МАСЗХ-ны агуулгагүй атлаа арчаагүй ажил

Olloo.mn дээр “Нийгмийн сөрөг vзэгдлvvдийн талаар зөвлөлджээ” гэсэн гарчигтай мэдээ гарчээ. Уншиж танилцлаа.
МАСЗХ хэмээх энэ төрийн бус байгууллага 90-ээд оны дундуур МАХН-ыг дэмжигч залуучууд нэртэй авилгачдын хөл гар, хамгаалалт бамбай болсон хэсэг бүлэг хүмүүсийн бүлэг болон байгуулагдаж байсан санагдана.


50 гаруй мянган гишүүдтэй гэгдэх энэ байгууллага өдгөө нүсэр том намын аппарат, бүтэц болон тогтсон байна. 21 аймаг,300 гаруй сум, нийслэлийн 9 дvvрэгт салбар холбоодтой гэхийн. Ардчилсан социалист vзэл санаатай залуусын дуу хоолой болох ёстой байгууллага маань юу л хийгээд яваад байна даа. МАХН-д гишvvнээр элссэн тохиолдолд ажил албан тушаалтай, сургууль соёлтой, хvний дайтай амьдардаг учраас МАСЗХ-ны залуучууд ажил нэртэй ажил хийдэг, зөвлөгөөн нэртэй цугларалт хийдэг болжээ...

Тус зөвлөгөөнийх нь нэр нь “Хvчирхийлэлийн эсрэг хамтдаа”... Хүчирхийлэл гэдгийг ШУ-ны утгаар нь ч хэлж мэдэхгүй усан толгойтнууд, албан тушаалын хэнээтнүүд юу ярьсныг би яааг гадарлаж байна. Тус зөвлөгөөн дээр хуурай живхтай, будаг нь ханхалсан шинэ ерөнхий сайд С.Батболдыг аваачих нь юухан байхав... Сүртэй, дуулиантай, нэр хүндтэй ажил болгох зүгээр л хэлбэр...

“Дэлхийн нийтийн төдийгvй монголчуудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа хvн худалдаалах болон хvний эд эрхтэн наймаалах гэмт хэрэг, ажлын байрны болон гэр бvлийн хvчирхийлэл, жендерийн тэгш бус байдлаас vvдсэн гэмт хэргийн гаралт, өнөөдрийн эрх зvйн байдлын талаар зөвлөлдлөө” гэнэ. Зөвлөгөөний үр дүн, ашиг тус юу байв... Ард иргэдээ хандан зөвлөмж гаргасан байна гэнээ бас. Одоо шууд очоод за тэр зөвлөмжийг харъя гэвэл хоосон цаас эсвэл ганц нүүр хэнд ч хэрэггүй ноорог гаргаж ирэх вий. Яагаад гэвэл тэд бодлогын хувилбар боловсруулж, судалгааны мэдээлэлтэй хэзээ ч ажиллаж мэдэхгүй. Хүмүүсийн ярьсан хэлснийг нэгд нэгэнгүй бичээд протокол хөтлөөд тэрийгээ баримт болгож ч мэдэхгүй өрөвдөлтэй хүмүүс.

Тэд ер нь ийм төрлийн үйл ажиллагаа, зөвлөгөө зохион байгуулах ёстой юмуу. Заавал яагаад эдгээр асуудлуудыг барин авч хэлэлцэх болов? Тэдэн дотор мэргэжлийн социологич, шинжээч, судлаач, хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхийллийн мэргэжилтэн ч байхгүй дээ харж л байгаарай...

Урьсан байгууллагууд нь томоос том. Хууль Зvйн Vндэсний Хvрээлэн, НХХЯ, Эрvvгийн Цагдаагийн Газрын Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх хэлтэс, Нийслэлийн Прокурорын газар , Хуульч эмэгтэйчvvдийн холбоо, Хvчирхийллийн Эсрэг Vндэсний Төв, Ажлын байран дах бэлгийн дарамттай тэмцэх эмэгтэйчvvдийн ТББ, Иргэдийн Альяанс төв, Гvнж төв, Нисора сан... гээд л цуврана. Эдгээр байгууллагууд тус зөвлөгөөнийг тоож очоод хамтран ярилцаад зөвлөмж энтэр гаргаад сууж байх уу. Хэнд ч хэрэггүй цуглаан дээр очиж хайран цаг заваа үрдэг, арван жилийн хичээл шиг юм ярихад нь инээж суудаг хүн гэж байх уу. Шинэхэн орсон албан тушаалтан, нарийн бичиг, гар хөлийн үзүүр нь бологсод л сандал бөглөх гэж очсон байж таарна...

Жижигхээн оюутны судалгааны эрдэм шинжилгээний хурлаас долоон дор юм хийчээд нийгмийн эсрэг гэмт хэргийн гаралт, өнөөгийн байдал, цаашдын хандлага, гэмт хэрэг тархалтын шалтгаан, нөлөөлж байгаа хvчин зvйлс гээд баахан худлаа донгосныг нь өнөө орой телевизүүд гаргах биз. Шинэ юм ярихаар бүтэлгүйтдэг учраас улиг болсон хүчирхийлэл, гэмт хэрэг гэх мэт сэдвийг барьж авсан нь дамжиггүй. Ажлыг хэлбэрийн төдий хийдэг, хагас хугас амжуулдаг нь тэдний ажлын арга барил... бас онцлог

No comments: