Өсвөр насныхан их мессеж бичдэг

АНУ-ын нийт гар утастай өсвөр насныхны гуравны нэг нь өдөрт нь 100-аас олон тооны мессеж бичдэг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. “Pew Research” төвөөс хийсэн судалгаагаар өсвөр насныхны харилцаа холбооны гол хэрэгсэл нь гар утас, тэр тусмаа текстэн мессеж болсон нь харагджээ. Гэхдээ 2008 оноос хойш мессеж бичих явдал огцом өссөн гэнэ. Судалгаанд 12-17 насны өсвөр насныхныг хамруулсан бөгөөд тэдгээрийн дөрөвний гурав нь өөрийн гэсэн гар утастай, харин гар утастай охид өдөрт дунджаар 80 мессеж, харин хөвгүүл 30 мессеж хүлээн авдаг гэжээ.
АНУ-ын хэмжээнд үүрэн телефоны оператор компаниуд мессеж үнэгүй бичих эрх олгох болсон нь өсвөр насныхны мессеж харилцаанд ихээхэн нөлөөлснөөс гадна мессеж бичих нь утсаар ярихтай харьцуулахад, чимээгүй, эцэг, эх, багш нартаа заавал мэдэгдэх албагүй, дээр нь гар утсыг биедээ авч явахад хялбар байдаг нь мессеж харилцаа нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь болжээ.
Судалгааны дүнгээс харагдсан нэгэн сонирхолтой зүйл нь өсвөр насныхны 87 хувь гар утастайгаа хамт өөрөөр хэлбэл утсаа хажуудаа тавиад унтдаг гэсэн хариулт өгсөн байна. Түүнчлэн хэл бичгийн дүрэм талаасаа хөвгүүд тааруу, наад зах нь цэг, асуултын болон анхаарлын тэмдэг зэргийг хэрэглэдэггүй бол охид бусдад илүү ойлгомжтой мессеж илгээхийн тулд цэг тэмдэг хэрэглэж заншсан байдаг аж.
Судалгаагаар мөн өдөрт хамгийн багадаа ядаж нэг мессеж илгээдэг гэсэн хүүхдүүдийн тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 54 хувиар өсчээ.

С.Цэлмэг Эх сурвалж: www.news.mn

3 comments:

Уйгаржин said...

Яг адил байгаа даа манайд тоон цоон болхоос японд бол утасгүй байсанаас ажиллаасаа хоцорсон илүү дээр гэсэн

A.Амарсайхан said...

Миний өсвөр нас өнгөрчихжээ. Би огт мессеж бичдэггүй. Залхуу хүрээд байдаг юм

ЗОРИГТ8 said...

Уйгаржин: манайд бол энэ хэрэглээг нарийн судалсан судалгаа хараахан алга. гэхдээ таамаглаж байгаагаар бол нэлээд өндөр тоо гарах шинжтэй

Амарсайхан: тэгж тэгж.. би бас шөнө оройн цагаар бичдэгээ бодохоор өсвөр насны үлдэнгэр байгаа хэрэг...