Эх орны хишиг, эрдэнийн хувийг мөнгөн хэлбэрээр авахыг хүсэхгүй байна.


Саяхан ард түмний дунд УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эх орны хишиг" сангийн тухай болон "Эрдэнийн хувийн" тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан нэгэн төрийн бус байгууллагаас сонирхолтой судалгааг www.vip76.mn- сайтын зочдын дунд явуулжээ.

Энэхүү судалгаа нь Та "эх орны хишиг"-ийг ямар хэлбэрээр авахыг илүүд үзэж байна вэ? гэсэн ердөө ганц асуулттай ажээ. Зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн бүтэн нэг cap үргэлжилсэн судалгаанд нийт 801 хүн оролцсон байна.

Судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцогсдын 49.8 хувь буюу 399 нь Эрдэнийн хувь, эх орны хишгийг бэлэн мөнгөөр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол үлдсэн 51.2 хувь буюу 402 нь мөнгөн бус хэлбэрээр олгох нь зүйтэй хэмээн үзжээ. Харин мөнгөн бус хэлбэрээр авах хүсэлтэй 51.2 хувь иргэдийн 20.6 хувь буюу 165 нь хувьцаа хэлбэрээр авахыг илүүд үзэж, 18 хувь нь буюу 144 нь орон сууц, боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулалтаар, 10.1 хувь буюу 81 нь үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх хэлбэрээр, 1.5 хувь буюу 12 нь өөр бусад хэлбэрээр иргэдэд хүртээсэн нь илүү үр ашигтай хэмээн үзжээ.

Мөн дээрх судалгаанаас гадна www.vip76.mn- ээс "Эх орны хишиг", "Эрдэнийн хувийн" талаарх таны үзэл бодол, байр суурь мөн та ямар хэлбэрээр авахыг илүү үр өгөөжтэй хэмээн үзэж байгаа талаар хэлэлцье!" гэсэн нэртэй хэлэлцүүлэг сайтын зочдын дунд явуулсан байна. Хэлэлцүүлэгт асуулт хариулт нийлсэн 135 хэлэлцүүлэг иржээ.

Хэлэлцүүлгээс харж байхад Мөнгөн хэлбэрээр авахыг хүсэгчдийн олонх нь санхүү, эдийн засгийн хямралтай энэ хүнд хэцүү цагт мөнгөн хэлбэрээр өгч иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх хэрэгтэй, нөгөө талаасаа орон сууц, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд хишиг хүртээх нь оновчгүй, учир нь доод, дээд албан тушаалтнууд нь идээд дуусна гэсэн санал бодолтой байна.

Харин мөнгөн хэлбэрээр авахыг хүсээгүй буюу судалгаанд 51.2 хувийн олонх нь энэ их мөнгийг бэлнээр иргэдэд тараагаад эхэлбэл зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт ихэсч ханш нь унаж, үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Ингэхээр 1.5 сая авсны ашиггүй болно хэмээн үзэж байна. Зарим хүмүүс ашиггүйгээр барахгүй ингэж огт болохгүй гэх юм.

Судалгаанаас харахад иргэдийн олонх нь мөнгөн хэлбэрээр өгөх нь үр ашиг муутай гэдэгтэй санал нийлж байна.
Эх сурвалж: http://vip76.mn/

1 comment:

ЗОРИГТ8 said...

http://monsoc.blogspot.com/