Социологичдийн холбоог шинэчлэн байгуулах тухай хурал болж өнгөрлөө.

2009 оны 12 сард "Монгол дах социологийн шинжлэх ухааны хөгжил, төлөвшил" сэдэвт онол аргазүйн семинар болж “Монголын Социологийн Холбоо”-г шинэчлэн байгуулах талаар ярилцаж байсан билээ. Хоёр дахь удаагийн хурал өчигдөр буюу 2010 оны 05 сарын 04-нд ШУА-ын Хүрээлэнгүүдийн нэгдсэн 2-р байранд болж социологийн шинжлэх ухааны өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж “Социологийн Холбоо”-ны дүрмийг баталлаа.

Тус хурлыг Социологи, Эрх зүйн хүрээлэнгийн (ФСЭЗХ) Социологийн сектороос зохион байгуулсан бөгөөд дүрэм боловсруулах ажлын хэсгийнхээ ажлыг тайланг сонсож цаашдын хийх ажил, үйл ажиллагааны талаар ярилцсан юм. Тус хуралд олон ахмад социологичид, судлаачид, эрдэмтэд уригдан оролцсоноос МУИС-ын социологийн тэнхмийн багш нар, 2,3-р үеийн социологичид, шинэ залуу судлаачид оролцсон нь гол онцлог байлаа.

Н.БАТЗОРИГ

2 comments:

A.Амарсайхан said...

Намын захиалгаар худлаа судалгаа гаргадаг хүмүүсээ цэгцлэх талаар ярилцав уу?

ЗОРИГТ8 said...

Амарсайхан: Намын захиалгаар хийдэг судлаачид, байгууллагууд бол байх ёстой зүйл. Тэд л бодлого боловсруулж мөрийн хөтөлбөр гаргана. Худлаа судалгаа хааяа хийдгийг гэхдээ зарим тохиолдолд хүлээн зөвшөрнө