"Хүрэлтогоот-2009" Эрдэм Шинжилгээний Бага Хурал амжилттай болж өнгөрлөө

НШУЗЭХ-ноос зохион байгуулсан “Хүрэлтогоот 2009” залуу эрдэмтэн судлаачдын шилдэг эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, судалгааны материал шалгаруурах эрдэм шинжилгээний бага хурал 2009 оны 10 сарын 31-с 11 сарын 01-ний хооронд болж өнгөрлөө.ЭШХ УБ хотоос 20 гаруй км зайд орших одон орон геофизикийн судалгааны төв болох “Хүрэлтогоот” цогцолборын хурлын танхимд болсон ба нийгмийн шинжлэх ухааны үе үеийн эрдэмтэн профессорууд, докторууд, энэ чиглэл судалгаа шинжилгээний ажил хийж судлаачид оролцсон юм.
Хурлыг БСШУЯ, ШУА болон УБИС, МУБИС хамтран зохион явууллаа. Хуралд Түүхийн судалгааны хүрээлэнгийн доктор С.Чулуун, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам нар шүүж НШУЗЭХ-ны тэргүүн Х.Сүглэгмаа, МУБИС-ны сэтгүүлзүйн тэнхмийн багш М.Одмандах нар даргалан явуулж амжилттай болж өндөрлөсөн байна. Хуралын 3-р байранд магистр Баярсайхан, 2-р байранд доктор Гэрэлмаа “Хэрэглээний хэл шинжлэл Монголд”, 1-р байранд “Хойд аймгийн тухай зарим мэдээ” илтгэлээр Баатархүү нар орсон байна.


No comments: