Үндэсний хэмжээнд явуулдаг санал асуулгын алдаа нь 3 хувь байдаг

АНУ-ын одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Цагаан ордны тэргүүн болоход тохирох хүн гэж америкчуудын гуравны хоёр нь үзэж байна. Телевизийн Си-Эн-Эн компанийн захиалгаар судалгааны "Опинион рисерч корпорейшн" /Opinion Research Corporation/ албаны мэргэжилтнүүдийн явуулсан олон нийтийн санал асуулгын дүн үүнийг харуулжээ.

Санал асуулгад хамрагдагсдын 63 хувь нь Хиллари Клинтоныг улс орныг удирдаад явчих боломжийн нэр хүндтэй, туршлагатай улс төрч хэмээн үзэж байгааг судалгаа харуулсан байна. Энэ үзүүлэлтээр Клинтон Вашингтоны одоогийн засаг захиргааны хоёр дахь хүн болох дэд Ерөнхийлөгч Жозеф Байденээс нэлээд түрүүлж байна. Байден Америкийг аваад явахад бэлэн хүн гэж санал асуулгад оролцогчдын тал нь мэдэгджээ.

Байдений нэр хүнд тааруухан байгаа нь одоогийн засгийн газарт итгэх итгэл буурч буйг шууд харуулж байна гэж Си-Эн-Эн компанийн олон нийтийн санал асуулгын албаны удирдагч Китинг Холланд дурджээ. "Өнгөрсөн жилүүдэд засаг захиргаа таалагдаагүй хүмүүс өөрсдийн дургүйг дэд Ерөнхийлөгчид бас гаргалаа" гэж Холланд тэмдэглэсэн байна. Билл Клинтоны засаг захиргааны Альберт Гор, хүү Жорж Бушийн үеийн Ричард Чейни нар мөн ийм байдалтай байсныг тэр дурджээ.

Си-Эн-Эн компани ирэх сонгуулиар төрийн дээд албан тушаалд өрсөлдөж магадгүй хэд хэдэн хүний нэрийг гаргасан байна. Тэдний дотор дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Сара Пэйлин оржээ. Гэвч санал асуулгад оролцогчдын ердөө 28 хувь нь түүнийг төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж "чадах" хүн гэж одоогийн байдлаар үзсэн байна.

Энэ санал асуулгыг 11 дүгээр сарын 13-15-нд насанд хүрсэн 1014 хүний дунд телефон утсаар явуулжээ. Судлаачдын хэлснээр, нийт үндэсний хэмжээнд явуулдаг ийм санал асуулгын алдаа нь 3 хувийн хавьцаа байдаг байна.

3 comments:

Мөнгөө said...

Хөгжилтэй орны телефон санал асуулга ч түүврийн алдаа багатай байх нь дамжиггүй биз дээ. Одоо тэгвэл Хиллари ажилаа өгөөд ирэх сонгуульд ерөнхийлөгчид үзэхээ бодсон нь дээр дээ. Тэгэхгүй бол Барак Обамо нэрийг нь хөөдөж мэднэ шүү. Яг манай АН хамтарсан засгийн газарт орж гай болсон шиг...

ЗОРИГТ8 said...

Мөнгөө:
Аргачгүй л юм...Сүүлийн үед Opinion Research тогтмол телефон санал асуулга явуулаад байгаам билээ... Вебээр нь ороод үзээрэй...

Америкд харууд шиг онгироо пээдгэр, сагсуу хүмүүс алга гэнэ дээ...Обамаг ерөнхийлөгч болсоноос хойш нь энэ нь бүүр тод ажиглагдаж байгаам билээ...

Энэ нэг л юм хэлээд байгаа юм...

ЗОРИГТ8 said...

Мөнгөө:
Аргачгүй л юм...Сүүлийн үед Opinion Research тогтмол телефон санал асуулга явуулаад байгаам билээ... Вебээр нь ороод үзээрэй...

Америкд харууд шиг онгироо пээдгэр, сагсуу хүмүүс алга гэнэ дээ...Обамаг ерөнхийлөгч болсоноос хойш нь энэ нь бүүр тод ажиглагдаж байгаам билээ...

Энэ нэг л юм хэлээд байгаа юм...