Раднаасүмбэрэлийн Вандангомбо (1947-2010)

Ахмад социологич, багш Раднаасүмбэрэлийн Вандангомбо зуурдаар таалал төгсөж монголын шинжлэх ухаан, тэр дундаа социологийн шинжлэх ухаанд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
1947 онд Архангай аймгийн "Ихэрийн өвөр" гэдэг газар төрсөн. 1970 онд МУИС-ийг дүүргэсэн. Гүн ухаанч, социологич мэргэжилтэй, доктор, профессор.

Р.Вандангомбо нь ШУА-ийн ФСЭХ-нд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, МАХН-ын Төв Хорооны НУИ-д эрдэм шинжилгээний ахлах ажилтан, НДС, ТНСА-д ахлах багш, Социологийн төвийн эрхлэгч, ТЗУХИ-д эрдэмтэн нарийн бичгийн дарга, докторантурын албаны дарга эдүгээ Удирдлагын Академийн Философи, Социологийн тэнхмийн эрхлэгч.

"Орчин үеийн өрнөдийн ёс зүйн зарим чиглэл" (1977), "Хүмүүсийн ухамсар, зан үйл дэх өнгөрсний үлдэгдэл" (1987), "Социологийн товч толь" (1991), "Удирдлагын социологи" зэрэг ном бүтээл, 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлжээ.

Р.Вандангомбо нь социологийн судалгааны “Мэдрэмж” төвийг санаачлан байгуулаж ажиллаж байлаа.

Монголын социологи, социологичид гүн эмгэнэж байна.

4 comments:

Gombo said...

Эрхэм Н.Батзориг танаа,

Эмгэнэл тавьсан явдалд маш их талархаж байна.

Хүндэтгэсэн,
Том хүү В.Гомбодорж

ЗОРИГТ8 said...

Гомбо:
гүн эмгэнэл илэрхийлье

Anonymous said...

Вандууш багш маань өнгөрчихөж, харамсалтай. Хоржоонтой шогч үгээр хүмүүсийг "явуулаад" л гэхдээ тэр бүхэнд нь бас үнэн байдаг. Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хандлага төслийн багт тантай хамтран ажиллаж байхдаа л аавын маань нутгийн тэр дундаа 10 жилийн нэг ангийн хүүхэд нь байсныг мэдэж билээ. Танаас сурах зүйл их байсан шүү. Сайнаар дурсаж явах болноо. Сэлэнгэ Р

ЗОРИГТ8 said...

Сэлэнгээ эгч
сурах зүйл ихтэй хүн байсан гэж хүн бүхэн ярих юм даа