“Улаанбаатар хот дахь хүүхдэд зориулсан нийгмийн халамжийн хувилбарт үйлчилгээг сайжруулах нь” сургалт болно

A. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:
Энэхүү сургалтыг Европын Холбооны дэмжлэгээр МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхим, Нийслэлийн Хүүхдийн төлөө газар, БГД-ийн Засаг даргын Тамгын Газар, Сургуулийн нийгмийн ажилтны Нийгэмлэг болон Итали улсын “Амичи дэй Бамбини” Олон улсын Байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь хүүхдэд зориулсан нийгмийн халамжийн хувилбарт үйлчилгээг сайжруулах нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Үндэсний сургагч багш бэлдэх хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдаж Итали, Чех улсад аялал-сургалт хийж мэргэжсэн багш нар энэхүү сургалтыг удирдан явуулах бөгөөд хүүхдийн халамжийн хувилбарт үйлчилгээний үндсэн ойлголт, зонхилох төрөл хэлбэр хийгээд бүтэц, үе шат, онцлог, шаардлагатай мэдлэг, ур чадвар зэрэг асуудлыг “Хүүхдийг гэр бүлд нь буцаахуй”, “Асралт гэр бүл” болон “Хүүхэд үрчлэлт” хэмээсэн гурван багц хичээлийн хүрээнд судлан үзэх болно.

В. СУРГАЛТЫН ЗОРИЛГО:
• Хүүхдийн халамжийн хувилбарт үйлчилгээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн бодлогын цогцолборт нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай чадавхийн тогтолцоог бүрдүүлэх,
• Хүүхдийн халамжийн хувилбарт үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх замаар хүүхдийн гэр бүлийн орчинд өсөн хүмүүжих жам ёсны эрхээ эдлэх нөхцлийг хангах,

Г. СУРГАЛТЫН БҮРЭЛДХҮҮН ХЭСЭГ:
Сургалт нь:
1. Хүүхдийг гэр бүлд нь буцаах нь
2. Асралт гэр бүл
3. Хүүхэд үрчлэлт гэсэн үндсэн гурван багцаас бүрдэх бөгөөд нийт 300 цагийн багтаамжтай байна.

Д. СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ
Монголын хүүхэд хамгааллын тогтолцооны шинэчлэл хүүхдийн хувилбарт үйлчилгээг үндэсний хэмжээнд хөгжүүлэн нэвтрүүлэхэд чиглэж байгаа бөгөөд энэхүү сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд энэхүү хөдөлмөрийн шинэ зах зээлд амжилттай өрсөлдөж, ажлын байраар хангагдах давуу боломжтой болно.

Е. СУРГАЛТЫН ЗОРИЛТОТ БҮЛЭГ
Нийгмийн ажил, сэтгэл судлал, нийгмийн эрүүл мэнд зэрэг нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр сурдаг, эсвэл төгсөөд 3 –аас дээш жил болоогүй болон хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэжихыг хүсч байгаа оюутан залуус.

Сургалт нь 2011 оны 11 дүгээр сарын 11 нээс эхлэх бөгөөд МУИС-ийн Хичээлийн 2 дугаар байранд Социологи нийгмийн ажлын тэнхимд БҮРТГЭЖ БАЙНА. ЛАВЛАХ УТАС 99093659

No comments: