“Инфратест” судалгааны төв Тавантолгойн ордын талаар судалжээ

“Инфратест” судалгааны төвөөс Тавантолгойн орд газрыг ашиглах асуудлаар Улаанбаатар хотын найман дүүргийн 1200 иргэний дунд санал асуулга явуулжээ.

Дүүргүүдээс санал асуулгад хамрагдах хүмүүсийн тоог Улаанбаатар хотын нийт иргэдэд эзлэх хувийн жинг харгалзан үзэж тогтоосон байна. Санал асуулгад оролцсон иргэдийн ерөнхий статистикийг авч үзвэл:
А
1 . Дээд боловсролтой 41.3 хувь
2. Тусгай дунд боловсролтой 13.7 хувь
З. Дунд боловсролтой 42.2 хувь
4. Бага боловсролтой 2.1 хувь

Б
1. Эрэгтэй 48.8 хувь
2. Эмэгтэй 51.3 хувь

В
1. Орон сууцанд амьдардаг 60.9 хувь
2. Гэр хороололд 39.0 хувь

Г
1. Тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг 53.3 хувь
2. Тэтгэврийн, ажилгүй, суралцдаг 46.4 хувь тус тус байна.

“Тавантолгойн орд газрыг эзэмшихтэй холбоотой дараах хувилбараас танд аль нь зөв санагдаж байна вэ?” гэсэн асуулгад оролцогчдын хувьд

“Монгол 999” компанийн санал 40.1 хувь
(Тавантолгойн ордын 34 хувийг төрийн өмчид /Засгийн газарт/, 33 хувийг “Монгол 999” компанид, 33 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлнэ),

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын санал болон иргэний хөдөлгөөний санал 50.8 хувь
(Тавантолгойн ордыг 100 хувь ард түмэнд шилжүүлнэ. Үүнийг тусгай хууль гаргаж баталгаажуулна. Иргэн бүрт нэрийн данс нээж ашгийг тэнцүү тогтмол хуваарилж олгоно)

Сү.Батболд тэргүүтэй Засгийн газрын санал 7.1 хувь
(Тавантолгойн ордын нэг хэсгийг гадаадын компаниудад эзэмшүүлнэ. Үлдсэн хэсгийг төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ”компанид эзэмшүүлнэ. “Эрдэнэс МГЛ” компанийн эзэмших хэсгийн 10 хувийг Монголын компаниудад, 10 хувийг ард түмэнд тус тус хувьцаа хэлбэрээр эзэмшүүлнэ.)

“Инфратест” судалгааны төв

No comments: