Өнөөдрийн үлгэрийн мэдээллүүд /Судалгаа амар биш/

"ГХЯ-ны дэргэд Сургалт судалгааны төв нээгдэнэ" гэсэн гарчигтай мэдээлэл GOGO.mn сайтад нийтлэгджээ.
Гол агуулга нь гадаад харилцааны сайд нөгөө алдарт казиночин Г.Занданшатарын ажил хэрэгч, бүтээлч санаачилгын ачаар "бодлогын судалгаа", "дипломат сургалт"-ыг явуулах ГХЯ-ны дэргэд "Сургалт судалгааны төв" нээхээр болсон юм байх. Яасан ч хэрэгтэй ажилав, ямар буянтай сайдав??? Цус ойртолттой, төрийн ажилд хойрго хандагч, төрийн нууцыг задруулагч энэ том яамны хажууд ямар хүмүүс, ямар эрдэм, чадалтай судлаач, сургагчид ажиллах нь вэ? Социологичид уу, бодлого судлаачид уу, олон улсын харилцааны мэргэжилтин, дипломатууд уу? Төслийн мөнгө сорогчид уу????

Шилдэг эмэгтэй улс төрч”-өөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол шалгарлаа гэсэн гарчигтай мэдээлэл INET.mn сайтад нийтлэгджээ. "Олон нийтийн харилцаа тандалт судалгааны төв" гэгч урт нэртэй байгууллага, "Монголын сайтуудын нэгдсэн холбоо" хэмээх хачин холбооноос “Шилдэг эмэгтэй улс төрч” шалгаруулах "бүх нийтийн" санал асуулгыг орон даяар зарлаж дүнгээ гаргаж гэнэ. Санал асуулгын 1-р шатанд нийтдээ 50 гаруй эмэгтэй нэр дэвшүүлсэн гэж байгаа. Хэн ч нэр дэвшүүлээд шалгаруулцан юм мэдэхгүй. Хоёрдугаар шатанд 12 эмэгтэй улс төрчийн нэрийг нийтэд зарлан gogo.mn, olloo.mn, zaluu.com, shudarga.mn сайтуудаар санал асуулга явуулсан гэж мэдээлжээ. 64 мянга гаруй интернет хэрэглэгчийг хамруулснаар бодоход их инээдтэй дүр зураг харагдаж байна. Интернет санал асуулгын дутагдалтай тал нь хэрэглэгч гурван сайтад зэрэг, хэд хэдэн удаа, өөр өөр компьютераас санал өгөх боломжтой байдаг билээ. Гишүүн Д.Оюунхорол 35 хувийн, С.Оюун 33 хувийн саналаар тэргүүлж нөгөө 12 эмэгтэй улс төрчөө бүгдийг нь шагнажээ. Хөөрхий миний ноён нуруутай, ААВ шиг зантай, эршүүд улс төр минь

No comments: