МУИС НШУС-ийн магистрантуудын эрдэм шинжилгээний бага хурал

Нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй магистрантууд ТА бүхнийг “Нийгмийн шинжлэх ухааны орчин үеийн асуудлууд” сэдвийн хүрээнд явагдах эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна.
Хуралд НШУС-ийн магистрантууд мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр илтгэл бэлдэн оролцох боломжтой.
Эрдэм шинжилгээний бага хурал 2010 оны 11-р сарын 3 дахь долоо хоногт болно.
Хуралд оролцохыг хүсэгчид материалаа /электрон хувилбараар, удирдагчийн тодорхойлолтын хамт/ 2010 оны 11-р сарын 10-ний дотор zagaa_e@yahoo.com хаягаар илгээнэ үү?
Илтгэлийг хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулна.

Илтгэлд тавигдах шаардлага:

- Нийгмийн өмнө тулгамдсан, шийдвэрлэвэл зохих социаль асуудлыг хөндсөн
- Илтгэгч нь тухайн сэдвээрээ эмпирик судалгаа хийсэн
- Илтгэл тавьж буй сэдвээрх олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийж, дүгнэлт гаргасан
- Илтгэгч өөрийн судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх


Илтгэлд тавигдах техник шаардлага:

- А4 цаасан дээр 7-10 хуудас бүхий
- Үсгийн фонт Times New Roman, Size 12, Line space 1.5
- Мэдээллийн эх сурвалж, ашигласан ном, материалын жагсаалт, ишлэл зүүлт бүхий
- Тодорхой тооны хүснэгт, график, slide show бүхий

Эхний 3 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

МУИС-ийн НШУС-ийн Сургалтын алба
2010-10-15

No comments: