
2009 оны ажиллах хүчний 4-р улирлын судалгаанд сонгогдсон 3204 өрх 100 хувь хамрагдлаа. Судалгааны дүнгээр 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1120.3 мянга байгаагийн 596.1 мянга буюу 53.2 хувь нь эрэгтэй, 524.2 мянга буюу 46.8 хувь нь эмэгтэйчүүд байна.
Эдийн засгийн идэвхтэй хүн амын 977.4 мянга нь ажиллагчид, 142.9 мянга нь ажилгүй иргэд байна. Ажилгүйдлийн түвшин 2009 оны 4-р улиралд улсын хэмжээнд 12.8 хувь, хотод 16.5 хувь, хөдөөд 7.9 хувьтай байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2010 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар 36.0 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3728 хүнээр буюу 11.6 хувиар нэмэгдсэн байна.
Улсын хэмжээгээр 19.5 мянган эмэгтэй ажилгүй гэж бүртгүүлсэн нь нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54.3 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдээс 2010 оны эхний 2 сарын байдлаар 3.0 мян.хүн ажилд орсны 18.1 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 81.9 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2009 оны 4 дүгээр улирлын судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн нийт 2802 өрх хамрагдлаа.
Эх сурвалж: www.inet.mn
No comments:
Post a Comment