“Олон нийтийн санал асуулга”. Тун ч ардчилсан сонсогдохгvй байна гэж vv.

Би хаана төрөө вэ гэдэг шиг монгол хvн гэж хэн бэ. Бидний амьдралын зорилго юу юм, аз жаргалтай эсэх, мөнгийг юу гэж vздэг, ханиа хэрхэн сонгодог, улс төрд яаж ханддагийг ул суурьтай судлах мэргэжлийн байгууллага Монголд алга. Эрэгтэйчvvдийн хэдэн хувь нь “савангийн дуурь”-т шимтдэг, эмэгтэйчvvдийн хэдэн хувь нь өрхийн төсвөө барьдаг гэхчлэн амьдралд ойр судалгаа хаа нэгтээ нийтлэгдэж байсангvй.


Уг нь ч социологийн судалгаа явуулна хэмээн бvртгvvлж тамга авсан газар маш олон байх юм. Гэтэл монгол хvний тухай хамгийн энгийн зvйлийг илтгэх суурь судалгаа огт байдаггvй. Тиймээс улс төр, эдийн засгийн зэрэг томоохон агуулгатай асуулгаар дvн шинжилгээ гаргах судалгааны хөрс өнөө хэр Монголд бvрдээгvй гэж vзэж болох талтай. Өөрөөр хэлбэл, ердийн монгол хvний дундаж төрх тодорхойгvй байна. Харин улстөрчдийн рейтингийн vзvvлэлтийг долоо хоногийн зурхай шиг дэлгэсээр, зарласаар.

Монгол хvн хvрээлэн буй орчин, юмс vзэгдлээс юуг таалдаг, таашаадаггvйн vзvvлэлт манай улс оронд өрнөж буй улс төрийн бодлогод огт хамааралгvй болж таарлаа. Зvй нь vйл явдал, нөхцөл байдлын тухай бодит мэдлэгт хvрэхийн тулд задлан шинжилгээ хийх vй олон аргын нэг нь л социологийн судалгаа. Гэвч vvнийг зvй бусаар ашиглах явдал Монголын улс төрд аль хэдийнэ газар авчээ. Улстөрчид, нам хvчнvvд хэнд зориулж бодлого боловсруулдаг нь тун ч бvрхэг.

Ерөөс өсч дэвжихийн төлөө, олон нийтийн тусын тулд юу хийвэл сайн ажил болох вэ гэдгийг эрх баригчид судлахгvй, мэдэхийг хvсэхгvй байгаад хэргийн гол нь оршино. Харин социологийн судалгааг хувь улстөрчдийн нэр хvндийг өсгөх сурталчилгаа болгон соёлтойгоор ашиглах арга хэрэгсэл болгон хувиргажээ. “Олон нийтийн санал асуулга”. Тун ч ардчилсан сонгсогдохгvй байна гэж vv.

Судалгааны олон агентлаг “Ард тvмэн бол юу ч бичиж болох цагаан цаас” хэмээсэн Мао Зэдvний балмад vгийг овжин ашиглаж олон нийтийг төөрөгдvvлж байгаа юм.

Сайн, мууг ялгадаг ёс зvйн код энэ салбарт vгvй. Эрхбиш олон нийтийн мэдэх болсон цөөн агентлагаас бусдад нь нийгмийн сэтгэл зvйгээр мэргэшсэн хийгээд суурь боловсролтой, орчин vеийн мэдээлэлд ойр хvмvvс ажилладаг эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа социологийн судлаачид эмзэг салбарт ажилладгийн хувьд мэдрэмжтэй, ёс зvйтэй байх шаардлагатайг энэ ухаан өндөр хөгжсөн орнууд эрхэм болгож олон нийтээ хvндэтгэдэг.

Манай социологийн агентлагууд захиалга олох гэж “тамаа” эдэлдэг аж. Агентлаг ч гэж дээ, ердөө ганц мэргэжилтэн ийм байгууллага ажиллуулж хаа нэгтээ захиалга орж ирвэл ах, дvv, хамаатныхаа хvvхдvvдийг судалгаанд гvйлгэчихнэ. Өнөө хэд нь амар, хялбараа бодож оюутны дотуур байраар ганц ороод л санал асуулгын хуудсаа бөглvvлчихдэг явдал манайд хэвийн vзэгдэл. Хvн амын бичил төлөөллийг жилд хамруулах, анги давхарга, хэсэг бvлэг тус бvрийн хvсэл зоригийг тандах ажил нь нөхцөл чадвар муутай агентлагт орлого гэхээс илvv бөөн бэрхшээл болох нь мэдээж. Ингээд л “гурилдахаас” аргагvйд хvрнэ.

Агентлагууд захиалгад дарагдаж хамгийн их орлого олдог vе нь УИХ-ын сонгуультай зэрэгцдэг байна. “Нэг тойрогт нэг удаа дунджаар 20 мянган сонгогчийн дунд санал асуулга явуулахад дээд тал нь 10 сая төгрөгийн ханштай” гэж нэгэн агентлагийн захирал өгvvллээ. (Тэрбээр судалгаа явуулах ханшаа нэмж хэлсэн байхыг vгvйсгэхгvй) Тvvний хэлснээр, судалгааны дvнг зөвхөн захиалагч этгээдэд танилцуулж, энэ тухай “амаа хамхихыг” мэргэжилтнvvддээ анхааруулдаг аж. Тvvнчлэн нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсоны дараа эрхэм vйлчлvvлэгчээсээ албан тушаалыг нь ашиглан тус, дэм vзvvлэхийг хvсэхгvй байх журамтай гэнэ.

УИХ-ын сонгуулийн өмнө нэр дэвшигчдээс гадна санхvvжvvлэгчид судалгааны агентлагт захиалга өгөх хандлага ажиглагдах болжээ. Тухайлбал, 2004 оны сонгуулийн vед нэгэн банкны захирал аль намд хандив өргөхөө шийдэхийн тулд нийслэлийн 20 тойрогт судалгаа явуулж өгөхийг дээр дурдсан агентлагаас хvссэн байна.

Яг одоо Хөвсгөл аймгийн 46 дугаар тойрогт өрнөж буй УИХ-ын нөхөн сонгуулийн кампани эхлэхийн өмнөхөн намууд нэр дэвшигчийнхээ рейтингийн судалгааг тус бvр хийсэн ч “дотоод ажил” хэмээн дор дороо нууцаллаа. Тандвал, “Прогноз” хvрээлэн уламжлал ёсоор МАХН-даа vйлчилж, АН, ИЗН өөрсдийн мэргэжилтнvvдээ дайчилсан байна.

УИХ-ын өмнөх сонгуулиудын практикийг сонирхвол, сонгогчдын дунд явуулах санал асуулга өөрөө нэр дэвшигчийн реклам болдог туршлага бий аж. “Та манай нэр дэвшигчийг хууль зvйн ухааны доктор хамгаалсан тухай мэдээллийг хаанаас авсан бэ” гэхчлэн асуултаараа мань хvнийг магтан сурталчлах арга ялангуяа хөдөөгийн тойргуудад нэлээд “шалгарчээ”.

Олон нийтийн санал асуулгыг улс төрийн сурталчилгаанд ашиглаж тvмнийг төөрөгдvvлэхгvй байх магадлал санхvvгийн чадвартай, ашиг сонирхлын зөрчилгvй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бий гэж барууны шинжээчид дvгнэдэг байна. Яагаад гэвэл аливаа хэвлэлийн хvлээдэг тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд цацах vндсэн vvрэг, мэдээллийн бааз суурь зэрэг нь ард тvмний хvсэл зоригийг тандахад хамгийн тохиромжтой гvvр болдог аж।

10 comments:

Anonymous said...

Энэ одоо хэн бичсэн хэдий үеийн юм бэ? бас л нэг өхрийн PR ийн хэрэгсэл байна ш дээ хөө

ЗОРИГТ8 said...

2006 Оны үед миний бичсэн нийтлэл болой...ПР-ын хэрэгсэл гэж үзэж байвал надтай тулах л болж дээ..

Anonymous said...

neg tirgiin sudalgaag 10 sayaar xiideg sudalgaanii towiin zaxiral ni xen yum be? 2 kursdee bichsen yum uu / tee? ene 2 t xariulchaad nadtai tulsan ni deeree

ЗОРИГТ8 said...

tirgiin гэдэг үгийг ойлгосонгүй...
Тиймээ..
Одоо чиний ээлж

Anonymous said...

Toirgiin gej bgaa logikgvi sociologch we? aldaad l bichee bich. Todorxoi asuult tawichaad baixad

ЗОРИГТ8 said...

Мэдээж би тэр захирлын нэрийг хэлэхгүй чамд...
ОЛон хүний туслалцаатайгаар, эх сурвалжтайгаар бичигдсэн зүйл дээ..

Anonymous said...

нэрлэх хүн чамд байхгүй юм чинь. Нэрлэх гээд ч чадахгүй. Тэгээд ч би нийтлэлийг хэн бичсэнийг мэдэж байна. Чи бичээгүй нь ойлгомжтой. 2006 онд чи анкет тэвэрсэн нусгай бацаан байсан юм чинь. Тэр үеийн сонин жаахан шарласныг эс тооцвол хэн энэ зүйлийг бичсэн нь арилгаагүй шүү.

ЗОРИГТ8 said...

Нөхөр минь чиний наад өмхийрсөн муу санааг, хэлэх гээд нуугаад байгаа тэр үгийг ерөнхийдөө ойлголоо...
Би ч хэн бичсэнийг мэдэж байна..Чи ч бас мэдэж байна...
Эцсийн эцэст чи л надад уураа гаргаад өөр юу ч хийж чадахгүй..
чамд амжилт хүсье

Anonymous said...

2006 онд бичсэн миний нийтлэл, Пиарын хэрэгсэл биш гээд итгэхгүй бол надтай тул гээд омогрохоод байсан чинь хаана байна. Чи намайг зөвхөн чамд л уураа гаргадаг өөр шигээ банди гэж боддоогүйбиз дээ. Миний ч блогоор байнга ороод далчигнаад байдаг хүүхэд чи мөн шив дээ. Хэмжээг чинь мэдсэн болохоор дахин юм бичихгүй айх хэрэггүй. Эх сурвалжийг нь тавьж бай. Хүний юмыг өөрийн болгоод энэ мэргэжлийн ёс зүйд чинь харш биз дээ. Уурлах хэрэггүй. Чамайг хурцалсан гэж найдаж байна. Амжилт хүсье

ЗОРИГТ8 said...

Иймэрхүү нийгмийн шааруудаас л болж хөгжил, дэвшил, шинэчлэл гэдэг зүйлүүд газрын гаваар ороод байгаам даа...Нэрээ нууж хүнийг заналхийлна...Хэрэгтэй хэрэггүй зүйлээр далайлгаж сүрдүүлнэ..
Чамд нэг л зүйл хэлье. Би чамтай хэзээ ч тулж өөрийгөө хамгаалж чадна..Надад заадаг хүн нь ч чи биш, намайг хурцалдаг тэнэг нь ч чи биш гэдгийг хэлэх байна.
Чамд хэмжээгээ мэдүүлэх гэж би блог бичдэггүйг сануулах байна...