Социологийн шинжлэх ухааны хөгжил, судлах зүйл

1. Социологийн шинжлэх ухааны үүсэл хөгжил
2. Социологийн шинжлэх ухааны судлах зүйл

1. “Социологи” хэмээх нэр нь латиний societies буюу нийгэм, грекийн logo буюу үг, ойлголт, сургаал гэсэн үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл нэр томъёоны хувьд социологи гэдэг нь нийгмийн тухай шинжлэх ухаан гэсэн үг.
Социологийг тодорхойлсон олон тодорхойлолт байдаг. Марксизмын хувьд социологийн шинжлэх ухааны судлах зүйлд нийгмийг системийх нь хувьд болон түүнийг бүрдүүлэгч элементүүд болох бие хүн, нийгмийн түүхэн нийтлэг, нийгмийн байгууллагуудын хамтаар багтаан авч үздэг. Өнөөгийн Оросын шинжлэх ухаанд энэ тодорхойлолтыг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гэж тооцдог. Өөрөөр хэлбэл социологи гэдэг нь өргөн утгаараа нийгмийг систем болохынх нь хувьд судалдаг шинжлэх ухаан бөгөөд энэхүү системийг түүний бүрэлдэхүүн элементүүд болох бие хүн, нийmлэгийн хэлбэрүүд, нийгмийн байгууллагуудынх нь төлөвшил, хөгжлөөр нь дамжуулан судалдаг шинжлэх ухаан юм. Марксист арга зүйн байр сууринаас бичигдсэн Г.В.Осиповын “Социологи” хэмээх сурах бичигт социологийг түүхэн ёсоор төлөвшин тогтсон нийгмийн системийн төлөвшил, хөгжлийн ерөнхий болон өвөрмөц хууль, зүй тогтлуудын тухай шинжлэх ухаан хэмээн тодорхойлсон байна.

Социологи бусад бүх шинжлэх ухааны адил философийн шинжлэх ухааны хөрсөн дор бүрэлдэн, түүнээс салбарлан гарч цаашид бие даан хөгжсөн юм. Маш удаан хугацааны туршид социологийн мэдлэг философийн хөрсөн дор боловсрогдсон байдаг. Социологи О.Конт, Э.Дюркгейм нарын хүч хөдөлмөрөөр бие даасан шинжлэх ухаан болсон хэдий ч түүний онолын үндэслэлүүдэд философийн шинжлэх ухааны тулгуур ойлголтууд зонхилсоор байв.

2. О.Конт, Г.Спенсер, Э.Дюркгейм, М.Вебер нарийн социологийг нийгмийн философийн асуудлуудаас салгаж үзэх нь туйлын хүндрэлтэй. Түүгээр ч барахгүй нийгмийн амьдралын чухал асуудлуудыг судлах явцад социологи нь нийгмийн философитой адил зарчмуудад тулгуурладаг. Тэгвэл нийгмийн филосфи гэж юу вэ? Нийгмийн философи нь нийгмийн гарал үүсэл, түүний мөн чанар, зорилго, чиглэл, дэвшил хөгжлийг түүний хууль зүй тогтлынх нь үүднээс авч үзэж, ертөнцийг үзэх үзэл онолын түвшинд ерөнхийд нь нэгтгэн дүгнэж судалдаг юм. Нийгмийн философи ба социологийн шинжлэх ухаан нь судлах зүйлийнхээ хувьд ихээхэн хэмжээгээр давхацдаг. Тэдний ялгаа судалгааны хүрээнд голчлон илэрдэг. Лекцийн эхэнд социологийн судлах зүйлийн талаарх тэмдэглэсэн. Харин нийгмийн философийн судлах зүйл нь нийгмийн амьдрал, түүний дотроос амьдралын утга учрын асуудлыг ертөнцийг үзэх үзлийн үүднээс судлах явдал байдаг. Нийгмийн философи нь нийгмийн асуудлууд логик сэтгэлгээний үндсэн дээр хөгждөг хэмээн үзэж тодорхой үндэслэлүүдийг удирдлага болгодог бол социологи нь бодит байдлыг танин мэдэх шинжлэх ухааны аргуудад голчлон тулгуурладаг. Социологийг үндэслэгчдийн үзэж байснаар нийгмийн амьдралыг сэтгэн бодох замаар судлах биш харин шинжлэх ухааны тодорхой аргуудад үндэслэн судлах ёстой.

Аливаа судлаач бие хүнийг нийгмийн харилцааны объект, субъектын хувьд нийгмийн үнэт зүйлсийнх нь талаас судлаж байгаа бол түүнийг социологч байна хэмээн тооцож болно.
Социологи нь нийгэм ба хүний асуудлыг судалдаг статистик, хүн ам зүй, сэтгэл судлал, эдийн засаг, улс төр, зэрэг хүн ба нийгмийг судалдаг бусад шинжлэх ухаанд тулгуурладаг байна. Эндээс социологитой төрөл шинжлэх ухаануудын тухай ойлголт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл хүний зан төлөв болон нийгмийн байгууллагын оршихуйг судалдаг нийгмийн шинжлэх ухаануудын нэг нь социологи юм. Мэдлэгийн эдгээр төрөл салбарууд тус бүр өөрийн онцлог шинжтэй боловч олонхи тохиолдолд бие биентэйгээ холбогдоно.
Хүн судлал нь социологид зуршмал байдаг олон хандлагыг хэрэглэдэг. Гэхдээ хүн судлаачид бага шиг аймгийн /эсвэл эртний/ нийгмийг судалдаг бол социологчид Европ, Америкийн гэх мэт хүмүүсийн орчин үеийн томоохон нийтлэгийг голчлон судалдаг байна.
Эдийн засаг нь үйлдвэрлэл, мөн хязгаарлагмал нөөц баялгийн хуваарилалт, хэрэглээг судална. Ажилгүйдэл, олон улсын худалдаа, мөнгөний ханш бууралт мэтийн цогц сэдвийг эдийн засагчид гойд анхаардаг юм. Эдийн засагчдын хэзээд сонирхдог зүйл нь хэрэглэгчийн худалдаг авах чадварт мөнгөний ханш бууралт нөлөөлдөг явдал юм.
Улс төрийн шинжлэх ухаан нь хүмүүс эрх мэдлийг хэрхэн олж авдаг ба ашигладаг, эрх мэдэл нийгэмд ямар байдлаар хувиарлагдсаныг судална. Улс төр судлааачид засгийн газар, нам, нийтлэг эрх ашгийн бүлгүүдийн үйл ажиллагаа сонгогчдын төлөв байдлын судалгааг гол болгодог.
Сэтгэл зүй бол хүний зан төлөвийн шинжлэх ухааны судалгаа бөгөөд жишээлбэл, сургалтын үйл явцад сайшаал, шийтгэл хэрэглэснээр хүмүүс ярих унших дадлыг яаж олж авдаг, эсвэл хүрээлэн буй ертөнцөд хандах харьцаа болон бие хүний онцлог дүр төрх хэрхэн төлөвшдөгийг сэтгэл зүйчид судална.

No comments: