Социологийн судалгаа хийх юмсан

Овоо босгоогүй бол шаазгайд суух газар олдохгүй байсан. Түмний нүдэн дээр ямар ч ажил төрөл хийгээгүй мөртөө лус мэт баяжиж буй төрийн ажилтан, дарга дорго нарын хээл хахууль авилга нийгмийг асар их бухимдуулж байгаа. Тэр ингэж болоод байхад би яагаад адилхан зүгээр сууж байгаа мөртөө турж үхэхтэй шахаж байна гэсэн энгийн асуулт хэний ч толгойд юун түрүүн орж ирнэ. Чухам энэ сүрэг нийгэмд буй болох хөрөнгийн ихэнхийг зүй бусаар хулгайлан авч байгаа нь, эсвэл бүр улаан цагаангүй дээрэмдэн авч байгаа нь нийгмийн аз жаргалын индэксийг бууруулж буй нэг том шалтгаан. Ерөөсөө ч нүүдэлчний нэг төрөлх авир бол өөрийн ядуу явахыг гэхээсээ өрөөлийн баян тарган явааг тэвчдэггүй. Үүнд социологи, нийгмийн сэтгэл зүйн судалгаа хийх юмсан.

Баабар "Сэтгэл ханамжийн баталгаа" нийтлэлийн хэсгээс...

No comments: