Монголын Залуучуудын Холбооныхоон та нарыг шүтье (Н.Батзориг)

Монголын Залуучуудын Холбоо бараг судалгааны том байгууллага, социологийн институт шиг ажилладаг юм байна. Хайж яваад тэдний хийсэн есөн жорын, түмэн зүйлийн судалгаануудтай саяхан таарлаа... Яг ч судалгаа гэхэд хэцүүмаа. “Сүржин нэртэй атлаа сүнсгүйг нь яана...” Хэн хэзээ хэрхэн яаж, хэдий хэмжээний зардлаар хийснийг нь олж мэдье гэвэл мянгуужингийн үлгэр болох биз... Монголд социологи байдаг бол ялангуяа залуучуудын социологи хэмээх салбар шинжлэх ухаан хөгжсөн бол жинхэнэ утгаар нь бодитой ажиллаж байгаа ганц газар нь Монголын Залуучуудын Холбоо, тэдний хийдэг судалгаанууд үнэтэй хувь нэмэр оруулсан байх биз.

“Залуучууд судлал болон нийгмийн өнөөгийн төрхийг илтгэн харуулахуйц суурь судалгаа мөн тухайн үеийн нийгмийн шаардлагуудтай уялдсан судалгаануудыг тогтмол хийдэг” хэмээн цахим хуудсандаа тодоор харагдахуйц бичжээ. Социологийн судалгаа тэдний санаснаар, бодсоноор тийм хялбар хийгддэг гэж үү. Тэдэнд судалгаа хийх цаг мөнгө, хөрөнгө хүч байнгийн байж байдаг гэж үү... Судалгаа шинжилгээний ажлыг бие даан эсвэл холбогдох байгууллагуудтай хамтран аль болох өргөн хүрээнд улс орныг нийтэд нь хамрах чиглэлийг баримтлан ажилладаг хэмээн өөрсдийгөө дүгнэсэн энэ авилгын уурхайд мэргэжлийн социологич нэг ч байхгүй, нийгмийн шилдэг эксперт ч огт үгүй. Мөнгөөр судалгааг зодоод хийж болноо... Шинжлэх ухааныг зодоод, нэрийг нь бариад хол явдаггүйм шүү Залуучуудын Холбооны нөхдөө...

Намайг эсэргүүцэж байвал доор жагсаасан 16 ширхэг оюутнуудын бие даалтын мэдлэгийн хүрээнд хийгдсэн судалгаа нэртэй ажлуудаа надад үзүүлчих... Тэгвэл би та нарт итгэе. Шүтье...

1.Монголын залуучуудын нийгмийн дүр төрх социологийн суурь судалгаа
2.Шинэ зууны Монголын залуучуудын хөгжлийн хэрэгцээ суурь судалгаа
3.Залуучуудын шинэ үе социологийн суурь судалгаа
4.Залуучууд ба архи, Залуучууд ба тамхи социологийн суурь судалгаа
5.Ардчилал ба залуучууд сэдэвт судалгаа, онол практикийн бага хурал
6.ДОХ, БЗХӨ, санал асуулга, социологийн судалгаа
7.“Ажилгүйдэл ба залуучууд” социологийн судалгаа
8.“Ажлын байр ба залуучууд” социологийн судалгаа
9.“Хоршооны өнөө үе ба ирээдүй” социологийн судалгаа
10.“Хошин урлаг ба олон нийт” социологийн судалгаа
11.“Өсвөр үе-Цагаан сарнай “ төслийн үнэлгээний судалгаа
12.Сонгуулийн рейтинг –эмэгтэйчүүд “ социологийн судалгаа
13.“Сургууль-Архидалтын эсрэг” аяны судалгаа
14.“Хэрэгцээтэй ажил мэргэжил” түүвэр судалгаа
15.“Боловсролын мэдээллийн хэрэгцээ” социологийн судалгаа
16.“Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба нийгмийн сэтгэл зүй” түүвэр судалгаа гэх мэт.

Дээр нь мөн сануулахад ялангуяа АЗЗ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, МЗХ-ны Ерөнхийлөгч өөр юу юу ч билээ олон алба хашдаг Ц.ЗОРИГТБААТАР таньд хэлэхэд 2008 оны эхээр бичсэн Судлаач багш Д.Ганхуягийн “Монголын Залуучуудын Холбоо хэн хэн гэдэг залуучуудынх вэ?” нэртээ нийтлэлийг дахин нэг эргэж харж үг үсэггүй уншаад хариу мэдэгдвэл сайнсан... Хачин хачин нэртэй харь гаригийн судалгаа хийчихээд мөнгө идэж мөрөөдөлдөө умбаж суух цаг чинь дуусах болж байгаа шүү... Хахуулаар хэдэн хүүхэд залууст нэрэмжит шагнал нэртэй төмөрөө зүүлгэдгээ бас болж үзээрэй...

Доор нийтлэв...

Д.Ганхуяг “Монголын Залуучуудын Холбоо хэн хэн гэдэг залуучуудынх вэ?”

МЗХ 2007 оны ажлын тайлангаа гаргажээ. Уншиж үзэхэд “яасан их ажил хийсэн юм бэ!” хэмээн дуу алдмаар. Заримыг тоочвол, дэргэдээ дүлий иргэдийн холбоо байгуулсан (2007 оныг “Залуу гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих жил” болгон зарлажээ), бас дэргэдээ ахмадын холбоо байгуулсан, 20 залууг хөдөө томилолтоор явуулсан, Global Exchange залуучууд хөтөлбөр, эрдэм шинжилгээний бага хурал, цэнгээнт бүжгийн наадам, оны шилдэг оюутан шалгаруулах ёслол, ДОХ-ын эсрэг өдөр, Иргэний андгай өргөх ёслол, “Хариу нэхээгүй тус аян”, англи хэлээр уран илтгэгч уралдаан, “Номын гэрэлт залуус” өдөрлөг, “Залуус та саналаа хэл” радио өдөрлөг, “Их ариусал” өдөрлөг, цаашилбал чуулга уулзалт, түүх дурсгалын газраар аялал, мэдээллийн яармаг гэх мэтээр үргэлжилжээ.
Гэхдээ сайн анзааарвал ихэнхдээ янз бүрийн байгууллагатай хамтарсан арга хэмжээ, уулзалт, цуглаан, сургалт семинар, шоу талдаа ажээ. Өнөөдөр манай залуучуудын өмнөх хамгийн тулгамдсан асуудал - ажлын байрны төлөө хийсэн ажил даанч чамлалттай, нэг удаагийн хөдөлмөрийн яармагт нэр хавсарснаас хэтэрсэнгүй. Залуучуудын орон сууцны талаар юу ч хийсэнгүй. Хийх байтугай хямд орон сууц барьж өгөх нэрээр баахан залуучуудын мөнгийг хурааж хэлсэн амандаа хүрэлгүй хэдэн жилийн турш хохироосон билээ.
МЗХ-ын 2007 оны тайланд санхүүгийн холбогдолтой нэг ч үг, өгүүлбэр алга. Ямар өмч хөрөнгөтэй, хичнээн орлого, хандив тусламж цуглуулсан, түүнийгээ хэрхэн зарцуулснаа тайлагнах нь жилийн тайланд заавал багтах хэсэг билээ. Тэр ч бүү хэл 1990-ээд оны эхээр 300 мянга гаруй гишүүнтэй байсан энэ байгууллагын статус ойлгомжгүй хэвээр байна. Лав монголын нийт залуучуудын байгууллага биш, яагаад гэвэл гишүүн элсүүлэхээ огт больсон. Тэгсэн мөртлөө Монголын Залуучуудын Холбоо гэсэн том нэртэй хэвээрээ төдийгүй 1970-аад онд монголын нийт залуучуудын хөрөнгөөр боссон барилга байшингуудыг эзэмшсэн хэвээр.
Өнөөдөр ард түмэн, олон нийтийн нэр барьсан төрийн бус байгууллагууд – Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо гэх мэт байгууллагууд нээлттэй болох цаг иржээ.

2 comments:

Цогтоо said...

Сайн байна уу?

Блог чинь судалгаа шинжилгээний салбарын үйл явдлын талаарх өргөн хүрээний мэдээлэл агуулсан сайн блог болжээ.

Түүнчлэн энэ мэт шүүмжлэлт нийтлэлүүдийг оруулж байгаа нь чиний хувьд өөртөө итгэлтэй, чадварлаг судлаач болж төлөвшиж байгааг харуулж байна. Амжилт хүсье.

Үйл ажиллагаа нь Залуучуудад хүрэхгүй, мэдрэгдэхгүй байгаа нь МЗХ байшин түрээсэлж, амбиц хөөсөн хэсэг залуусын хорогдох байр болсон гэлтэй харагддаг.

Уул нь МЗХ-ны дэргэд Полис нэртэй төв ажилладаг байсан. Миний мэдэхийн хоёр ч социологич ажилладаг байсан юм. Одоо тийм орон тоо байхгүй болсон сурагтай.

ЗОРИГТ8 said...

Цогтоо:
Сайн сайн.. Таны ажил сайн уу...

Блогоо нээгээд одоо бараг нэг жил болох гэж байна... 200 гаруй бичлэгтэй болжээ..

Өөрийнөө төлөө биш мэргэжлийнхээ төлөө зүтгэж яваа маань надад үнэ цэнэтэй санагддаг... баярлалаа

Амжилт хүсье. Орж сонирхож байгаарай