Б.Батзориг Монгол Улсын авлигын индекс 0.3 нэгжээр буурсан

Б.Батзориг /АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга/
-Судалгаа шинжилгээний алба бол авлига хэмээх нийгмийн хорт үзэгдлийг судалж, оношлох үүрэгтэй. Авлигын хэлбэр, цар хүрээ, нийгэмд учруулах хор уршиг, шалтгаан, нөхцөлийг судлахын зэрэгцээгээр, төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлж, цаашид хийх үйл ажиллагааны бодлого тодорхойлох, хийсэн ажлын үр дүнг үнэлж дараагийн үйл ажиллагаандаа ашиглахад шаардлагатай мэдээллээр АТГ-ын удирдлагыг хангадаг.

Манай улсын авлигатай тэмцэх ажиллагааны үр дүнг бие даасан хөндлөнгийн олон улсын судалгааны байгууллага дараах байдлаар үнэлсэн байдаг. “Улс орны өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудал юу вэ?” гэдэгт 2006 онд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 28.2 хувь нь авлига гэж үзэж байсан бол 2009 онд 11.4 хувь нь авлига гэж дүгнэсэн.

“Хахууль нэхвэл та яах вэ?” гэсэн асуултад 2007 онд өгнө гэсэн 51.7 хувь нь өгнө гэж хариулж байсан бол 2009 онд 30 хувь болтлоо буурсан байгаа.

“Ажлаа бүтээхийн тулд хахууль өгөхгүй” гэсэн иргэдийн тоо 2007 онд 36 хувь байсан бол 2009 онд 50.25 болтлоо өссөн.

НҮБ-аас дэлхий нийтэд уриалсан Авлигын эсрэг үгүй гэж хэлье гэсэн урианд Монгол Улс нэгдэж, иргэдийн дунд гэрэл гэгээ асч байна. Энэ нь авлигатай тэмцэх үйл ажиллагааны үр дүн гэж үзэж болно.

Дэлхийн улс орнуудын 42.5 хувьд авлигын түвшин буурсан. Тэр дундаа 10-аад улсад авлигын түвшин огцом буурсан. Зарим улс оронд индекс буурсан шалтгааныг авч үзвэл, Грек улсад эдийн засаг улс төрийн байдал хүнд байгаа болон хууль тогтоомжийн хэрэгжилт муу байгаагаас авлигын индекс буурчээ. Малайзад улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл сонирхол илэрхийлэгдэхээ больсон. Боливи улс эдийн засгийн өсөлт буурч, Засгийн газрын үйл ажиллагаа ил тод биш байгаа. Латвийн индекс буурсан шалтгаан нь 2008 оноос хойш авлигатай тэмцэх байгууллагынхаа үйл ажиллагааг доройтуулах чиглэлээр Засгийн газар нь эрчимтэй үйл ажиллагаа явуулах болсонтой холбоотой.

Монгол Улсын хувьд 0.3 нэгжээр авлигын индекс буурсан. Энэ нь Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 10 жил болоход батлахгүй байна. Оюутолгойг ашиглах гэрээ батлагдах үйл явц. Сонгууль шударга бус явагдаж байна, Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан нь Монгол Улсад авлигын индекс буурахад нөлөөлсөн гэж олон улсын байгууллагын судлаачид дүгнэжээ.

АТГ-аас гурван төрлийн судалгаа явуулдаг. Нэгдүгээрт авлигын индексийн талаар судалгаа явуулсан байгаа. Шударга байдлын түвшинг үнэлэх судалгаа ирэх зургадугаар сард дуусна.

Улстөрийн хүрээний авлигын байдалд хоёр жил судалгаа хийлээ. Энэ судалгаагаар улстөрийн хүрээний авлига өндөр гарсан. Өөрөөр хэлбэл, улстөрчид гэж өөрсдийгөө нэрлэдэг, сонгуулиар томилогддог албан тушаалтнуудын хувьд авлигын эрсдэл өндөр үзүүлэлттэй гарсан.

Харин төрийн байгууллага дахь авлига их байгаа боловч буурч байна гэсэн дүн гарсан.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/67112

No comments: