Монголын Лектор төвийн шинэхэн судалгаа

2008 оны УИХ-ын сонгуулийг үдэж, өдгөө Ерөнхийлөгчийн сонгуультай золгоод буй энэ үед “Лектор” төв ээлжит судалгаагаа хийжээ. Тэд 2009 оны хоёрдугаар сард улс орон даяар түүвэрлэсэн судалгаа явуулсан ба энэхүү судалгаагаар намуудын өнөөгийн дүр төрх, тэднийг удирдаж буй дарга нарын нийгэм дэх нэр хүнд, хийж буй үйл ажиллагаа, үзэл бодол, анхан болон дунд шатны гишүүдийн идэвхи чармайлт зэрэгт ард түмэн ямар үнэлэлт өгч байгааг судалсан байна. Уг судалгааг анкетын аргаар санамсаргүй түүврээр явуулсан ба Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Ховд, Дархан-Уул зэрэг аймгуудаас нийт 2856 хүнийг хамруулжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлт зэрэг нь түүврийн стандартыг бүрэн хангасан нь харагдаж байна. Мөн судалгаанд оролцогсод “Та өнөөгийн улстөрийн үйл явцыг хэр зэрэг сонирхдог вэ? гэсэн асуултад идэвхтэй ба өөрт хамааралтай асуудлаар гэж 66.6 хувь нь улстөрд оролцоно гэж хариулжээ. Мөн үүний зэрэгцээ улстөрийн томоохон хүчин болох “МАХН, АН хоёрын сул талыг нэрлэнэ үү? гэсэн асуултанд дараах байдалтай хариулжээ.



Энэхүү графикаас харахад МАХН-ын улстөрийн үзэл баримтлал муу байгааг илтгэсэн ба өөрсдийгөө ардчилсан хэмээх үздэг нь тус намын улстөрийн үзэл баримтлал, чиглэл хандлага нь тодорхойгүйг илтгэн харуулж байна. АН-ын хувьд намын хурал, дотоод асуудал гээд бүх зүйл нь олон түмний нүдэн дээр ил явагддаг учир тэдний дунд нууц хэмээх ойлголт байхгүй, мөн хоорондоо олон бүлэг фракцд хуваагддаг нь дотоод эв нэгдэл муу гэж хариулсан байна. Мөн “Та аль намын даргын хийж буй ажилд онц дүн тавих вэ?” гэсэн асуултад дараах байдалтай хариулсан байна.


Дээрх судалгаанаас харахад намын даргын хувьд С.Баяр, Н.Алтанхуяг нар хувийн рейтинг болон улстөрчийнхөө рейтингээр бусад намын дарга нараас илүү байна. Мөн “Та намыг ямар хүн удирдах ёстой вэ?” гэсэн асуултад 65,9% нь “Манлайлагч, шудрага, бүлэглэлүүдийн эрх ашиг, сонирхолыг илэрхийлж чадах хүн хэрэгтэй.” гэж үзсэн бөгөөд мөн улс орноо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй гэж хариулжээ. Мөн “Та аль намыг дэмждэг вэ?” гэсэн асуултад хариулсан байдлыг харахад МАХН, АН хоёрын рейтинг ойролцоо бөгөөд 1,3 хувийн зөрүүтэй байна. Мөн жижиг намууд болох ИЗН, ННам, Эх-орон гэх мэт намууд 0,5-6,9% тай байгаа нь эдгээр намуудын үйл ажиллагаа өргөн цар хүрээгүй, хүртээмж бага, гишүүд дэмжигчдийн дэмжлэг сул, намын удирдлага манлайлагчдын жин бага ба цаг хугацааны хувьд нялх байгааг илтгэн харуулж байна. Мөн “Хамгийн шудрага дарга гэж хэнийг нэрлэх вэ?” гэсэн асуултад ИЗН-ын С।Оюун гэж 16,3 нь хариулжээ.


4 comments:

A.Амарсайхан said...

Манайхан судалгааг худлаа гаргаж, тархи угаах хэрэгсэл болгоод байх юм.

Намайг орон нутагт багш хийдэг байхад нам болгоноос гишүүн багш хүрч ирснээ л судалгаа бөглүүлдэг, гэхдээ манай хүнийг бөглөөд өгөөч гэж гуйдаг байсан.

Сүүлдээ судалгаа ирэхээр нь чи алийг нь бөглүүлэх вэ гэж асуудаг болчихсон байсан.

ЗОРИГТ 8 said...

Амарсайхан ахад: Санал нэг байна. Социологийн судалгааны нэр хүнд унасан, монгол гот хөгжихгүй бйагаа нь нь улс төр, дилетант судалгааны байгууллагууддтай зайлшгүй холбоотой.
Лектор төвд оюутан байхаасаа буюу 3 орчим жил ажилласны хувьд энэ төвийн судалгааг мэднэ...Тэр намуудын дэргэдэх судалгааны төвүүдийг бодвол хавьгүй ардчилсан, бодитой судалга хийдэг шүү...Танд баярлалаа

3apaa said...

Сайтуудын сонгууль, улс төртэй судалгааны дүнг харахад аль намын сайт вэ гэдэг нь шууд харагдаж байна билээ. Судалгааг ямар ч хүчний нөлөөгүйгээр шударга хийвэл сайхан л хэрэг. Гэхдээ тийм нь бараг байхгүй гэж мэдээд л байна л даа. Намуудын судалгааны багууд маш мундаг судалгаа хийдэг. Нийтэд дэлгэхдээ уг судалгааныхаа дүнг өөрчлөөд өөрийнхээ намыг талд ялалтыг өгсөн байдлаар тайлагнаад байдаг нь муухай л даа.

ЗОРИГТ 8 said...

Зараад: Миний хувьд улс төрийн намын дэргэдэх судалгааны төвүүдийн бодлогын судалгааны институт хэлбэрээр шинээр байгуулвал илүү үр дүнтэй санагддаг.
Яагаад тэд мундаг гэж...
Мундаг байсан бол судалгааны үр дүнгээ өөрчлөхгүй л байсан болвуу..