“Цаг ашиглалтын судалгаа” хийгдэнэ

2004 онд "Статистикийн тухай" Монгол Улсын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр "Цаг ашиглалтын судалгаа"-г дөрвөн жил тутам зохион байгуулж байхаар заасныг үндэслэн 2011 онд Үндэсний статистикийн хороо нь "Цаг ашиглалтын судалгаа"-г зохион байгуулж байна.

Цаг ашиглалтын судалгааг 2007 онд, улсын хэмжээнд 3200 өрхийг хамруулан зохион байгуулж явуулсан бол энэ удаагийн судалгаанд найман аймаг (Архангай, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Дархан-Уул), Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 4000 өрхийг хамруулан явуулах юм.

Цаг ашиглалтын судалгааны зорилго нь өрх гэр бүлийн доторх хөдөлмөрийн хуваарилалт, хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт хүн амын зарцуулж байгаа цагийг гаргахаас гадна хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох явдал юм.

Энэ судалгааны онцлог нь өрхийн түвшинд, зах зээлийн бус үйл ажиллагаанд зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэхэд ашиглагдах мэдээллийн нэг гол эх үүсвэр болохоос гадна Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийн эх үүсвэр болдог.

Эл судалгааны үр дүнг үндэслэн дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалт хийх, бодлого хөтөлбөр боловсруулахад шаардлагатай мэдээллийн эх үүсвэр болгон ашиглах бололцоотой.

Цаг ашиглалтын судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2011 оны гурав, зургаа, ес, 12 дугаар сард зохион байгуулж явуулна.

Цаг ашиглалтын судалгааны нэгдүгээр улирлын мэдээлэл цуглуулалтын ажил Улаанбаатар хотод гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн явагдаж байна. Харин орон нутагт мэдээлэл цуглуулах ажил гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай явагдана.

Энэ удаагийн судалгаанд хоёр төрлийн асуулгаар мэдээлэл цуглуулна. Үүнд:
-Өрхийн болон хувь хүний асуулга (ЦАС-1)
-Өдрийн тэмдэглэл (ЦАС-2)

Өрхийн болон хувь хүний асуулга (ЦАС-1)-аар өрхийн ам бүлийн байдал, сууцны төрөл, усан хангамж, ариун цэврийн байгууламжийн төрөл, өрхийн эзэмшлийн мал, газар тариалангийн талбайтай эсэх, өрхийн хэрэглээний эд зүйлсийн талаар түүнчлэн өрхийн гишүүдийн боловсрол, ажил эрхлэлт, гэрлэлтийн байдалтай холбоотой мэдээллийг цуглуулна.

Өдрийн тэмдэглэл (ЦАС-2)-ийг өрхийн 12 ба түүнээс дээш насны гишүүдээр өдрийн 24 цагт хийсэн үйл ажиллагаанууд тэдгээрт зарцуулсан хугацааг 10 минутын интервалтайгаар хөтлүүлнэ.

Судалгаанд хамрагдах өрхийг сонгохдоо санамсаргүй түүврийн аргаар сонгодог тул хэнийх ч сонгогдож болно. Иймээс хэрвээ танайх сонгогдох юм бол та иргэний үүргээ биелүүлж судалгаанд идэвхтэй оролцоорой.

Судалгаанд хамрагдах өрхийн тоо аймаг, нийслэлээр:

No comments: