"Олон түмний харилцааны онол" шинэ ном

Юуны өмнө энэ ном нь цэвэр онолын ойлголт өгөхөд чиглэгдсэн юм шүү гэдгийг уншигч Танд хэлье. Тодруулбал, олон түмний харилцааны онолын тухай юм.

Өөрөөр хэлбэл хэвлэл, мэдээллийн үйлдвэрлэл, хэрэглээ үндэслэдэг гол гол онолуудыг энэ номын бүлгүүдэд сэдэвчлэн тусгасан болно.

Үнэнийг хэлэхэд Монголын хэвлэл мэдээлэл сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж, маш түргэн хөгжиж буй мэт боловч онолын сэтгэлгээгээр бусад ардчилсан орнуудаас тун хол хоцорч яваа билээ. Ухуулгын сэтгүүл зүйн ганцхан онолоор ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэн дөнгөж л чөлөөт хэвлэлийн цагаан толгойд тайлагдаж байтал гадаад орнуудад иргэний сэтгүүлзүй, олон нийтийн сэтгүүлзүйн хөдөлгөөнүүд үүсэж, үйл ажиллагаа нь эрчимжиж эхэлсэн юм. Чөлөөт хэвлэлийн онол хөгжсөн үеэс иргэний сэтгүүлзүйн онол гарч ирэх хүртэлх хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг тайлбарласан олон зуун онол байдгийг олж мэдэх гэж оролдсон хүн бидний дунд тун цөөн байна. Тэр тусмаа монгол хэл дээр тэдгээр онолыг тайлбарласан сурах бичиг ч байхгүй, заадаг багш болон сургууль ч үгүй байлаа шүү дээ.

3 comments:

Biambasuren said...

Энэ ном дэлгүүрүүдээр зарагдаж байгаа юу?

Anonymous said...

зарагдаж байгаа

Biambasuren said...

Bi unuudur ih delguureer yvaad olsongui. Tegul internom edreer haigaad uznee