Хятад, ОХУ-ын компаниуд авлигад хамгийн дуртай

Олон улсын хэмжээний бизнесийн гэрээ байгуулахад хээл хахууль өгч ажлаа амжуулах гэдэг компаниудыг Хятад, ОХУ тэргүүлж байгааг судалгаа харуулжээ. Авлига, хээл хахуультай тэмцэх “Transparency International” компаниас 28 орны 3,000 гаруй бизнесийн төлөөлөгчдийн дунд явуулсан судалгааны дүн ингэж гарсан байна. Ялангуяа уул уурхай, газрын тос, байгалийн хийн гэрээ, хэлэлцээрийн үеэр асар их хэмжээний авлига яригддаг талаар судалгаанд дурьджээ. Харин авлига, хээл хахууль хамгийн багатай орнуудыг Нидерланд, Швейцари улс тэргүүлжээ. Судалгааны үр дүн төрийн үйлчилгээний салбар, барилга, бизнесийн байгууллага авлига, хээл хахуульд хамгийн их өртдөгийг харуулсан байна. Түүнээс гадна эдийн засгийн өсөлт нь хурдасч, хөгжиж буй орнуудад авлига, хээл хахууль улам дэлгэрсэн талаар дурьджээ. Авлига ихтэй орнуудын тоонд ОХУ, Хятадын дараа Энэтхэг, Бразиль, Итали орсон байна. Аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад хээл хахууль хамгийн бага байдаг салбар нь хөдөө аж ахуй гэнэ. Дээрх судалгааг явуулсан “Transparency International” компанийн захирал “Их 20” гүрний тэргүүдээс авлигыг устгахад чиглэгдсэн олон улсын хэмжээнд өрнүүлсэн арга хэмжээ авахыг уриалжээ.

эх сурвалж: www.news.mn

No comments: