Иргэд vнэ тєлбєргvй хvртэх ёстой vйлчилгээгээ хvртэхийн тулд хахууль тєлсєєр байна

АНУ-ын Азийн Сан Монгол улсад авлигыг бууруулахад иргэд, байгууллагуудыг идэвхжүүлэн оролцуулах зорилготой, авлигын байдлыг хянах механизм болсон хагас жил тутам хийгдэж буй судалгааныхаа зургаа дахь тайланг гаргаж, єнєєдєр хэвлэл мэдээллийнхэнд зарласан юм.

Авлигын түвшин тогтоох судалгааг 2006 оноос хагас жил тутам явуулж байгаа бөгөөд энэ удаагийн судалгаа нь 2008 оны гурваас есдүгээр сар хүртэл нийт зургаан сарыг хамарсан юм.

Хэдийгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд байдал зөв тийшээ тогтвортой өөрчлөгдөж байгаа ч иргэд “манай улсад авлига нийтлэг үзэгдэл” гэж үзсээр байна.

Судалгаанд 1030 хvнийг хамруулсан бєгєєд оролцогсдын ихэнх хувь “Авлигын эсрэг хууль” үр дүн муутай байна гэжээ.

2006 оны 9 дүгээр сард “Авлигын эсрэг хууль” хүчин төгөлдөр болсны дараахан тус хуулийн талаарх иргэд өөдрөг сэтгэгдэлтэй буюу тухайн үед судалгаанд оролцогсдын 35% нь “Авлигын эсрэг хууль” байдлыг өөрчилнө гэж итгэж байсан бол 2008 оны 9 дүгээр сард ийнхүү итгэж буй иргэдийн тоо 26.7% хүртэл буурсан байна гэж судалгааны дvнгээс харагдаж байна.

Судалгаагаар иргэд доорх байгууллагуудыг хамгийн их авлигад єртдєг гэж vзсэн байна.

-Газар ашиглалт
-Уул уурхайн салбар
-Гааль
-Шvvгч
-Прокурор
-Улс тєрийн намууд
-Цагдаа
-Хот аймгийн захиргаа
-Эрvvл мэндийн тогтолцоо
-Хуульчид

Судалгаанаас харахад єнгєрсєн гурван сарын байдлаар судалгаанд оролцсон єрхийн 44.8 хувь нь хахууль тєлєхийн тєлєхийн тулд єрхийн орлогоосоо ноцтой хэмжээгээр хорогдуулсан байх юм.
Мєн иргэд хvртэх ёстой vйлчилгээнийхээ тєлєє судалгаанд оролцогсдын 69.2 нь хахууль тєлсєн байна.

Авлигын хууль бодит байдлын єєрчилнє гэдэгт иргэд бараг итгэхээ больжээ. Хуулийн талаарх эргэлзээ, үл итгэх байдал ерөнхийдөө төр засгийн байгууллага, төрийн албан хаагч нарт дургүйцсэн, итгэл алдарсан байдалтай давхцаж байна. Энэхүү зургаа дахь судалгаагаар иргэдийн авлигад хандах хандлагад нааштай хэд хэдэн үзүүлэлт ажиглагдсанаас дурьдвал хахууль нэхвэл өгөхгүй гэсэн иргэдийн тоо өнгөрсөн судалгаатай харьцуулахад дөрвөн хувиар өсч, мөн мөнгө байвал ажил хэргээ бүтээхийн тулд хахууль төлнө гэсэн иргэдийн тоо 8 хувиар буурчээ. Үүнээс гадна 33% нь хахууль нэхвэл хууль хэрэгжүүлэгч албаны хүмүүст эсвэл удирдлагад нь мэдэгдэнэ гэжээ. Эндээс нь АТГ-с явуулж буй соён гэгээрүүлэх ажил тодорхой үр дүнгээ өгч байна гэж дүгнэж болох юм.

No comments: