2009 оны 5-р сарын 26-наас 30-ны өдрүүдэд Филиппин улсын “Атенео де Манила” их сургуулийн сургалт хариуцсан захирал Царина Салома Акпедону “Нийгмийн судалгааны арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалт нь “Чингис хаан” зочид буудалд явагдсан бөгөөд мэдээлэл харилцаа холбооны орчин үеийн техник технологийн тусламжтайгаар нийгмийн салбарыг судлах, тэр дундаа Монголын нийгмийн амьдралыг олон талаас нь судлан шинжлэх, түүнчлэн мэдээлэл цуглуулах болон дамжуулах арга зүй, шинжилгээний аргуудын талаар онол практикийн жишээ баримтад тулгуурлан, сонирхолтой шинэлэг мэдээллүүдийг багтаасан үр дүнтэй сургалт боллоо.
Энэ сургалтанд нийгмийн салбарыг мэдээлэл харилцаа холбооны технологийн аргаар судлах, мэдээлэл дамжуулах арга зүй, нийгмийн судалгааны тоон болон чанарын ялгаа, харилцаа хамаарал онолын үндэслэл зэрэг асуудлыг голчлон заав.
Тэрээр 5-р сарын 29-ний өдөр Датаком компанийн байранд дэд төслүүдийн багийн гишүүдтэй уулзаж, судалгааны аргачлал дээр нь зөвлөгөө, зөвлөмжийг өгсөн нь дэд төслүүдийн цаашдын судалгааны арга зүйд чухал холбогдолтой юм.
No comments:
Post a Comment