ОХУ Монголын харилцааны талаарх олон нийтийн санаа бодол /социологийн судалгаа/


«Оросын сан» ТББ /Ерєнхийлєгч нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бєгєєд Бvрэн эрхт Элчин сайд Л.Хангай/ -ын захиалгаар Монгол-Оросын найрамдлын сарын ажиллагааны хvрээнд олон нийтийн санал асуулгын тєв «Сант Марал» сантай хамтран нийслэлийн оршин суугчдын дунд социологийн судалгаа явуулсан билээ.

«Сант Марал» сан нь социологийн судалгаа явуулах 12 жилийн туршлага хуримтлуулсан хийгээд жилдээ орон даяр нийтийг хамарсан том хэмжээний 2-4 судалгаа хийж, vр дvнгийн талаар хэвлэл мэдээлэлд нийтлvvлдэг юм. Захиалгат судалгааны материалаас vзэхэд, ОХУ-ын тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын бvх давхаргыг хамарсан санал бодол ямар байгааг харуулсан билээ. Судалгаанд хамрагдсан нийслэлийн оршин суугчид нь нас, хvйс, боловсрол, ажил эрхлэлтийн ялгаагаараа нилээд хангалттай болсон гэж vзэж болно. Судалгаанд Улаанбаатар хотын бvх дvvргvvдэд оршин суугаа 860-аад айл єрх хамрагдсанаас 40,6% нь эрэгтэйчvvд, 59,4% нь эмэгтэйчvvд байв. Насны хувьд 25,8% нь 18-24 насны, 16,3% нь 25-29 насны, 23,4% нь 30-39 насны, 17,6% нь 40-49 насны, 8,4% нь 50-59 насны, 8,6% нь 60 болон тvvнээс насны хvмvvс байв. Боловсролын тvвшний хувьд 1,5% нь боловсролгvй, 16,4% нь бага болон бvрэн бус дунд, 32,0% нь дунд, 12,8% нь тусгай дунд, 37,3% нь дээд боловсролтой хvмvvс байв. Ажил эрхлэлтийн хувьд 35,9% нь vндсэн, 11,6% нь гэрээт, 1,4% нь дадлагын, 12,8% нь ажилгvй, 8,1% нь гэрт, 11,6% нь тэтгэвэрийн, 0,6% нь цэргийн, 17,0% нь суралцагсад, 0,3% нь малчид, 1,6% нь хариулаагvй байна. Судалгаанд хамрагсадын 13,3% нь орос хэлийг сайн, 36% нь дунд, 21% нь муу мэднэ гэсэн нь хотын оршин суугчдын ¾ нь аль нэгэн хэмжээгээр орос хэл мэднэ гэсэн дvгнэлтэнд хvргэж байна. Санал єгсєн хvмvvсийн 37% нь ЗСБНХУ буюу єнєєгийн ОХУ-д очиж байсан гэсэн хариулт єгсєн байна. Vvнийг оросын телевизийн нэвтрvvлгvvд, ном, тогтмол хэвлэлvvд сонирхолтой байгаатай холбон vзэж болох юм. Судалгаанд хамрагсадын 57,6% ОХУ-ын телевизийн нэвтрvvлгvvдийг vздэг, 24,5% нь оросын хэвлэмэл материалыг тогтмол уншдаг юм байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зориулалтын дэлгvvр болон номын сангийн хэлхээгээр оросын ном хэвлэлийг тараах асуудлыг судалгаанд хамрагсадын 89,2 % нь дэмжсэн байна. Vvнээс vзэхэд энэ тєрлийн бvтээгдэхvvнийг хэрэглэж чадахгvй эсвэл тэгэх бодолгvй байгаа хvмvvсч гэсэн Оросын хэвлэлийн бvтээгдэхvvнд хvндэтгэлтэйгээр хандаж байгаа нь харагдаж байна. Дунд сургуульд орос хэлний хичээл заах хэрэгтэй гэж санал асуулганд оролцогсдын 93,3 % нь, залуучуудад орос хэлний мэдлэг хэрэгтэй гэж 94,8% нь, тус оронд орос хэлний сургалттай сургуулиуд байх хэрэгтэй гэж 95,9% нь, ОХУ-ын их, дээд сургуулиудад оюутнуудыг явуулан суралцуулах нь зvйтэй гэж 98,5 % нь хариулсан байна. Монгол-Оросын харилцааны єнєєгийн байдалд vнэлэлт дvгнэлт єгєх тухай асуултанд судалгаанд хамрагсадын 7,7 % нь онцсайн, 25,4 % нь сайн, 47,0 % нь хангалттай, 16,6 % нь онцгvй, 3,3 % нь муу гэсэн хариулт єгчээ. Vvний зэрэгцээ сvvлийн 5 жилд эл харилцаа нь сайжирсан гэж 35,1 % нь, хуучнаараа vлдсэн гэж 28,0 % нь, муудаж дордсон гэж 24,7 % нь, хариулахад хvндрэлтэй гэж 12,2 % нь vзжээ. ОХУ-д суралцахад давуу болон сєрєг талууд юу вэ гэсэн асуудалд судалгаанд хамрагсад доорх хариултыг єгсєн байна. Давуу талуудад, юуны ємнє, сургалтын чанар сайн (38,4%), хэл, соёлыг ойр мэддэг (29,6 %), найрамдалд орондоо тав тухтай байдаг (11,8%), газар зvйн байршлын хувьд ойрхон (10%), соёлын талаар хєгжсєн (6,4%), сэтгэл санааны хувьд ойр дотно хvн амтай (3,8%) гэсэн хvчин зvйлvvд оржээ. Харин сєрєг нєлєєг дурьдвал ОХУ-д архидалт их (23,4%), амьжиргааны vнэ єртєг єндєр (31,8%), аюулгvйн байдал(25,2%), дэг журам (7,5%), визний дэглэм (0,9%) хангалтгvй, мэдээлэл гаж буруу (7,5%), хvмvvсийн зан суртахууны асуудал (1,9%), Монголын хэрэгцээ шаардлагад нийцэхгvй гэсэн хариултууд орсон байна. Оросын эдийн засаг, улс тєрийн оролцоо Монголын эдийн засагт эерэг нєлєє vзvvлж байна уу, сєрєг нєлєє vзvvлж байна уу? Гэсэн асуултанд Орос, Монголын єнєєгийн харилцааг 41,0% нь сайн, 10,8% нь муу гэж тус тус дvгнэжээ. Орос-Монголын хамтарсан Эрдэнэт vйлдвэрийн vйл ажиллагааг асуултанд хамрагсадын зєвхєн 9,1% нь л ашиггvй гэсэн бол 12,1% нь vvнийг маш ашигтай, 60,5% нь ашигтай, 18,3% нь бараг ашиггvй хэмээн хариулсан байна. Таван Толгой, Оюу Толгой болон бусад стратегийн ач холбогдол бvхий уул, уурхайн салбарт Оросын оролцоо хэрэгтэй гэж судалгаанд хамрагсадын 65% нь vзсэн бол хэрэггvй гэж 35,0% нь л vзжээ. Хоёр орны цаашдын харилцааны хэтийн хєгжлийн салбараар нь дараалуулбал: соёл, боловсрол, эрvvл мэнд, уул, уул уурхайн vйлдвэрлэлийн салбар, хєдєє аж ахуй, батлан хамгаалах салбар, vйлдвэрлэл, худалдаа, зам барилга болон тээвэр гэж хариулсан байна. Санал асуулгын тєгсгєлд 1993 он хvртэлх ЗХУ-БНМАУ-ын найрамдал, харилцан туслалцааны гэрээнд Монголын тусгаар тогтнол ЗХУ-ын талаас баталгаажуулан тусгагдсан байсан. Таны бодлоор одоогийн нєхцєлд хоёр орны хооронд иймэрхvv стратегийн тєрлийн гэрээ байгуулах хэрэгтэй юу? - гэсэн асуултанд судалгаанд хамрагсадын бараг хагас нь хариулаагvй бол зvйтэй гэж 39,8% /хариулт єгєгсєдийн 80,9%/ нь, 19% /хариулт єгєгсєдийн 19,1%/ нь хэрэггvй гэж vзжээ. Харин 35-49 насныхны – 84%, 50-иас дээш насныхны 92% нь хэрэгтэй гэж дvгнэсэн байна. Асуулгын дvнгээс vзэхэд Монголд Оросын нэр хvнд єндєр хэмжээнд байгаа бєгєєд хоёр орны хоорондын хамтын ажиллагааг цаашид бэхжvvлэх хvсэл эрмэлзэлтэй байгааг харуулж байна. ОХУ-ын ШУА-ийн социологийн хvрээлэнгийн хэлтсийн эрхлэгч, тvvхийн ухааны доктор А.С.Железняков

No comments: