
"Хэвлэлийн Хүрээлэн"-гийн судлаач Н.Батзориг
Монгол оронд ардчилал шинэчлэл үүсэн буй болж 16 жилийг ардаа үдэж шинэ үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонгож, сонгогдох эрхээ эдлэн сонгуульд оролцсон билээ. Бид төлөөллийн ардчилалын зарчмын дагуу өөрсдийгөө төлөөлүүлж УИХ болон төр түшилцэх албан тушаалд томилдог билээ. Энэ хугацаанд төрийн өндөр албан тушаал болон хууль тогтоох байгууллага УИХ, гүйцэтгэх засаглал буюу засгийн газар болон аймаг орон нутгийн удирдлага болон өөрөө удирдах байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь буюу 80 орчим хувь нь эрчүүд зонхилж буй нэг талаар олон улсын төвшинд аваад үзвэл жендэрийн асуудал болон хөндөгдөж байна.Энэхүү байдлыг арилгах болон тэнцвэржүүлэхэд ямар хүчин зүйл нөлөөлж болохуйц болон хэрхэн яаж шийдвэрлэх талаар олон нийтийн санаа бодлыг судлан үзэх нь нэн чухал учраас энэхүү судалгааг явуулсан юм.
Манай судалгаанд хот хөдөөгийн төлөөлөл болсон нийт 300 хүн анкетын аргын судалгаанд 8 хүн фокус бүлгийн ярилцлагын судалгаанд хамрагдсан.
Бидний судалгааны гол зорилго бол эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдэхэд чухам юу саад болоод байна вэ? хүйсийн асуудал нь уу?, эсвэл уламжлал ёс заншил нь уу ? гэх мэт олон тодорхойгүй асуудлаас аль нь вэ гэдгийг л бид мэдэхийг хүссэн юм.
Эмэгтэй хүнээр төрөө түшилцүүлж, түмнээ удирдахуулах асуудлыг тэр болгон хүмүүс татгалздаггүй хүйсээс илүүчадвартай бол хэн нь ч төр удирдаж болно гэж үзсэн байгаа нь дараах хүснэгтээс харагдаж байна.
Таны бодлоор төрийн өндөр албыг ямар хүйсийн улс төрч илүү хаших чадвартай вэ?
Эмэгтэйчүүд төр түшилцэх ажил болон улс төрд байх ёстой гэж үзэж байгаа юм бол чухам аль салбарт байх нь чухал вэ гэдгийг судлан үзвэл УИХ буюу хууль тогтоох байгууллагад байх нь зөв гэж 20,1% нь үзсэн бол Гүйцэтгэх засаглал буюу яамдын сайд нар гэж 9,4% нь аймаг орон нутгийн удирдлагад гэж 5,4% нь үзсэн байхад эдгээрээс салбараар нь авч үзвэл эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт эмэгтэнйчүүдийн оролцоо нэн чухал юм гэж 65,1% нь үзсэн байна.
1.Хүйсийн хувьд:
•Эрэгтэй 38.8 хувь
•Эмэгтэй 61.2 хувь эзэлж байна.
2.Насны хувьд бүлэглэн авч үзвэл:
•18-25 насныхан 36.3 хувь
•26-35 настай залуус 22.3 хувь
•36-45 насныхан 25.5 хувь
•46-55 настай хүмүүс 14.0 хувь
•56- дээш настай ахмадууд 1.8 хувьтай тус тус хамрагдсан байна.
3.Боловсролын түвшингээр нь үзүүлвэл:
•Дээд боловсролтой хүн 56.7 хувь
•Тусгай дунд боловсролтойчууд 11.1 хувь
•Бүрэн дундчууд 31.0 хувь
•Бүрэн бус боловсролтой хүмүүс 1.1 хувь тай байна.
4.Оршин суугаа газраар нь авч үзвэл:
•Улаан баатар хотынхон 52.2 хувь
•Аймгийн төвийн хүмүүс 29.3 хувь
•Сумын иргэд 18.1 хувь
5.Ажиллаж байгаа байгууллагаар үзүүлвэл:
•Төрийн ажилчид 7.6 хувь
•Төсвийн байгууллагад ажиллагсад 11.2 хувь
•Төрийн бус байгууллагын ажилчид 5.8 хувь
•Хувийн байгууллагынхан 14.9 хувь
•Хувиараа хөдөлмөр эрхлэгчид 10.5 хувь
•Малчин 0.7 хувь
•Тэтгэвэрт 0.4 хувь
•Оюутан залуус 43.1 хувь
•Ажилгүй иргэд 4.7 хувь
•Бусад 1.1 хувьтай гаар хамрагдсан байна.
6.Судалгаанд хамрагсадын 43.2 хувь нь өрхийн орлогоо нуугаагүй бөгөөд тэдний гэр бүлийнх нь орлогоор авч үзвэл:
•10000-50000 төгрөгийн орлоготой 23.3 хувь
•50001-100000 төгрөгийн орлоготой 29.2 хувь
•100001-200000 төгрөгийн орлоготой 31.7 хувь
•200001-300000 төгрөгийн орлоготой 11.7 хувь
•300001- дээш орлоготой иргэд 4.2 хувьтай оролцуулав.
7.Амьдарч буй орон сууцны байдлыг нь үзүүлвэл:
•House / Хувийн харш / 3.3 хувь
•Хувийн орон сууц 6.9 хувь
•Нийтийн орон сууц 25.5 хувь
•Нийтийн байр 40.0 хувь
•Хашаа байшин 14.9 хувь
•Гэр хашаа 7.6 хувь
•Түрээсний сууц 0.4 хувь
•Бусад 1.4 хувьтай байсан.
8.Мөн судалгаанд оролцогчдын шашин шүтлэгийн талаар авч үзвэл:
•Будда 57.9 хувь
•Есүс 10.0 хувь
•Лал 1.5 хувь
•Бусад 3.0 хувь
•Шашин шүтдэггүй 27.7 хувьтай байлаа.
No comments:
Post a Comment