17773 респондентыг хамруулчиж цаана чинь...

"Хөдөлмөрийн зах зээлийг судалжээ" гарчигтай нийтлэл NEWS.mn сайтад нийтлэгджээ. Агуулгыг нь харвал үйл явдлын мэдээ бололтой. Судалгааны үр дүнг танилцуулах семинар гэж юу ч байдаг юм. Үр дүнг танилцуулахад дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг мэт л зохимжтой баймаар юм.
Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй "Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл"-ийн хар мянган судалгааны нэг нь гэж хувьдаа би ойлгож байна. Судалгааг гүйцэтгэсэн гэрээт байгууллага болох "Sustainability PTY" компани, зөвлөхөөр ажилласан "Бодлого Судлалын Төв" гэх сүртэй төв хамтран зохион байгуулсан аж.

За тэгээд нөгөө алдарт судалгаанд нь говийн бүсийн бүх аймгийн (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр) 17,773 хүн хамрагдсан гэхийн. Хайран мөнгө, цаг хугацаа... Судалгаагаар тоглогсодын шээс баас, хэрэглээ болоод дуусаж байгаа нь үнэхээр харамсалтай. 8 сарын дотор энэ судалгааг хийгээд танилцуулсныг бодоход аугаа судлаачид болжээ та хэд.

МСС-ын эрүүл мэндийн төсөл дээр олон улсын зөвлөх байгууллага EPOS ажиллаж байгаа бол мэргэжлийн боловсрол сургалтын төсөл дээр Австралийн “Sustainability PTY” компани ажиллаж байгаа юм байна. Яахлаараа ч гадны байгууллагууд зөвлөх, үйлчлэх, судалгаа хийдэг юм. Мэдэхгүй. Өөрсдөө юу ч хийж чадахаа байгаа юу, арчаагүй ноёдод хяналт тавих гэж ингээ юу.

"Санхүүжилтийн 43 хувийг ММСС-ийн Мэргэжлийн боловсрол сургалтын төслөөс, үлдсэн 57 хувийг “Оюу толгой” компани гаргасан байна. Говийн бүсийн ажиллах хүчний мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн зах зээлийн болон сургалтын судалгаа нь тухайн бүс нутгийн ажиллагсдын ур чадварын тухай иж бүрэн мэдээллийг гаргаад зогсохгүй шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад туслах юм. Түүнчлэн, “Оюу толгой” зэрэг томоохон компани, аж ахуйн нэгжүүдэд хүний нөөцийн хөгжлийн стратегиа боловсруулхад нь суурь судалгаа болох учиртай. Говийн бүс дэх ажиллах хүчний ур чадварыг 21 мэргэжлээр ангилахдаа 395 нарийн мэргэжилд хувааж дүн шинжилгээг хийжээ. Судалгаанд оролцогчид болон орон нутгийнхны үзэж байгаагаар мэргэжлийн боловсролын чанартай сургалт нь тус бүс нутгийн хөгжлөөс хүртэх ашиг шимийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна" гэж уг мэдээнд дурджээ.

Эх сурвалж: www.news.mn

No comments: