МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХИ ТҮҮВЭР СУДАЛГАА– 2009 ОН

1. Оршил
Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, банк санхүүгийн үйл ажиллагааны талаар 2009 оны 9 дүгээр сард олон нийтийн дунд зургаа дахь жилдээ санал асуулга явуулж, үр дүнг өмнөх онуудтай харьцуулан дүн шинжилгээ хийж та бүхэнд толилуулж байна. Энэ жилийн судалгааны ажлын онцлог бол 2008-2009 оны санхүү эдийн засгийн хямралын талаар иргэдийн санал бодлыг асуун нэгтгэн дүгнэсэнд оршино. Түүнчлэн, өмнөх онуудын суурь дээр тулгуурлан эдийн засаг, нийгэм болон банк, санхүүгийн гол асуудлууд дээр иргэдийн санал бодол хэр өөрчлөгдсөнийг динамикаар харуулсны зэрэгцээ судалгаанд оролцсон иргэдийг аймаг хот, нас, хүйс, боловсролын түвшин, ажил эрхлэлтийн байдлаар нь ангилан тус бүрээр нь тайлбар хийв. Мөн манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй бичил санхүү, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар тусгай бүлэг болгон оруулж, дэлгэрэнгүй судалгаа хийлээ.

ТАЙЛАНГ ТАТАЖ АВАХ

2 comments:

A.Амарсайхан said...

Зовж хийсэн юмаа үнэгүй тараачихаж болж байгаа юм уу?

ЗОРИГТ8 said...

Амарсайхан:
Төсвийн мөнгөөр хийгдсэн судалгааг хүн бүхэн үзэх эрхтэй байхөө...