
Гэхдээ үе шаттайгаар нийтийн үйлчилгээг сайжруулахыг хүсч байжээ. Энэхүү судалгаа нь нийслэл, дүүрэг, хороодын ажилтнуудад хамгийн сүүлийн үеийн гарын авлага болох тул тайлангийн танилцуулгад хотын даргаас эхлээд дүүрэг, хороод, нийслэлийн харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцсон юм.
Судалгааны баг гэр хорооллыг орон сууцны цогцолбор болгох, одоо байгаа гэр хорооллын нийтийн үйлчилгээний нөхцөлийг үе шаттайгаар сайжруулах, хотын захын гэр хорооллыг цааш нь тэлэх гэсэн хувилбарыг гаргажээ. Эхний хувилбарыг хэрэгжүүлэхэд 15-20 жил шаардлагатай. Энэ нь урт хугацаа тул гэр хорооллын иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах талаар ажиллахаас аргагүй гэдгийг судалгааны багийн ахлагч Такуяа Камата онцлов. Тодруулбал, гэр хороололд амьдарч буй иргэдэд орон сууц худалдан авах чадвар хомс байна. Нөгөөтэйгүүр гэр хорооллын газрын асуудлыг бүрэн дүүрэн шийдэж амжаагүй.
Тиймээс эхний ээлжинд гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх, үүнд иргэдийн санал санаачилгыг дэмжих ажлыг өрнүүлэх нь чухал аж. Харин хотын ойр орчмын гэр хорооллыг нийтийн ахуйн үйлчилгээнд холбох нь хэтэрхий өндөр өртөгтэй тусах гэнэ. Жишээлбэл, нэг айлын төвийн усан хангамжийн системд холбогдох зардалд 5.6-16.1, дулааны шугамд холбогдох зардал 2.8-5.6, цахилгаанд холбоход 0.28-0.56 сая төгрөг шаардлагатай. Хэрвээ оршин суугчдын орлого нэмэгдвэл цөөн давхар, инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууц барьж болох аж. Мөн төв замаас хороодын дундуур салаа зам тавих нь зүйтэй аж.
Эдгээр зам нь ус зайлуулах шуудуу, гудамжны гэрэлтэй цогц байх ёстой. Гэр хорооллынхонд зах зээл, ажлын газар, сургууль, бусад үйлчилгээний хүртээмж харьцангуй муу байдаг. Мөн автобусны үйлчилгээ хүрэлцээгүй, найдваргүй байна. Гэр хорооллын оршин суугчдийн 58 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Ихэнх нь автобусны зогсоолоос сургууль, ажилдаа хүрэхэд 2-8 км явган алхдаг аж.
Эх сурвалж: Б.Мягмансанж http://niigmiintoli.mn/
No comments:
Post a Comment