Социологийн суурь судалгааг гүйцэтгэх судалгааны байгууллага (баг) шалгаруулна

Судалгааны баг шалгаруулах тухай

СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ БА УЛС ТӨР ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО


Монгол улсын УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо, төлөөллийг хангах нь” төсөл Сонгуулийн хуулийн шинэчлэлийн хүрээнд Монгол дахь сонгуулийн тогтолцооны шинэчлэл, олон нийтийн хүлээлт, төсөөлөл, эмэгтэйчүүдийн хууль тогтоох болон шийдвэр гаргах түвшин дэх оролцооны талаар иргэдийн санал бодлыг танадах, социологийн суурь судалгааг гүйцэтгэх судалгааны байгууллага (баг) шалгаруулж хамтран ажиллана.

Үргэлжлэх хугацаа: 45 хоног (11 сарын 01-нээс 12 сарын 15 хүртэл)

Гүйцэтгэх ажил:
1. Судалгааны арга зүй, түүврээ оновчтой сонгосон байх
2. Үндэсний хэмжээний төлөөллийг хангахуйц судалгаа гүйцэтгэх
3. Судалгааны тайлан бичих
4. Санал зөвлөмж, ажлын үр дүнгийн дэлгэрэнгүй тайланг төсөлд хүлээлгэн өгөх
5. Судалгааны үр дүнг танилцуулах

Судалгааны байгууллагад (баг) тавигдах үндсэн шаардлага:
• Хараат бус судалгааны байгууллага /баг/ байх
• Судалгааны ажлын дадлага, туршлагатай байх
• Чадварлаг, мэргэшсэн судлаачидтай байх
• Судалгааг удирдах хүнээ сонгосон байх
• Төлөөллийн оролцоо/жендэрийн зөвлөхтэй байх/
• Англи хэлний мэдлэгтэй
Сонирхсон судалгааны байгууллага (баг) дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.
Үүнд:
1. Байгууллагын (баг) танилцуулга /багийн гишүүдийн дэлгэрэнгүй танилцуулга/
2. Судалгааны төслийн баримт бичиг
3. Ажил гүйцэтгэх урьдчилсан календарчилсан төлөвлөгөө
4. Судалгааны төслийн үнийн саналаа боловсруулж илгээх
5. Өмнө хийж байсан судалгааны ажлын жагсаалт /энэ төрлийн судалгаа хийсэн бол дэлгэрэнгүй тайлан/
Судалгааны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй удирдамжийг доорх хаяг, электрон хуудаснаас авна уу.
Дээрх шаардлагыг хангасан байгууллага нь төслийн санал, байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбарын хамт битүүмжлэн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 16.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү. Aжлын тухай мэдээлэл, төсөл бичих зааврыг доорх хаягаар авна уу.
Жендэрийн Тэгш Байдлын Үндэсний Хороо. Засгийн газрын 11-р байр 611, 612 тоот
Утас: +976-11-331213, +976-11-328526 Факс: +976-11-331213. Шуудангийн хаяг: УБ-46, 1080
Email: secretariat@gender.gov.mn Веб хуудас: http://www.gender.gov.mn/

No comments: