суугаа дүүрэг алслагдах тусам тэдний УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байх хандлага буурч, тэдэнд шүүмжлэлтэй, гомдсон сөрөг байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгөх хандлага өсөж байгаа нь ажиглагдаж байна.
УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байх хандлага дундажаар судалгаанд оролцогчдын 88,1% буюу тэдний дийлэнх олонх нь одоогийн төрийн түшээдэд итгэх итгэл алдарч, тэд нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны хүрээнд гарч буй асуудалд ямар байр суурьтай, ямар үйл ажиллагаа явуулж байгааг мэддэггүй, мэдэрдэггүй гэсэн байр сууринаас тухайн асуудалд хандаж тус тусын үнэлгээг өгсөн байна.
Улмаар судалгаанд оролцогчдоос одоогийн УИХ-ын гишүүд 2012 оны сонгуулиар дахин танай тойрогт нэр дэвшвэл дэмжиж, санал өгөх эсэхийг нь тодруулахад тэд дараах байдлаар хариулсан байна. Энэ нь: /Хүснэгт 4/
2008 оны УИХ-ын сонгуулиар Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийг 2012 оны сонгуулиар дахин сонгож, саналаа өгөх эсэх талаар судалгаанд оролцогчдын дундажаар 9,8% нь “өгнө”, 21,6% нь “тухайн үед нь шийднэ”, 40,4% нь “өгөхгүй”, 15,8% нь “мэдэхгүй байна” гэж тус тус хариулсан байхад 15,8% нь тухайн асуудалд харулахаас татгалзаж хоосон орхисон байна.
Хэрэв дээрх асуултанд “тухайн үед нь шийднэ, одоогоор мэдэхгүй байна, хариулахаас татгалзсан” байр суурь бүхий иргэдийн дундаж хувийг нэмж тооцвол 53,2% болох бөгөөд ойролцоогоор тэдний тал нь буюу 26,6% нь ирэх 2012 оны УИХ-ын сонгуулиар тухайн тойргоосоо сонгогдсон гишүүдээ дэмжиж саналаа өгнө гэж тооцвол дээр нэр дурдсан нэг гишүүн одоогоор 36,4%-ийн “халаас”-ны оноотой байна гэсэн тооцоо гарч байна. Ер нь судалгаанд хамрагдсан Улаанбаатарчуудын хувьд одоогийн УИХ-ын гишүүдэд итгэл алдарсан, тэдний бодлого, үйл ажиллагаанаас болж төр засаг “эзэнгүйдэж”, ард иргэд улам бүр ядуурч байгаа төдийгүй олигархиудтай хариуцлаг тооцох цаг болсныг хатуухан сануулах хүн байсныг ч холбогдох хүмүүс анхаарч ажиллавал зохино.
Судалгаанд оролцогчдод “Хэрвээ маргааш сонгууль болвол Та оролцож саналаа өгөх үү?” гэсэн асуултыг тавихад тэд дараах байдлаар хариулсан байна. /График 6/

Өнөөдрийн байдлаар сонгогчдын сонгуульд оролцох идэвх оролцоо 50,0% хүрэхтэй үгүйтэй байгаа явдал нь иргэд улс төрөөс залхсан, улс төрчдийн худал амлалтанд итгэл алдарсантай шууд холбоотой. 2008 оны 9 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын сонгогчдын сонгуульд оролцож, саналаа өгнө гэсэн иргэд 53,4%; тухайн үед нь шийднэ гэсэн иргэд 25,6%; оролцохгүй, саналаа өгөхгүй гэсэн иргэд 18,9% байв. Гэтэл энэ судалгааны дүнгээр сонгуульд оролцож, саналаа өгнө гэсэн иргэдийн эзлэх хувийн жин 5,3 пунктээр буурсан байна. Дээрх дүнгээс ирэх жилийн УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын иргэдийн сонгуульд оролцох идэвх оролцоог магадлан тооцвол тухайн үеийн санал хураалтын ирц 64,4% байх магадлал ажиглагдаж байна.
Судалгаанд оролцсон иргэдийн сонгуульд оролцож, саналаа өгөх байдлыг дүүрэг дүүргээр нь харьцуулан харвал: /График 7/
Судалгаанд хамрагдсан иргэдийн сонгуульд оролцож, саналаа өгөх идэвх оролцоог нь тэдний насны бүлэгтэй харьцуулан харвал: /Хүснэгт 5/
/мөрөөр нь хөөж харах – 100,0%/
Эндээс харахад одоогоор сонгуульд оролцож саналаа өгөх эсэхээ шийдээгүй байгаа иргэд буюу “хөвөгч” сонгогчид 18-30; 41-45; 56-60 насны хүмүүсээс бүрдэж байгаа ажиглагдаж байна. Иймд Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг чиглэл чиглэлээр нь дээрх “хөвөгч” сонгогчдын олонхийг бүрдүүлж буй насны бүлгийнхэнтэй тулж ажиллах нь чухал.
Судалгаанд оролцогчдод “2012 оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөө Та ямар байр сууринаас хандаж сонголт хийх вэ?” гэсэн асуултанд тэдний хариулсан байдлыг харуулвал: /График 8/
Ирэх жилийн УИХ-ын сонгуулийн гол онцлог нь иргэд сонгогчид улс төрийн сонголтоо хийхдээ хүний хүчин зүйл, тэр дундаа бие даагч нарыг дэмжих хандлага судалгааны мэдээлэл цуглуулах явцад ажиглагдсаныг онцлон хэлэх нь зүйтэй. Тухайн дэмжиж буй хүнээ харахдаа улс төрийн аль намаас нэр дэвшиж байна гэсэн шалгуур зүйлт нь хувь хүний хүчин зүйлд хавсарга шинжтэй тавиндах бололтой. Ийм байр суурьтай иргэд сонгогчдын гурван хүн тутмын хоёр байх /64,2%/ магадлалтай байна.
2012 оны УИХ болон Орон нутгийн ИТХ-ын сонгуульд иргэд оролцож саналаа өгөхдөө хувь хүний хүчин зүйлийг шалгуур болгож тавих юм бол ямар хүчин зүйлийг илүүтэй тооцохыг судалгаанд оролцогчдоос тандан судлахад:
  1. Эх орон, ард түмнийхээ эрх ашгийг боддог - 59,7
  2. Боловсролын түвшинг нь - 49,8
  3. Шударга, тууштай тэмцэгч чанарыг нь - 38,6
  4. Ажлын дадлага туршлагыг нь - 26,2
  5. Гадаадын түншүүдэд худалдагдахгүй байх - 22,0
  6. Ямар нэг луйврын асуудалд ороогүй, нэр цэвэр - 18,0
  7. Нутаг ус, удам судрыг нь - 9,3
  8. Олонд танил болоогүй шинэ хүн байх - 5,9
  9. Намын харъяаллыг нь - 3,0
  10. Өмч хөрөнгийг нь - 2,5
  11. Мөнгө ахиухан амлаж, тараасан хүнийг - 2,2
Судалгаанд оролцогчдын дурдсан эдгээр хүчин зүйлийг эрэмбэлж үзвэл ирэх 2012 оны УИХ болон Орон нутгийн ИТХ-ын сонгуульд иргэд оролцохдоо юуны түрүүнд эх орон, ард түмнийхээ эрх ашгийг боддог, шударга, тууштай тэмцэгч чанарыг нь /98,3%/; дараагаар нь боловсролтой, ажлын дадлага, туршлагатай хүнийг /76,0%/; гуравдугаарт ямар нэг луйврын асуудалд ороогүй, нэр цэвэр, олны танил болж амжаагүй шинэ хүнийг /23,9%/; эцэст нь гадаадын түншүүдэд худалдагдахгүй байх /22,0%/ зэрэг шалгуур үзүүлэлтийг давсан хүнийг дэмжиж оролцоно гэдгээ эргэлзэж тээнэгэлзэлгүй шууд илэрхийлжээ. Өнөөдрийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, онцлогоос хамаарч иргэд нэр дэвшигчийг сонгохдоо өмнө нь баримталдаг байсан нутаг ус, удам судар; намын харъяалал; өмч хөрөнгө; мөнгөн амлалт зэрэг шалгуур үзүүлэлт сонгогчдын үнэ цэнэ бүхий хүчин зүйл байхаа хэдий нь больсныг манай намын нэр дэвшигч нар анхаарч, тэднээс тавьж буй шалгуур үзүүлэлтэд нийцсэн бодлого, үйл ажиллагаа, байр суурийг баримталж, ажил болгох шаардлагатай.
Ер нь манай сонгогчид улс төрийн сонголтоо хийхэд нь хэн нэгэн субьект нөлөөлдөг эсэхийг нь судалгаанд оролцогчдоос тодруулан асуухад:
    1. Хэн ч нөлөөлдөггүй - 62,5
    2. Гэр бүлийнхэн - 21,3
    3. Сонгуулийн ухуулагч нар - 4,1
    4. Найз нөхөд - 3,6
    5. Эхнэр / нөхөр - 2,6
    6. Хамтран ажиллагсад - 2,6
    7. Хорооны Засаг дарга - 1,4
    8. Хэсгийн ахлагч нар - 1,1
    9. Хүнсний дэлгүүр, түлээ - 0,4
нүүрсний худалдагч нар
    1. Өөр хэн: Өвөө эмээ - 0,4
гэж тус тус хариулсан байна. Эндээс харахад сонгогчдын гурван хүн тутмын 2 нь /62,5%/ “Сонголтоо хийхэд хэн ч нөлөөлдөггүй” гэж хариулснаас үзэхэд сонгуулийн жил ирэх тусам сонгогчид улс төрийн PR, улс төрчдийн худал амлалт, хэн нэгний ятгалга, нөлөөгөөр сонголтоо хийдэг байсан үе улиран өнгөрч, тэд жил ирэх бүр улам хэрсүүжин, улс орон, ард түмний эрх ашгийг боддог, шударга хүнээр төлөөлүүлэн засгийн эрх барих хүсэл сонирхол, тэмүүлэлтэй болсныг нотолж байна. Харин судалгаанд оролцогчдын 24,3% нь гэр бүл, эхнэр /нөхөр/, өвөө эмээ сонголт хийхэд нөлөөлдөг гэж хариулсан нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ зарим сонгогчлын сэтгэл зүйд одоо ч хадгалагдсан хэвээр байгааг анхааруулж буй явдал юм.
Судалгаанд оролцогчдоос “Хэрэв маргааш сонгууль болвол Та улс төрийн аль намд саналаа өгөх вэ?” гэсэн асуултыг асуухад тэд: /График 9/
Эндээс харахад Монгол Ардын Нам болон Ардчилсан намын рейтинг өмнөх судалгааны дүнгүүд, бусад судалгаа шинжилгээний байгууллагуудаас явуулсан судалгааны дүнгүүдтэй харьцуулж үзвэл огцом унасан дүр зураг харагдаж байна. Судалгааны дүнгүүдийг цаг хугацааных нь хувьд зөвхөн Улаанбаатар хотын дүнгүүдээр нь харьцуулан харъя. /График 10/
Улаанбаатар хотын хэмжээнд Монгол Ардын Нам болон Ардчилсан нам хоёрын рейтинг удаа дараагийн судалгаагаар буурч байгаа дүн гарсан нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд гарч буй сөрөг үзэгдэл, үйл явцын гол буруутныг Хамтарсан Засгийн газарт эрх барилцаж буй хоёр намын бодлого, үйл ажиллагаатай шууд холбон тайлбарлах хандлага бусад улс төрийн нам, улс төрчид, ард иргэдийн дунд түгээмэл байдгийг харуулж байна.
Ялангуяа Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлээд удаагүй байгаа МАХН, нэр солиод удаагүй байгаа МҮАН хоёр намын удирдлагууд, иргэний хөдөлгөөнийхний зүгээс сүүлийн хэдэн сард эрчимтэй явуулсан “МАНАН-г арилгах”, улс төрийн олигархиудтай тэмцэх зэрэг улс төрийн хар PR нь Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа улс төрийн 2 намын рейтинг буурахад шууд нөлөөлсөн нь судалгааны дүнгээс харагдаж байна.
Иймээс улс төрийн сөрөг хүчнүүд, иргэний хөдөлгөөнүүдийн хар PR-ийн бодлого, үйл ажиллагаа Монгол Ардын Нам руу чиглэсэн энэ хүнд цаг мөчид сөрөг, гүтгэлэгийн шинжтэй мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй няцааж, иргэд сонгогчдод үнэн зөв бодитой мэдээллийг энгийн ухамсрын түвшинд түргэн шуурхай хүргэх шаардлагатай.
Зарим улс төр судлаачид болон улс төрчид барууны өндөр хөгжилтэй улс орны сонгогчдыг жишиг болгон ярьж, тэнд улс төрийн намын рейтинг 10 гаран хувьтай байдаг, харин манай улс төрийн намуудын рейтинг 20 хол гарсан хувьтай байгаа нь хэт улс төржиж байгаагийн шинж гэж “мэдэмхийрэн” тайлбарлах хандлага байдаг.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт үүсээд байгаа ажилгүйдэл, ядуурал, авилга, хээл хахуул, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдлээс шалтгаалан манай сонгогчдын боловсролын түвшин, мэдлэг, чадвар бүрэн төлөвшөөгүй энэ цаг үед Монгол Ардын Намын рейтинг Улаанбаатар хотын хэмжээнд 15,0 хувиас доош унана гэдэг нь маш их хор уршигтай, аюулын харанга дэлдсэн үзэгдэл юм.
Манай сонгогчдын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод оршин суудаг, 2012 оны УИХ болон Орон нутгийн ИТХ-ын сонгууль хааяанд ирчихсэн, сонгогчид өөр өөрийн сонголтоо “цээжиндээ баринтаглачихсан” ийм эгзэгтэй цаг мөчид Монгол Ардын Намын рейтинг буюу сонгуульд орохын өмнө цуглуулж байгаа “халаасны оноо” 15,0 хувиас доош унасан нь Нийслэлий Монгол Ардын Намын Хорооны удирдлагууд, намын нэрээр УИХ, ИТХ, улс төрийн албан тушаалд томилогдсон эрхэмүүдийн бодлого, үйл ажиллагаа, өөрсдийнх нь хувийн тоглолттой шууд холбоотой. Улс төрийн намын рейтингийг жирийн гишүүд, дэмжигчид бус эрхэм дарга, эрх мэдэлтнүүдийн бодлого, үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрүүд унагадгийг холбогдох хүмүүс амьдралынхаа дадлага туршлагаасаа мэднэ биз.
Өнөөгийн нийгэм, улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдлын улмаас Монгол Ардын Намын гол өрсөлдөгч нь Ардчилсан нам бус зөвхөн “нам өөрөө” болоод байна. Учир нь манай намын рейтинг 15,0 хувиас доош орчихсон энэ цаг мөчид Ардчилсан нам болон бусад улс төрийн нам, иргэний хөдөлгөөнийхөнтэй “арцалдаж” өрсөлдөх нь чухал бус, харин нэгэнт гудайж, тонгойчихоод байгаа намын рейтингийн шугамын үзүүрийг дээш өндийлгөж, өсгөх арга хэмжээг нэн даруй, яаралтай авах нь чухал юм.
Ингэхийн тулд намын нэрээр УИХ, ИТХ, улс төрийн бүх шатны албан тушаалд сонгогдсон, томилогдсон эрх мэдэлтнүүд өнгөрсөн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хувийн санаачлагаар хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, үр дүн, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр ашиг, хүртээмжийг Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагааны үр өгөөж, үр дүн, ач холбогдолтой холбон тайлбарлах талаас нийгмийн сэтгэл зүйд энгийн ухамсрын түвшинд иргэдэд биечлэн болон хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслүүдээр ухуулах сурталчлах шаардлагатай.
Тэгвэл судалгаанд хамрагдсан иргэдийн улс төрийн нам дэмжиж буй байдлыг тэдний насны бүлэгтэй нь харьцуулан харъя. /Хүснэгт 6/
Жич: Хүснэгтэнд үзүүлснээс бусад улс төрийн намын хувь бичигдээгүй болно.
Харин судалгаанд хамрагдсан иргэдийн улс төрийн нам дэмжиж буй байдлыг тэдний ажил мэргэжлийн бүлэгтэй нь харьцуулж харвал: /Хүснэгт 7/
/мөрөөр нь хөөж харах – 100,0%/
Жич: Хүснэгтэнд үзүүлснээс бусад улс төрийн намын хувь бичигдээгүй болно.
Хүснэгтийн тайлбар:
  1. Төрийн захиргааны байгууллагад
  2. Төрийн өмчит улсын үйлдвэрт
  3. Эрүүл мэндийн байгууллагад
  4. Боловсролын байгууллагад
  5. Банк, санхүүгийн байгууллагад
  6. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид
  7. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг
  8. Цэрэг, цагдаа, шүүх, прокурорт
  9. Төрийн бус байгууллагад
  10. Тэтгэвэр, группт
  11. Оюутан
  12. Сурагч
  13. Ажилгүй

Судалгаанд хамрагдсан иргэдийн улс төрийн нам дэмжиж буй байдлыг тэдний намын харъяаллаар нь харьцуулвал: /Хүснэгт 8/
Жич: Хүснэгтийн багананд үзүүлснээс бусад улс төрийн намын хувь бичигдээгүй болно.
Дээр үзүүлсэн хүснэгтэн мэдээллээс харахад судалгаанд оролцогчдын 21-50 насныхны гурван хүн тутмын хоёр нь /60,3%/; төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн салбар, боловсролын байгууллага, банк санхүүгийхэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, цэрэг, цагдаа, шүүх, прокурорынхон, төрийн бус байгууллагынхан, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэдийн гурван хүн тутмын хоёр нь /61,8%/; судалгаанд хамрагдсан Монгол Ардын Намын гишүүдийн 25,7% нь тус тус 2012 оны УИХ болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулиар ямар нэгэн улс төрийн намыг дэмжихгүй, эсвэл аль намыг дэмжих эсэхээ тухай үед нь шийднэ гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Энэхүү судалгааны дүнд үндэслэн 21-50 насныхан, дээр дурдсан ажил мэргэжлийн бүлгийн сонгогчдын улс төрийн хүсэл сонирхол, сонгуулийн идэвхи оролцоог идэвхижүүлж, тэдний итгэл дэмжлэгийг олж авна гэсэн үг юм. Ингэхдээ сонгогчдын насны бүтэц, ажил мэргэжлийн бүлгийн улс төрийн хүсэл сонирхол, байр суурийг нь нийгмийн том бүлгийн хүрээнд сегментчлэн судалж, сонгуулийн кампанит ажлынхаа стратеги, тактикийг нарийвчлан боловсруулах шаардлагатай байна.
Улс төрийн намуудыг иргэд сонгогчид дэмжиж буй хандлагыг газарзүйн байршлаар нь харьцуулан харуувал: /График 10
Судалгаанд оролцсон иргэдээс өнөөдөр улс төрийн хүрээнд үүсээд байгаа намуудын нэрний өөрчлөлт, улс төрчдийн бодлого, үйл ажиллагааны талаар ямар санал бодолтой явж байгааг тандан судлах зорилгоор “Саяхан Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн МАХН, шинээр нэрээ сольсон МҮАН хоёр ирэх 2012 оны сонгуульд эвсэл болж орохоо мэдэгдсэнийг Та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?” гэсэн асуултыг тавьсан юм. Тэд уг асуултанд дараах байдлаар хариулжээ. Энэ нь:
  1. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын ээлжит улс төрийн алхам - 12.0
  2. Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон нэрээр улс төр хийх - 13.6
гэсэн хүмүүсийн шоу
  1. Гуравдагч хүчний орон зайг эзлэх сонирхол - 7.8
  2. Өөр ямар: Эхнээс нь бүрэн дэмжиж байгаа - 1.8
  3. Тодорхой хариулж мэдэхгүй байна - 40.9
  4. Энэ талаар сонсоогүй юм байна - 23.8
Эндээс харахад Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын улс төрийн тавцанд хийж буй бодлого, үйл ажиллагааг судалгаанд оролцогчдын дөрвөн хүн тутмын нэг нь /25,6%/ “Тэдний улс төрийн
Судалгаанд оролцогчдоос өөрийн дэмжиж, итгэл үзүүлж явдаг улс төрчдөөс ГУРВЫГ нэрлэхийг хүсэхэд тэд бараг 130 гаран улс төрчдийн нэрсийг бичсэн бөгөөд тэднээс эхний 18-д орсон хүмүүсийг жагсааж харуулвал:
  1. З.Алтай - 14,2
  2. Ц.Элбэгдорж - 14,2
  3. С.Батболд - 13,8
  4. С.Баяр - 13,6
  5. С.Оюун - 10,6
  6. Н.Энхбаяр - 10,4
  7. Л.Гүндалай - 9,5
  8. Ц.Нямдорж - 7,7
  9. Э.Бат-Үүл - 6,8
  10. Б.Бат-Эрдэнэ - 6,2
  11. Х.Тэмүүжин - 5,1
  12. Ц.Мөнх-Оргил - 3,3
  13. Н.Ганбямба - 3,2
  14. Б.Жаргалсайхан - 3,0
  15. Т.Ганди - 3,0
  16. С.Ганбаатар - 2,9
  17. Н.Багабанди - 2,4
  18. Д.Оюунхорол - 2,1
  19. Бусад - 84,3
  20. Байхгүй - 6,8

Урд өмнө хийгдэж байсан судалгааны асуулгын хуудсанд улс төрчдийн нэрсийг бичиж судалгаанд оролцогчдоос дэмжиж явдаг 3-5 хүнийг сонгохыг хүсдэг байв. Сүүлийн үед судалгаанд оролцогчид тэрхүү бичсэн нэрсийг ихэд дургүйлхэн, дэмжих хүн эд нар дунд байхгүй гэж тухайн асуултанд хариулахаас эрс татгалздаг байв. Иймд судалгаанд оролцогчдоор өөрсдөөр нэрлүүлэхэд дээрх дүн гарч байгаа болно. Судалгааны талбараас мэдээлэл цуглуулах явцад иргэд “нэр цохоод бичээд байх тийм сайн улс төрч байхгүй” гэж нэр бичихээс татгалзах, цөөн хэд нь “байхгүй” гэсэн хариултыг шууд бичих, эсвэл зарим тохиолдолд С.Зориг, О.Дашбалбар агсан нарын нэрийг бичиж байлаа. Энэ дүр зураг нь иргэд сонгогчид өнөөгийн улс төрчдөд бүрэн итгэл алдсан, эх орон, ард түмний эрх ашиг, итгэл найдварыг “хөсөрдүүлсэн” гэж шүүмжлэх, эзэн нь амьд сэрүүн байхгүй ч нэрээр нь санагалзан, тэдний дайны хүн байхгүйд харамсах, үгүйлэх хандлагыг илэрхийлж байна.
Нийгэм, улс төрийн талаарх мэдээ, мэдээллийг иргэд сонгогчид хэвлэл мэдээллийн ямар эх сурвалжаас голлон авч байгааг судалгаанд оролцогчдоос сонирхсон юм. Ингэхдээ телевиз, сонин, fm, радио, веб сайтуудаас зарим нэгийг нь жагсаан бичиж судалгаанд оролцогчдоор бөглүүлсэн юм. Одоо эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг иргэд хэрхэн үнэлж дүгнэснийг сонирхуулъя.
Судалгаанд оролцогчдын үзэх дуртай телевизийн сувгууд: /График 11/

Хавсралт 1
“УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН
ҮНЭЛЭМЖ, ХАНДЛАГА” СЭДЭВТ СОЦИОЛОГИЙН СУУРЬ
СУДАЛГААНЫ НЭГДСЭН ДҮН
(2011.09.19-09.26)
НИЙТ – 1800 респондент
  1. Та Улаанбаатар хотод оршин суугаад хэдэн жил болж байна вэ?
1. Би хотын унаган иргэн - 34.0
2. 5 жил болоогүй байна - 18.9
3. 5-10 жил болж байна - 15.8
4. 10 ба түүнээс илүү жил болж байна - 31.2
  1. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Таны амьдрал ахуйд ямар өөрчлөлт гарсан бэ?
1. Өрхийн орлого нэмэгдэж, эрс сайжирсан - 8.2
2. Өрхийн орлого нэмэгдсэн ч онцын өөрчлөлт гараагүй - 41.4
3. Өрхийн орлого нэмэгдээгүй, өөрчлөлт гараагүй - 24.0
4. Өрхийн орлого буурч улам ядуурсан - 10.6
5. Сайн мэдэхгүй байна - 15.9
  1. Таны оршин суугаа дүүрэг, хороонд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих ямар асуудал байна вэ?
    1. Утаа, агаарын бохирдол - 58,0
    2. Архидалт, архичид - 51,7
    3. Ажилгүйдэл, ажлын байрны хомсдол - 42,2
    4. Үнийн өсөлт - 34,7
    5. Ядуурал, гэр оронгүй тэнүүлчид - 32,9
    6. Гэмт хэрэг, хулгай дээрэм - 29,1
    7. Зам харгуйг шинээр тавих, засах - 22,4
    8. Гудамжны гэрэлтүүлэг, эмх цэгцгүй байдал - 21,2
    9. Хүн тээврийн хомсдол - 17,6
    10. Дүүрэг, хорооны ажилтнуудын хүнд суртал - 17,2
    11. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ - 14,9
    12. Тохижилт үйлчилгээ - 12,0
    13. Авилга, хээл хахуул - 11,6
    14. Хууль бус газар олголт, газрын маргаан - 10,5
    15. Хөрсний эвдрэл, элэгдэл - 9,4
    16. Цагдаа, хүчний байгууллагын ажлын чанар - 8,9
    17. Үйлчилгээний хүртээмж - 5,9
    18. Гэр, байшин хорооллын хаягжилт - 5,1
    19. Ундны усны хомсдол - 4,0
    20. Өөр ямар: Дээрх бүгд - 0,9
5. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан дараах ажлуудын хэрэгжилтэнд Та үнэлэлт өгнө үү?
6. Нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар Та ямар санал бодолтой явдаг вэ?
1. Бүтээн байгуулалтын ажил хурдацтай, сайн хийгдэж байна - 5.7
2. Өмнөх жилүүдийг бодвол тодорхой ажлуудыг хийж байна - 37.4
3. Ор нэр төдий багахан ажлуудыг хийж байна - 22.0
4. Бүтээн байгуулалт гэж онцолж хэлэх ажил харагдахгүй байна - 12.8
5. Сайн мэдэхгүй байна - 22.2
7. Хэрвээ маргааш сонгууль болвол Та оролцож саналаа өгөх үү?
1. Оролцож саналаа өгнө - 48.1
2. Тухайн үед нь шийднэ - 28.0
3. Оролцохгүй, саналаа өгөхгүй - 19.3
4. Хариулаагүй - 4.6
8. 2012 оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөө Та ямар байр сууринаас хандаж сонголт хийх вэ?
1. Намыг нь илүү харгалзана - 3.1
2. Хүнийг нь харж сонгоно - 31.2
3. Аль алинийг нь харьцуулж сонгоно - 33.0
4. Санал өгөхгүй - 13.8
5. Мэдэхгүй - 14.1
6. Хариулаагүй - 4.8
9. Та хэрэв хүнийг нь харж сонголтоо хийх бол ямар шалгуурыг гол болгох вэ?
  1. Эх орон, ард түмнийхээ эрх ашгийг боддог - 59,7
  2. Боловсролын түвшинг нь - 49,8
  3. Шударга, тууштай тэмцэгч чанарыг нь - 38,6
  4. Ажлын дадлага туршлагыг нь - 26,2
  5. Гадаадын түншүүдэд худалдагдахгүй байх - 22,0
  6. Ямар нэг луйврын асуудалд ороогүй, нэр цэвэр - 18,0
  7. Нутаг ус, удам судрыг нь - 9,3
  8. Олонд танил болоогүй шинэ хүн байх - 5,9
  9. Намын харъяаллыг нь - 3,0
  10. Өмч хөрөнгийг нь - 2,5
  11. Мөнгө ахиухан амлаж, тараасан хүнийг - 2,2
  12. Өөр ямар: - 0,8
10. Хэрэв маргааш сонгууль болвол Та улс төрийн аль намд саналаа өгөх вэ?
    1. Монгол Ардын Нам - 13.1
    2. Ардчилсан нам - 15.4
    3. Иргэний зориг - ногоон нам - 1.3
    4. Бүгд найрамдах нам - 0.5
    5. Ард түмний нам - 0.5
    6. Иргэний хөдөлгөөний нам - 0.9
    7. Монголын уламжлалын нэгдсэн нам - 0.2
    8. Эх орон нам - 0.5
    9. Монгол Ардын Хувьсгалт нам - 6.1
    10. Монгол Үндэсний Ардчилсан нам - 0.8
    11. Монголын социал демократ нам - 0.1
    12. Өөр ямар: Бие даагчид - 0.4
    13. Аль ч намыг дэмждэггүй - 20.3
    14. Тухайн үед шийднэ - 33.1
    15. Хариулаагүй - 7.0
11. Сонгуульд оролцож санал өгөхөд тань хэн нөлөөлж, зөвлөгөө өгдөг вэ?
    1. Хэн ч нөлөөлдөггүй - 62,5
    2. Гэр бүлийнхэн - 21,3
    3. Сонгуулийн ухуулагч нар - 4,1
    4. Найз нөхөд - 3,6
    5. Эхнэр / нөхөр - 2,6
    6. Хамтран ажиллагсад - 2,6
    7. Хорооны Засаг дарга - 1,4
    8. Хэсгийн ахлагч нар - 1,1
    9. Хүнсний дэлгүүр, түлээ - 0,4
нүүрсний худалдагч нар
    1. Өөр хэн: Өвөө эмээ - 0,4
12. Та өөрийн дэмжиж, итгэл үзүүлж явдаг улс төрчдөөс ГУРВЫГ нэрлэнэ үү?
  1. З.Алтай - 14,2
  2. Ц.Элбэгдорж - 14,2
  3. С.Батболд - 13,8
  4. С.Баяр - 13,6
  5. С.Оюун - 10,6
  6. Н.Энхбаяр - 10,4
  7. Л.Гүндалай - 9,5
  8. Ц.Нямдорж - 7,7
  9. Э.Бат-Үүл - 6,8
  10. Б.Бат-Эрдэнэ - 6,2
  11. Х.Тэмүүжин - 5,1
  12. Ц.Мөнх-Оргил - 3,3
  13. Н.Ганбямба - 3,2
  14. Б.Жаргалсайхан - 3,0
  15. Т.Ганди - 3,0
  16. С.Ганбаатар - 2,9
  17. Н.Багабанди - 2,4
  18. Д.Оюунхорол - 2,1
  19. Бусад - 84,3
  20. Байхгүй - 6,8

13.
Саяхан Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн МАХН, шинээр нэрээ сольсон МҮАН хоёр ирэх 2012 оны сонгуульд эвсэл болж орохоо мэдэгдсэнийг Та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
  1. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын ээлжит улс төрийн алхам - 12.0
  2. Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон нэрээр улс төрд хийх - 13.6
гэсэн хүмүүсийн шоу
  1. Гуравдагч хүчний орон зайг эзлэх сонирхол - 7.8
  2. Өөр ямар: Эхнээс нь бүрэн дэмжиж байгаа - 1.8
  3. Тодорхой хариулж мэдэхгүй байна - 40.9
  4. 14. Та оршин суугаа дүүргийнхээ төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай явдаг вэ? 16. Улаанбаатар хотын оршин суугчдын ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө төр захиргааны холбогдох байгууллагын удирдлагууд цаашид ямар ажлыг санаачлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Та бодож, санаа зовниж явдаг вэ?
1)Утаа, агаар болон ус хөрсний бохирдлыг нэн тэргүүнд шийдвэрлэх
Туул голын ай сав, булаг шандыг хамгаалах, байгаль орчноо хамгаалах)
2)Эрүүл, аюулгүй, тав тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах - 27,6
(хог, хороолол дундах гэрэлтүүлэг, зам, тоглоомын талбай гэх мэт)
3)Ажлын байрыг нэмэгдүүлж, ялангуяа залуучуудыг ажлын байраар хангах, - 21,7
нас харгалзахгүй ажилд авдаг байх
4)Иргэдийн санал гомдлыг хүлээн авч барагдуулах, тэдний амьжиргааг - 12,9
дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх
5)Сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, шударга, ил тод ажиллах, - 12,4
хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох, эх оронч сэтгэлтэй байх
6)Гэр хорооллыг орон сууцжуулах, залуучуудыг хямд үнэтэй, чанартай, - 11,4
баталгаатай орон сууцаар хангах
7)Зам засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийх, шинээр зам, давхар зам, - 11,4
гүүр барих ажлыг олон улсын жишигт хүргэж, чанартай гүйцэтгүүлэх,
замын түгжрэлийг бууруулах
8)Гэмт хэрэг, зөрчил болон архидалтыг бууруулах, гэр бүлийн хүчирхийллийг - 10,2
таслан зогсоох
9)Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, эмч, багш нарын хүнд суртал,- 8,5 авилгыг устгах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах
10)Үнийн өсөлтийг нэг түвшинд барих, цалин хөлсийг нэмэх -7,0
11)Төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай, ил тод болгох, - 4,2
хуулиа сахьдаг байх
12)Иргэдийн, ялангуяа хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх - 2,7
газрыг олноор байгуулах (цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж гэх мэт)
13) Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны үйлчилгээг сайжруулах, -2,0 буудлын тоог нэмэх
14) Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих -1,7
15) Иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, газар олголтын бодлогыг зөв -1,3 зохистой хийх
16) Эх орны хишгийг нийгмийн даатгалаар дамжуулан олгох -1,2
17) Оюутны байр, хотхон байгуулах, сургалтын төлбөрийг бууруулах - 1,0
18) Газрын баялгаа зөв ашиглаж, гадаадыханд (хятадууд) ашигт малтмалын ордоо -0,8 алдахгүй байх
19) Хүнсний аюулгүй байдал, баталгаат хүнс -0,8
20) Шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах -0,7
21) Татварын бодлогыг зөв оновчтой болгох, давхардлыг арилгах, цэгцлэх -0,5
22) V цахилгаан станцыг яаралтай байгуулах -0,3
23) Ерөнхийлөгчийн засаглалтай болох -0,2
24) Оролцогчдын оршин суугаа дүүрэг, хороо:
1.Баянзүрх дүүрэг - 12,0
2. Баянгол дүүрэг - 12,0
3. Сонгинохайрхан дүүрэг - 12,0
4. Сүхбаатар дүүрэг - 12,0
5. Чингэлтэй дүүрэг - 11,9
6. Хан-Уул дүүрэг - 11,4
7. Багануур дүүрэг - 12,0
8. Налайх дүүрэг - 10,8
9. Багахангай дүүрэг - 6,0
25) Оролцогчдын насны бүтэц:
    1. 18-20 - 10,9
    2. 21-25 - 20,0
    3. 26-30 - 15,3
    4. 31-35 - 14,7
    5. 36-40 - 10,2
    6. 41-45 - 9,0
    7. 46-50 - 7,5
    8. 51-55 - 5,7
    9. 56-60 - 3,2
    10. 61-ээс дээш - 3,5
26) Оролцогчдын хүйс:
    1. Эрэгтэй - 46,5
    2. Эмэгтэй - 53,5
    3. 27)Оролцогчдын боловсролын түвшин:
      1. Дээд - 42,9
      2. Тусгай дунд - 13,4
      3. Бүрэн дунд - 36,2
      4. Бүрэн бус дунд - 6,4
      5. Бага - 0,8
      6. Боловсролгүй - 0,2
    28)Оролцогчдын эрхэлж буй ажил:
  1. Төрийн захиргааны байгууллагад - 5,7
  2. Төрийн өмчит улсын үйлдвэрт - 3,7
  3. Эрүүл мэндийн байгууллагад - 5,0
  4. Боловсролын байгууллагад - 6,2
  5. Банк, санхүүгийн байгууллагад - 3,3
  6. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид - 13,0
  7. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг - 20,6
  8. Цэрэг, цагдаа, шүүх, прокурорт - 2,2
  9. Төрийн бус байгууллагад - 3,4
  10. Тэтгэвэр, группт - 7,9
  11. Оюутан - 10,2
  12. Сурагч - 1,9
  13. Ажилгүй - 15,2
  14. Бусад - 1,7 29)Оролцогчдын намын гишүүнчлэл:
    1. Нам бус - 69,9
    2. Монгол Ардын Нам - 8,4
    3. Ардчилсан нам - 8,2
    4. Иргэний зориг - ногоон нам - 0,6
    5. Бүгд найрамдах нам - 0,2
    6. Ард түмний нам - 0,2
    7. Иргэний хөдөлгөөний нам - 0,2
    8. Монголын уламжлалын нэгдсэн нам - 0,2
    9. Эх орон нам - 0,1
    10. Монгол Ардын Хувьсгалт нам - 3,1
    11. Монгол Үндэсний Ардчилсан нам - 0,5
    12. Монголын социал демократ нам - 0,1
    13. Өөр ямар: - 0,4
    14. Хариулаагүй - 7,8

3 comments:

Anonymous said...

Ene ali baiguullagin hiisen sudalgaa ve?

ЗОРИГТ8 said...

Нийгмийн Ардчиллын Хүрээлэн

Anonymous said...

saihan sudalgaa baina. Iim transparent independent bas buteelch shuumjeer bichsen analyze mongol hel deer unshaagui udaj dee