МОНГОЛЫН ТУХАЙ СТЕОРОТИП

Монголын Хэвлэлийн Хүрээлэнд "Сэтгүүл зүйн шүүмж"-ийн томоохон төсөл хэрэгжиж эхэлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд судлаачдыг бэлтгэх чиглэлээр Данийн Аархусын ИС-ын доктор, профессор Пол Эрик Нилсон 7 хоногын сургалт зохион байгуулж байна. Миний бие энэ төсөл дээр ажиллаж байгаа юм. Сургалтын хүрээнд олж мэдсэн стеоротипын талаарх өгүүлэлээ хуваалцаж байна.

Англи хүмүус маш их бороо, Аргөнтин хоёроор л латин Америкийг төсөөлдөг бол Хятадын их цагаан хэрэм Берлиний хананы хоорондохийг л орос гэж ойлгодог байна. Харин хар Африкийг бол зөвхөн өлсгөлөнгөөр л дүрслэн ойлгодог аж. Ямар сайндаа л шуудайтай гурилын хажууд зогсож буй жаал хүүгийн зургийг Данийн нэгэн сонин өөрийн хуудаснаа нийтэлж энэ зурагтаа тайлбар бичихийг уншигчдаасаа хүсчээ. Санал асуулганд оролцогсдын дийлэнх нь дээрх зурагт бидний тусламжийг дөнгөж аваад байгаа африк жаал гэсэн утгатай тайлбар бичсэн байна. Үнэн хэрэгтээ Данийн засгийн газар улсын төсвийнхөө тун өчүүхэн хэсгийг Африкийн улсуудад тусламж болгон өгдөг ажээ.

Хүмүүсийн ой тойнд гүн бат хоногшсон дэлхий ертөнц хийгээд тодорхой улс, ард түмний тухай иймэрхүү хэвшмэл төсөөлөл, ойлголт, хэвшмэл дүрслэлийг СТЕОРОТИП гэж нэрлэдэг. Судлаач Липманн стеоротипийг “хувь хүн нийгэм дэх юмс, үзэгдлийг үзэж харахдаа толгойдоо буй болгосн зураглал” гэсэн бол судлаач Тажфел Форгас “соёл заншлаараа холбоотой бүлэг хүмүүстэй холбогдож байвал гол утгаа хадгалдаг” гэжээ.
Ихэнх хүмуүсийн иймэрхүү хэвшмэл дүрслэл хийгээд төсөөлөл нь өрөөсгөл байдаг аж. Тэгээд ч хүмүүс энэхүү хэвшмэл дүрслэл, төсөөллийнх нь эсрэг үнэн зүйлийг тэр бүр хүлээж авдаггүй шууд л итгэдэггүй байна. Харин хүмүүсийн иймэрхүү хэвшмэл төсөөлөл, ойлголтонд улс төрчид хийгээд засгийн эрх барьж буй хүмүүс дуртай байдаг ажээ. Тухайлбал дээрхи шуудайтай гурилын хажууд зогсож буй жаал хүүгийн зургийг Данийн засгийн газар ард түмэндээ болж өгвөл байнга үзүүлэх сонирхолтой байдаг гэнэ.

Бидний хувьд Монгол улс, монголчуудын маань тухай гадаадынхан ямаршуухан ойлголт, төсөөлөлтэй байдаг нь сонин байх нь мэдээж. Хэвлэлд гардаг өгүүлэл, тэмдэглэлүүдийг уншвал гадаадынхан бидний тухай муугүй мэддэг баймаар. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш ажээ. Данийн сэтгүүл зүйн их сургуулийн профессор Ханс Хенрих Холм сүүлийн хоёр жилд барууны хэвлэлүүдэд бичигдсэн монголын тухай материалуудыг судалж үзээд Монголын тухай гадаадынханы хэвшмэл дүрслэл, төсөөллййг гаргасан байна. Монгол гэхээр гадаадынханы ялангуяа европчуудад дөрвөн зүйл л толгойд нь буудаг байна. Юуны түрүүнд гадаадынхан Монгол улс бол хэтэрхий алс холын орон учраас юунд ч хамааралгүй, юунаас ч хамаардаггүй орон гэж ойлгодог гэнэ. Тийм ч учраас Монголыг бол авч хэлэлцээд байх орон биш гэж үздэг байна. Дараагийн зүйл нь их эзэн Чингис хааны маань нэр юм. Мэдээж их хааны маань нэр цус, нулимс, зэр зэвсэгтэй холбогдсон ой тойнд нь буудаг биз дээ. Гуравдахь зүйл нь Монголын маань унаган байгаль юм байна. Харамсалтай нь гадаадынханд онгон дагшин, сайхан байгалийн зэрэгцээ аюултай байгаль гэсэн ойлголт байдаг аж. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гадаадынхан Монголд хүмүүс нь байгалиа биш харин байгаль нь хүмүүсээ захирдаг гэж ойлгодог байна. Гадаадынхан монголчуудыг байгалийн бүрэн эрхшээлд байдаг гэж л ойлгодог бололтой. Монголын тухай гадаадынханы хэвшмэл төсөөллийн сүүлчийнх нь Монгол бол ямар ч хөгжилгүй, хоцрогдсон орон, ард түмэн нь харанхуй, бүдүүлэг гэсэн ойлголт аж. Монголын талаар Америкийн хэвлэлд нийтлэгдсэн материалыг хэвлэл мэдээлэл судлаач А.Оюунгэрэл 1999-2000 оны үеийг 1989-1990 оныхтой харьцуулахад буурсан байгаа нь тухайн орны талаар төсөөлөлд өөрчлөлт гараагүйтэй шууд холбоотой гэсэн дүгнэлтийг хийж байжээ./А.Оюунгэрэл “Төсөөллийн тухай онол” Сэтгүүлч сэтгүүл 2002 №04/ Энэ хоёр үеийн мэдээн дэх төсөөөлөл нь “том газар нутагтай, цөөн хүнтэй, алс холын орон, чингис хаан, нүүдлийн амьдралтай, зочломтгой” гэсэн байдлаар хязгаарлагдаж байжээ. Ингэж ховор цөөн мэдээлэх нь хуучин төсөөллийг эвдэж шинэчлэхийн оронд харин ч баталгаажуулж байдаг байна.

Энэ бүхэн Монголын маань бодит амьдралаас асар их зөрж байгаа хэдий ч гадаадынхан биднийг ингэж л ойлгож төсөөлдөг байна. Монголчууд бол дэлхийд цуугай ард түмэн, сайхан цаг ирж, дэлхий ертөнц биднийг шинээр нээж эхэллээ. Манай урлаг, спортынхон эх орныхоо нэрийг цуурайтуулж явна гэхчилэн өөрсдийгөө бид дөвийлгөдөг ч тэр бүхэн тодорхой явцуу хүрээнд л ойлгогддог болохоос тухайн тив, улс, орны нийт хүмүүсийн хувьд юу ч болоогүй мэт өнгөрдөг ажээ. Тэгэхээр гадаадынханы оюун ухаанд гүн бат хоногшсон бидний тухай энэ мэт хэвшмэл ойлголт, төсөөллийг тэдний толгойноос хэрхэн таягдан хаяж өөрчлөх вэ? Иймэрхүү хэвшмэл дүрслэл, төсөөллийг эвдэх янз бүрийн арга зам байдаг байна. Тухайлбал, дээр дурьдсан Данийн профессор Монголын тухай европынхны хэвшмэл төсөөллийг эвдэхийн тулд Пол Маккартинийг урьж болох юм гэж хэлж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл тухайн нийгэм, улс, орондоо ихээхэн нэрд гарсан, өөрийн гэсэн нэр хүндтэй хүнийг урьж авчраад түүнд өөрсдийн бодит амьдралаас танилцуулж улмаар түүгээр дамжуулан бусад хүмүүст өөрсдийнхөө тухай бодитой, үнэн мэдээллийг түгээнэ гэсэн үг юм. Пол Маккартини мэтийн нэрд гарсан урлаг, соёлын зүтгэлтнүүд, алдартай тамирчдын үгэнд бишрэн шүтэгчид нь бүгд итгэдэг учраас иймерхүү арга зам нь хэвшмэл дүрслэлийг эвдэх хамгийн хурдан бөгөөд хялбар зам ажээ. Харин энд хэн нэгэн улс төрийн зүтгэлтнийг авч хэлэлцэх хэрэггүй юм байна.
Тэгэхээр Англиас Битлсийн гишүүдийг, Америкаас Майкл Жордан юм уу, Рианаг, Оросоос Каспаровыг, Канадаас Жастин Бэйберийг урьж авчиран монголын сайхан оронтойгоо танилцуулах юм биш үү?

17 comments:

A.Амарсайхан said...

Пол Маккартныг уриад байхдаа яахав дээ. Эвий чааваас. Наадуул чинь ийм л юм сэтгэдэг хүмүүс.
Оюун ухаан нь хэтэрхий хомс. Тэгээд тэрийгээ зөв гэж ойлгочихоод бидэнд тулгах гэж зүтгэхийг нь яана аа?

Бид өөрсдөө нэрээ гаргаж байж л бидний тухай стереотипийг бий болгоно. Түүнээс алдартнуудыг урина гэдэг ёстой ядуу гадаадын ядарсан сэтгэлгээ. Эвий чааваас даа.

Уул уурхай сонирхдог бизнесмэнүүдийн дунд Монгол бол Монте Кристо арал шиг асар их эрдэнэс баялгийн орон гэж төсөөлөгдөж байгаа. Дэлхийн тэргүүн компаниуд монголын баялагт шүлсээ гоожуулаад эхэлсэн.

Дэлхийн өнцөг булан бүр дэх сумо сонирхогчид Монголыг хүчитнүүдийн орон гэж төсөөлдөг болсон.

ЗОРИГТ8 said...

Амарсайхан:
тэр бол өөр асуудал.. Пол маккартни биш ч байж болно... жишээ..

Бид өөрсдөө л дэлхийн хэвлэл мэдээлэд нөлөөлж чадахгүй байна... энэ бол томоохон стеоротип бүрдүүлэгч хүчин зүйл..

Хүчитнүүдийн өлгий гэдэг төсөөлөл бас бүрдсэн байж магадгүй

Баярлалаа

punsaa said...

Minii bodloor gadnii khen negen aldartan urij abchirlaa geed mongol delkhii dakhind tanigdakhgui sh de. Mongol chin ali khediin evroped tanidtsan oron sh de. Khamgiin engiin shishee l gekhed Germanii buudlagiin undesnii shigshee bagiin tamirchin mongol emegtei eniig hen ch medne bas buh humuus tuugeer baharhadag. Onoodoriin Mongoliin talaar medekhgui baigaa evrop hun bol kharin ediin zasgiin, uul uurhain, baigali orchin ecologiin, sportiin talaarkh medeelel baga abdag hun l tegj khelne. Odoogoor Mongoliin uul uurkhain salbar delkhii dakhinii ankhaaraliin tobd baigaa asuudal. Sudlaach erdemtend Mongolchuud yaj khodlokhiig dugneed kharj baigaa,delkhiin top uul uurhain business erkhlegchid tuunluu garaa yaj iigeed durekhiig khusej oroldoj baina. Tiimess khen negniig uriad ikh mongo zartsuulakh bish kharin khen negentei mash tom ashigtai geree khiij chadbal bid nar delkhiid tanigdana bas khusej baigaa saikhan tuukhiig ch hoich yedee bichij uldeej chadna. ene bol delkhiid tanigdah bidnii taniltsuulga.

punsaa said...

Tegeed ch nogoo delkhiin super od, domog bolson Julia Roberts, Stiven Sigel, Bonym, Andrey Kim, DJ Bobo nar irsen l bizde tegee delkhiid Mongoliig ed nar taniulsan gej uu...........?

Punsaa said...

Mongol shuud delkhiin khevlel medeeleld yaj noloolokh yum be bi mergejliin setguulch bish ch delkhiin medee bol universal shinj chanartai top medeelel l delkhiin kheblel medeeleld sonin baikh bolob uu. Bid nar chin yamar Barak Obama, Lady Gaga, James Bond, Donalid Trump, Bill Gides bish de ene chin l kharin delkhiin kheblel medeeleliin gol bai ni baikhdaa.

ЗОРИГТ8 said...

Punsaa:
сайхан санаа авууштай сэтгэгдэл үлдээсэнд талархлаа. Миний гол санаа нь хуучны үлдэнгэр стереотипийг л өөрчлөх хэрэгтэй гэсэн явдал юм. Түүнийг өөрчлөх олон аргууд байдаг. тэдний нэг л Гадны алдартан авчирах юм. Өөр юу ч байж болно. Магадгүй бид өдгөө өөрсдийгөө баруунд ер нь дэлхийд танигдсан гэж яридаг боловч биднийг яс юман дээр хэн ч мэдэхгүй л байхгүй юу.. дээрх үгийг би маш олон гадаадад амьдардаг монголчуудаас сонссийм шүү..

баярллаа

Мөнгөө нь байна said...

Энэхүү блогт иймэрхүү бичлэг их үгүйлэгдэж байлаа. Иймдээ ч хүмүүс сэтгэгдэл их бичиж бяцхан маргаан өрнүүлж байх шиг. Би ч гэсэн өөрийн бодлоо энл сийрүүлэе. Хамгийн гол нь супер од авчирч дэлхийд таниулахдаа чухал биш байх. Учир нь гадныхан монголчуудын талаар ташаа ойлголттой байгаа бөгөөд энэ нь бодит байдлаас өөр гэдэг нь мэдээж хэрэг. Иймд одуудаар дамжуулан дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд орж бодит байдлыг мэдрүүлж, монголын талаар зөв ойлголт төрүүлэх нь чухал гэсэн 1 арга замыг л тодорхойлсон байна. Наад зах нь "Хүүхдүүд" гэдэг кино BOX office-д дээгүүр явна. Үүний нэг хэсэг нь монголтой холбоотой бөгөөд танилцуулгаас нь харж байхад хөдөөний нэг жаалын тухай гарна. Тэрүүгээр нь гадныхан монголчууд ийм тийм гэж ойлголт нь үүсдэг бололтой гэвч хотын жаал гэж монголд байдаг биз дээ.

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

яагаад барууныхан манайхныг ингэж төсөөлөөд байгаа вэ гэхээр энэ нь бас л бидэнтэй өөрсөдтэй холбоотой. Учир нь манайхан ямар нэг тв-ийн бүтээл, кино зэргийг олон улсын тэмцээн уралдаанд явуулахдаа ихэвчлэн нүүдлийн соёл иргэншил, хөдөө нутгийн аж амьдралын сэдэвтэй бүтээл явуулдаг. дандаа иймэрхүү сэдэвтэй бүтээл ирдэг гэж гадны уран бүтээлчид бас ярьдаг юм байна лээ. ер нь орчин цагийн монголыг харуулсан материал тэдний анхаарлыг нэг их татахгүй гэж ихэнх нь боддог байх л даа.

ЗОРИГТ8 said...

Мөнгөө:
үнэтэй санал хэлсэн баярлалаа

Сэгсгэр Сэрээ-Анааш:
угаасаа бид нүүдлийн соёл иргэншлээ үзүүлэхгүй бол бидэнд сонирхоод байх юм юу ч байхгүй ш дээ

Мөнгөө said...

Тэр 2 дахв төсөөлөл нь их сүрхий төсөөлөл юм байна. Үнэн эсэхийг мань мэт нь хүртэл мэдэхгүй юм даа. Учир нь энэ өвлийн зуд турханаас эхлээд аюултай юм их байна шүү.
Төсөөлөл, таамаглал 2 юугаараа ялгаатай болон ижилхэн юм бэ? Социологич Зоригоо!!!

ЗОРИГТ8 said...

Мөнгөө
Стеоротип нь нийгмийн хэсэг бvлгvvд эсвэл угсаатны бvлэг хvмvvсийн тухай ихэвчлэн мухар сvсэг дээр тулгуурласан ерєнхий дvгнэлтvvд юм. Харин таамаглал бол maybe гэдэг үүднээс зураглаж байгаа бодол энэ нь ихэвчлэн хувь хүний шинжтэй байдаг.

Социологич Мөнгөө!!!

Мөнгөө said...

Тэгвэл монголчуудын тухай англичуудийн стеоротип нь үнэн байж болохгүй гэсэн үг үү?

ЗОРИГТ8 said...

Мөнгөө: Үнэн гэдэг туйлын асуудал...
Онолын маргаан үүсгэнэ

Мөнгөө said...

Үнэн гэдэг туйлын асуудал гэж бодохгүйгээр авч үзвэл мухар сүсэг дээр тулгуурласан дүгнэлт маань үнэний хувьтай байж болох уу? /орьтой гэж гэдэг юм уу?/ Хамгийн гол нь монглчуудын тухай гадныхны стеоротип нь буруу таашаа байна гэдэг нь үнэн. Харин тэд үнэн зөв төсөөлөлтэй бол түүний бас стеоротип гэх үү? л гээд байгаам даа Судлаач Зоригоо!!!

ЗОРИГТ8 said...

Мөнгөө:
Мэдээж үнэний хувьтай байж болно...

Мөнгөө нь байна said...

Харин үнэн байлаа гэхэд энэ нь стеоротип мөн үү? гэж шууд асууя л даа

ЗОРИГТ8 said...

Мөнгөө
үнэн байлаа гэхэд биш ч байж болно, мөн ч байж болно