Залуу нас хаана дуусч, хөгшрөлт хэдийд ирдэг вэ

Хэдэн настай хүнийг залуу гэдэг, хэдэн настайгаасаа хүн хөгшин тооцогддог вэ гэдэг талаар тогтосон нарийн зааг байдаггүй. Их Британийн Кентийн их сургуулийн эрдэмтэд энэ заагийн талаар Европын орнуудын 40 мянган иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Хүний бага залуу нас 35 насанд дуусч, ид нас нь энэ үеэс эхэлдэг гэж судалгаанд оролцогчдын олонх нь хариулжээ. Харин хүний хйиж бүтээх ид нас 35 наснаас эхлэн 23 жил үргэлжлээд 58 орчим насанд дуусдаг гэж олон хүн үздэг байна. Ихэнх хүмүүс энэ насны босгыг алхаад амьдралынхаа гурав дахь үе буюу өтөл насаа эхлүүлдэг аж. Хүйсээр нь ангилж үзвэл эмэгтэй хүний ид нас 33-56 насны хооронд байдаг гэсэн дүн гарчээ.

Кентийн их сургуулийн доктор Доменис Абрамс “Гэхдээ асуултад хэдэн настай, ямар үндэстний хүн хариулж байгаагаас олон зүйл шалтгаалдаг. Гэхдээ бидний гаргасан дундаж өндөр магадлалтай гэжээ”

Асуулгад оролцсон 15-24 насныхан хүний залуу насыг ердөө 29 гэж үздэг агаад хөгшрөлт 54 наснаа эхэлдэг гэсэн байна. Гэтэл өндөр настай тухайлбал 80-аас дээш насныхан хүний амьдралын мөчлөгийг 17-42, 42-67, 67 дээш гэж хуваан үздэг байна.

Португальчууд залуу нас 29 хүрээд дуусдаг гэж үзэж байхад, кипр хүмүүс 45 нас хүрээгүй бол залуу гэж үздэг гэнэ. Харин хөшрөлтийн тухайд португальчууд 51 наснаас хойш найдлага байхгүй гэж байхад бельгчүүд 67 наснаас хойш л хөгширч эхэлнэ хэмээн тооцдог аж.

Аль ч мөчлөгөөр авч үзсэн Европын хүн ам өтөлж байна гэж судлаачид дүгнэжээ. Өнгөрсөн жилийн байдлаар хүн амын 16 хувийг 65-аас дээш насныхан эзлэх болж, анх удаагаа 18 доош настнуудаас тооны хувьд илүү гарчээ.

2 comments:

MW said...

hiij buteeh nas ehleh boloogui l yum bna gej sanaagaa amraahaas

ЗОРИГТ8 said...

MW:
хэхэ... яаж болдгийн бэ...