Ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа-Зүүн Азийн Барометр

Зүүн Азийн найман улсыг хамарсан Зүүн Азийн Барометр төслийн судалгааны эхний шат 2001-2003 онд явагдсан билээ. Энэ шатны судалгаанд БНХАУ, БНСУ, Монгол, Тайван, Тайланд, Филиппин, Япон улс болон Хонг-Конг хамрагдсан юм. Зүүн Азийн Барометр нь Латинобарометр, Афробарометр, Европын Барометрыг багтаасан Дэлхийн Барометрын хүрээнд явагдаж буй эрдэм шинжилгээний төсөл юм.

/Зургийн тайлбар: Монголын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, судлаач эрдэмтэн, оюутнуудад зориулан гаргаж буй энэхүү товхимол нь 2005 онд тус Академиас гаргасан Зүүн Азийн Барометр. Ардчиллын хөгжлийн харъцуулсан судалгаа номны үргэлжлэл нь бөгөөд үүнд 2008 онд Тайван улсын нийслэл Тайпей хотноо зохион байгуулагдсан Бага хурлын илтгэлүүдээс багтаасан болно/

Зүүн Азийн Барометр төсөлд багтаж буй улсууд дахь судалгааг дотоодын эрдэм шинжилгээний байгууллагууд нь хариуцаж байгаа ба Монгол улс дахь судалгааг Улс төрийн Боловсролын Академи хийж байгаа болно. Судалгааны төслийн хүрээнд хэд хэдэн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж, судалгааны арга зүй, аргачлалаас эхлэн харьцуулсан дүн шинжилгээ, онолын таамаг дэвшүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсэн юм.

Монголын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, судлаач эрдэмтэн, оюутнуудад зориулан гаргаж буй энэхүү товхимол нь 2003, 2004 онд Тайпей, Бангкок хотноо зохион байгуулсан эрдэм шинжилгээний Бага хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдийг багтаасан болно.

Энэхүү илтгэлүүдэд монгол дахь ардчиллын хөгжлийн өнөөгийн байдал, бидний өмнө тулгарч байгаа сорилт, анхаарах асуудлыг багтаан бусад улсуудтай харьцуулан харуулсан нь зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй улс төрийн бодлого боловсруулах үйл явцад ач холбогдолтой болно гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Зүүн Азийн Барометр, Дэлхийн Барометрын талаархи мэдээллийг www.eastasiabarometer.org, www.globalbarometer.org сайт-аас үзэж болохын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд хэрэглэгдэх уг судалгааны дэлгэрэнгүй мэдээллийг УТБА-ийн номын санд үзэж болно.

Энэхүү товхимолыг орчуулах, бэлдэх, хэвлэн нийтлэхэд дэмжлэг үзүүлсэн Нээлттэй Нийгэм Форум, АНУ-ын ЭСЯ-нд гүн талархлаа илэрхийлж байна.

Номын бүтэц

1. Өмнөх үг
2. Зүүн Азийн Барометр судалгааны танилцуулга
3. Дэлхийн Барометрын зарим харьцуулалт
4. Зүүн Азийн Барометр судалгааны зарим дүн
5. Ардчиллын чанар. Ларри Даймонд, Леонардо Морлино
6. Ардчиллыг дэмжих олон нийтийн дэмжлэг хэр бат бөх байна вэ,түүнийг хэрхэн хэмжих вэ?. Рональд Инглхарт
7. Ардчилал нь цорын ганц тоглоом мөн үү?. Доо Чүль Шин, Жэйсон Yэллс
8. Зүүн Азийн орнууд дахь дэглэмийн хэрэгжилт, үнэлэмжийн өөрчлөлт ба авторитаризмаас хүнийсэх үйл явц. Юн-хан Чу, Ю-цүн Чанг, Фу Ху
9. Зүүн Азийн найман орон дахь улс төрийн арга барил: урьдчилсан шинжилгээ. Хуояан Шию
10. Азийн үнэт зүйлс, пост-коммунист өв болон улс төрийн итгэлцэлд үзүүлэх женерик нөлөө: агуулга ба арга зүйн анализ. Ричард Роуз
11. Зүүн Ази дахь уламжлалт үзлийн хэв загвар. Эндрю Ж.Натан


No comments: