Ард тvмний ухаан буюу орчин vеийн vлгэр


Д.БОЛДХУЯГ
Тулган хvлээлгээгvй нийгмийн эмх журам буюу ардчилсан ертөнцөд олон нийтийн дэмжлэгийг авахгvйгээр хөгжин цэцэглэдэг бизнес, эрх мэдэлд хvрдэг улстөрч байхгvй юм. Ардчилал муу боловч тvvнээс сайныг нь бодож олоогvйн бэрхшээл дундуур хvн төрөлхтөн туучсаар л байна.
Нийгмийн засаглалын бvх эрх мэдэл олон тvмэнд шилжсэн нь ардчиллын ололт боловч “Тvмний тvрэлт” хэмээх vндэстэн, соёлын хамгийн хvнд хэцvv хямралаа Европ туулж байна гэж Х. Ортега Гассет аль 1930-аад онд бичээд барьж идvvлэх дөхөж байсан юм. Олон тvмнээ л дагадаг, угаасаа ялгарах авъяасгvй учраас адилсах, ижилсэх, ихэрсэх дуртай ерөнхий нийтлэг хvмvvсийн дарангуйлал нийгмийг чанараас тоонд шилжvvлж ихэрсэх дуртай ерөнхий хvнээс бvрдсэн тvмэн олны тvрэлтийн “буян”-д Гитлер эрх мэдэлд хvрч, сонгуульчлагдсан дарангуйллыг тогтоож чадсан юм.
Хувь хvний эрх чөлөөг дээдэлсэн “Би”-нvvдийн нийгэм “Бид”-нийх болж, хамт олон, улс vндэстний эрх ашгийн өмнө хvн vнэгvйдлээ. Боловсорсон, хэрсvv Германы ард тvмэн Гитлерийг таньж чадаагvй. Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй гээд фашист намыг дэмжин бvлээн усаар тархиа угаалгасныхаа төлөөсөнд дайны нурангид дарагдан хvн төрөлхтөнд адлагдах хувь заяагаа хамтад нь сонгосон юм.
Олон нийт гэж юу вэ? Айдас хvйдэс, баяр баясал, уй гуниг, таашаал талархал зэрэг сэтгэл зvйн хөөрөл, догдлолын vр дагавар юм. Цаг vеийн vйл явдал, бусдын тухай мэдэх, зугаацах гэх мэт сэтгэл зvйн хэрэгцээгээ хангах шаардлагаар буй болдог хөөрлийн жолоо замбараагvй нөлөөлөл. Олон нийт нь Доржоос Дондог, Цэцэгээгээс Цэрмаа хvртэлх бvх хvнийг оруулсан тооны нийлбэр. Нэг талаас Дорж болгон өөрийн бодол, амьдрал ахуй, хувь заяатай хувь хvмvvс. Нийгмийн дунд оршин амьдрахын тулд олноо дагаснаар бие хvний өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар нь vнэгvйднэ.
Олон нийт болоод ирэхээр ухамсар биш сэтгэл хөөрөл чухал. Мэдээллийн олон нийт сэтгэл хөөрөл, догдлол, таашаалаараа мэдээг хvлээн авна. Өдөр бvр, цаг тутамд, хором болгонд маш их мэдээлэл, мэдлэгийг хvн өөрөө хvсэхгvй байсан ч хvлээж авсаар байна. Өчигдрийн мэдлэг өнөөдөр гашилж, өглөөний сонин өдөртөө шарлаж байна. Бие хvн нь мэдлэгтэйгээ зөрчилдөж, сэтгэл зvйн хямралуудыг vvсгэж эхэлсэн.
Нийгмийн хvн орь ганцаар орхигдон зожгирсон Робинзон Крузо биш учраас бусадтай хамт оршин амьдрах эрэлт хэрэгцээ, зайлшгvй орчин нөхцөлдөө зохицохын тулд мэдээллийн “дарангуйлал”-д дуулгавартай захирагдаж, хамтач мөн чанараа хангана. Нэг сэдэв, нэг мэдээлэл нийт улс орон даяар тvгж тvvнээс улбаалан тогтсон ойлголтоор дамжин ижилсэнэ. Олон нийтийн санаа бодол компьютерийн “Copy” vйлдэлтэй төстэй байдлаар бvрэлддэг нь ийм учиртай.
Ийм ижилсэх, нийлэгших vйл явц нь бие хvний vvрэг ролийг бvдгэрvvлж, vй олон хvний хамтын санаа бодлыг бvрдvvлэн, оюун ухааны гэхээсээ илvv нийтлэг баяр гуниг, сэтгэл зvйн догдлол өөрчлөлт бvхнийг шийднэ. Зах зээлд эрэлт хэрэгцээ, PR хоёрын аль нь чухал вэ гэсэн асуултад мэргэжилтнvvд сvvлчийнхийг нь сонгож байна. Г.Өсөхбаяр аваргын зурагтай, илvv vнэтэй жvvс заавал ууж байж л амны цангаа нь тайлагдах зайлшгvй хэрэгцээ байхгvй. Мэдээлэл харилцааны менежментээр дамжуулаад хэрэгцээг бий болгочихдог болсон.
Олонхийн ардчилал дийлэнхийн байр суурь, vvрэг нөлөөг улам өсгөж буйг “Тvмний тvрэлт” хууль тогтоомжоос хvчтэй болж байгаагаар тайлбарлаж болдог. Заримдаа шинжлэх ухааны нотолгоо, магадлагаа ч хvчгvйднэ. Алт, зэсийн ордыг зохистой ашиглах эдийн засагчдын санал, сонгодог урлагийг хөгжvvлэх хөтөлбөр, санаачилга глобальчлагдсан олон улсын худалдаа, эдийн засгийн ертөнцөд vр ашигтай ажиллах менежерvvдийн төлөвлөгөө ч бvхнийг мэдэгч бvх нийтийн сэтгэл хөдлөлд нам даруулна.
Үнэндээ олон нийтийн санаа бодол ухамсар гэхээсээ ёс суртахууны vнэлэмжид тулгуурлана. Авлигатай эрэгчин эмэгчнээ vзэлцэгчийн дvрд хувирсан улстөрч “Баатар”-ыг талархан дэмжихдээ хөгжлийг чөдөрлөгч, чөлөөт өрсөлдөөнийг боомилогч нийгмийн vзэгдлийг тас цохих зөв, цэгцтэй бодлоготой байна уу, vгvй юу гэдгийг шvvн тунгаадаггvй гэсэн vг. Муу юмтай тэмцэж байгаа хавчаахай нумтай хvvг шударга гэж таашаадаг нь ёс суртахууны vнэлэмжээр асуудал шийдэгддэгийг нотолж байна.
Олон нийт шударга, ажил хэрэгч, ухаантай хvнийг дэмждэг ёс суртахуунтай ч мэдээллийг, хэр сэтгэгдэл төрvvлэхээр сенсаацтай ч юм гэдгээс нь хамаарч хvлээн авдгаас бус мөн чанарыг нь таних боломж бараг байдаггvй. Муу талын Баатар гараад ирэхээр бvр их сонирхолтой болж сэтгэл зvйн догдлол нийгэмд vvснэ. Ухамсар биш сэтгэл хөдлөл нь гол учраас vлгэр домгийн мэт vйл явдлыг орчин vед энэ мэтээр өрнvvлдэг. Сайн муу талын дvрvvдтэй, vйл явдлуудтай орчин vеийн цуврал vлгэр.
Яг vнэндээ хавчаахай нум авлигач мангасыг намнах чадалтай хэрэгсэл мөн vv, сум нь хэр хол тусдаг юм бэ гэдэг техникийн vзvvлэлтийг сонирхдоггvй юм. Хулгана алж чадахгvй нумтай ч мангастай тулалдахаар явж буй мэт жvжиглэх хvvд амархан хууртчихдаг гэсэн vг.
Мангасуудыг ялахгvй байсан ч, өөрөө ч сэм гулгуулчихдаг тэмцэгчийн дvртэй этгээд огцорч хэлмэгдлээ ч “Муу талынхантай тулалдсаар шархтаж vхэтхийн унасан эрэлхэг эрийн тухай” vлгэр тууль гэмээр сэтгэгдлийг төрvvлэх нөхцөл болдог юм. ДОХ-ын тохиолдол ихсэх тусам бэлгэвч ярьсан улстөрчийн рейтинг өснө. Рейтингээ өсгөхдөө ядаж бэлгэвчийн хэрэглээг нэмэгдvvлснээрээ нийгэмдээ буян vйлдэж байгаа нь тэр.
Хавчаахай нумтай�хvvгийн харагдах дvр төрхийнх нь цаана нөгөө муулаад байсан мангас нь байж буйг цөөн хvн мэдэвч олонхийн дарагуйлалд орно. Үлгэр vнэн байдаггvй ч ортой юм шиг санагддаг, хамгийн гол нь гоё шvv дээ.
Нийгмийн харилцааны өөрчлөлт, мэдээлэлжсэн цаг vе нь хvнийг маш их мэдлэг, мэдээллийг хvлээж авах орчин нөхцөлд оруулсаар байна. Монголын өнөөгийн нийгэм бол олон нийтийн санаа бодол, олонхийн засаглал юм. Тэр олонхийн сэтгэл зvй чухамдаа мэдээлэлд л тvшиглэж бий болдог . Тийм ч учраас мэдээллийн vvрэг, ач холбогдол, vзvvлэх нөлөө өсөн нэмэгдсээр байгаа.
Чухам эндээс Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийгмийн өмнө хvлээсэн бодит мэдээллийг тvгээх, төрийг хянах, гэгээрvvлэх vvргийн чухлыг давхар нотолж болох юм. Хэвлэл хэзээд олон нийтийн талд зогсож, vнэний хойноос хөөцөлдөж байж засгийн эрхийг барих ард тvмний эрх хэрэгжинэ. Үvний хамт иргэний гэгээрэл хамгийн чухал нь юм. Иргэншсэн хvмvvсээс бvрдсэн нийгэм бодит байдлыг vлгэр туулиас ялгаж чадна.
Хvнээс илvv капитал гэж vгvй. Ялагдсан Герман дэлхийн гурав дахь хvчирхэг эдийн засагтай болж, дайны нурангин дороос өндийсөн байхад ялсан баатар Орос яагаад тvvнээс хоцорсон юм бэ? Дайнд ялагдсан өвгөн герман цэрэг Хайнц ялсан баатар Иванд өмсч байсан өмдөө өгөөмөр тусламж болгон явуулахад хөөрхий ахмад дайчин гутарсандаа амиа хорлосны учир юу вэ? Ерөөсөө л хөгжсөн хvн. Баялгийг бvтээх, мөнгийг шингээх чадвартай хvмvvс. Баяжиж таргалах, хvн шиг амьдрах явцуу эрх ашгаа гvйцэлдvvлэх таатай орчин, тэдний амьдралд бага оролцдог төр.
Үлгэр сэтгэл уяраам, нvд баясгам, энэлэн шаналам байхын хэрээр vйл ажиллагаа, vр дvн, бодит дvгнэлт тvvний ард нуугдана. Авлигатай тэмцсэн дvрд хувирсан л бол vйлдэл болоогvй vг, vр дvнд хvрээгvй хоосон ярианы хариуцлагыг бvдгэрvvлэн замхруулж чадна. Ажлын тайлан, амжилт дутагдлыг шvvн хэлэлцэхээс зугтаалгана.
Хэн нэг улстөрчийн санаачилгаар улстөрийн мэтгэлцээн өрнөсөөр байвал тvvний хэлмэгдсэн баатрын хөшөө шиг дvр төрхийг дэмжин зvглэх ардын мөр арилахгvй. Рейтингийн нууц гэж энэ. Гэхдээ өсгөхөөс барих хоёр дахин хэцvv. Огцом, хуурамчаар өссөн рейтинг унах нь зvй тогтол. Эхлээд албан хаагч, улстөрийн хvрээ, сэтгvvлчдийн дунд унаж эхэлнэ. Тэндээс их уналт хавтгайдаа тархана.
Ийм рейтингийг PR бvтээдэг нь ч vнэн. Манайхан хар PR гэж их бичиж байна. Үнэндээ хар цагаан байтугай юу юм гэдгийг нь сайн мэдэхгvй л дээ. Мэдээллээр дамжуулж дvр төрхийг нь хvлээн авч, олонхиороо сонголтоо хийдэг нийгэмд хэн нь vнэхээр төрд хэрэгтэй юм, аль нь худалч, хэрэггvй юм гэдгийг ойлгомжтой, бодлоготой төлөвлөлттэй, ур чадвартай хэлж өгч, олон тvмний сонголтод тусалдаг арга зvй. Улстөрчдийн хэн болохыг сонгогчид нь байтугай насаараа хамт амьдарч байгаа эхнэр нь ч бvрэн таньж мэдээгvй л байдаг.
Сэтгvvлчдэд байдаг шиг ёс зvйн код PR-чдад хэрэгтэй байгаа. Төрд хэрэгтэй, тvмэнд ашигтай хvнээ итгэл vнэмшлээрээ дэмждэг, тvvний мөн чанарыг, давуу талыг ойлгуулах PR-ын загалмайлсан эцэг нь алдарт Жорж Вашингтон, Томас Жефферсон нар юм. Тэд vнэн ч бай, худал ч бай зөвхөн ил тодоор өрсөлдсөн цагт л vнэн нь vнэн болж чаддаг гэж vзэж байсан юм. Сэтгэл нь хөдөлсөн “Тvмний тvрэлт”-ийг зогсоож иргэншсэн, хөгжсөн хvмvvсийн тvрлэг эхэлвээс манай ардчилал маш сайн бэхжинэ.

No comments: