Оросын социологичдын шинэ судалгаа: "Оросын дайсанууд""

Оросын дайснуудын тоонд улс төрийн том дайсан хэмээн тооцогддог АНУ, Азийн их гүрэн болон хувирсан Хятад, Кавказын нурууны Гүрж багтсан байна. Ийм дүгнэлтийг долоодугаар сарын эхээр явуулсан судалгааны үндсэн дээр хийжээ.

Социологичид иргэдээс ОХУ-д аюул занал учруулах улс орон бий юу гэсэн асуултыг тавихад санал асуулгад оролцогчдын 47 хувь нь бий гэж хариулсан бол 31 хувь нь тийм аюулыг олж илрүүлсэнгүй, харин 22 хувь нь хариулахаас түдгэлзсэн байна.

2000 онд ийм төрлийн санал асуулга явуулахад эхний гурван байранд АНУ, Афганистан, Хятад орж байсан гэдэг.

Санал асуулгын дөрөвдүгээр байрт Япон орсон бөгөөд энэ нь маргаантай арлуудаас үүдсэн үү, эсвэл “Фүкүшима” цөмийн цахилгаан эрчим хүчний станц дээрх ослоос үүдэлтэй юу гэдгийг тодорхойлоход хэцүү байгаа гэнэ. Тавдугаарт саяхан болтол нөхөрсөг хэмээн тооцогдож ирсэн Белорусь оржээ.

Оросуудад аюул занал учруулах орнуудын тоонд бас нэгэн шинэ орон багтан орсон нь Украин байлаа. Аюул учруулж болзошгүй орнуудын тоонд НАТО-гийн бүрэлдэхүүнд ордог орнууд болон арабын ертөнц ч багтсан байна.

Эх сурвалж: www.gogo.mn Т.Бүрэн

2 comments:

Taij Shinee Ch said...

Орос Америк хүмүүсийн ялгааа..
http://www.ulsturj.com/2010/10/v_9251.html

ЗОРИГТ8 said...

баярлалаа Шиинэбаяраа уншлаа