Монгол улс дах нийгмийн дунд давхрага


Аливаа улс оронд дундаж амьжиргаатай өрх, түүний гишүүд нь тухайн орны эдийн засгийн болоод нийгмийн реформын гол суурь болж байдаг. Чухамхүү тэдний эдийн засгийн чадавхиас хүн амын хөрөнгө оруулах чадвар, улсын төсвийн байдал, төрөөс авч хэрэгжүүлэх нийгмийн бодлогын хэрэгжилт ихээхэн хамаарч байдаг. Зах зээл хөгжсөн орнуудад яригддаг “дундаж анги” нь 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхэн үед аж үйлдвэржилтийн сэргэн мандлын үр дүнд шинэ банкны эзэд, үйлдвэр худалдаа эрхлэгчид бий болсноор хөгжиж төлөвшсөн гэж үздэг. Ийнхүү дундаж иргэн, дундаж амьжаргаатай өрх, дундаж анги гэсэн гурван тогтвортой ухагдахуун байгааг тэмдэглэх ёстой бөгөөд энэ гурвын харилцан хамаарал, агуулгыг нарийн нягт шинжлэх нь нийгмийн судлаачдын төдийгүй шийдвэр гаргагчид, улстөрчдөд нэн хамаааралтай асуудал болох билээ. Дундаж иргэний тухай ухагдахуун нь нөгөө хоёрын агуулгаар бүрэн тодорхойлогдчих боломжтой гэж үзэж болно. Дундаж өрхийн хувьд сүүлийн үед манайд төдийгүй нилээд улс оронд хийгдэж байгаа судалгаа болон сүүлийн үеийн төр, засгийн бодлогын чиглэлүүд ийм өрхүүдэд чиглэсэн хандлагатай болж байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаас, дэлхий нийтээр хийгдэж буй хүн амын тооллого, статистик бүртгэлийн үндсэн нэгж нь өрх айл болсоор байна. Эдийн засаг, улс төрийн шилжилт, хөдөлгөөний ноён нуруу, гол цөм болж байдаг дундаж ангийн тухай ухагдахуун нь барууны зах зээл хөгжсөн орнуудад их яригддаг бололтой юм билээ.

Тухайн улс орны хөгжлийн төвшингөөс нийгэм, эдийн засгийн олон шинж хамаардгийн адил хүн амын дундаж хэсгийн байдал, тоо хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн ч бас тодорхой хамааралтай байдаг. Дундаж давхарга /цаашид дундаж амьжиргаатай өрхийг бүлгийнх хувьд ингэж нэрлэе/ бол нийгмийн янз бүрийн бүлгүүдийн нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн тодорхой нэгдэл мөн. /2003 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлсэн “Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх талаарх судалгаа” төсөл/ Дундаж амьжиргаатай өрхийг зөвхөн хэрэглээ, эсвэл дундаж орлогоор нь бүрэн тодорхойлох боломжгүй юм.

Нийгмийн ядуу ба баян хэсгийн харьцаа, тэдний байр суурь аль хэр байгаа нь төдийлэн голлох үзүүлэлт биш бөгөөд харин хүн амд дундаж ангийн эзлэх хувь хэмжээ нь нийгмийн нийт бүтээгдэхүүнд тэдний оруулж буй орлогын хувь хэмжээтэй дүйцэж байх нь нийгмийн бүтцийг тогтворжуулахад чухал үүрэгтэй юм. Дундаж давхаргынхан өөрийн зорилгоо илүүтэй ухамсарлаж, улс төрийн хэлээр тодорхойлж чадахын хамт тэр хэрээрээ нийгмийн ухамсрын хэв маяг, жишгийг бүрдүүлж байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад энэ давхаргыг бүрдүүлэгчид харьцангуй өндөр хөдөлмөрийн бүтээмжтэй, мэдлэг мэдээлэл сайтай байдаг тул хэрэглээний зах зээлийн бүтэц, мөн чанарыг тодорхойлдог нийгмийн гол хэсэг нь байдаг. Тиймээс ч дундаж анги буюу өрхүүд нь бүхэлдээ тухайн улс төрийн эрх чөлөөний гол баталгаа болж байдаг ажээ. /”Дундаж амьжиргаатай өрхийн гишүүд нийгмийн цөм болдог”нийтлэл Т.Нарантуяа/


Frequency

Percent

Valid Percent

Cumulative Percent

Valid

Äýýä

9

1.5

1.5

1.5


Äóíäààñ äýýã¿¿ð

73

12.5

12.5

14.1


Äóíä

397

67.7

68.1

82.2


Äóíäààñ äîîãóóð

74

12.6

12.7

94.9


äîîä

30

5.1

5.1

100.0


Total

583

99.5

100.0


Missing

System

3

.5



Total

586

100.0


Монгол хүмүүсийн генефонд болон менталитет нь хэт баян болон хэт ядуу гэсэн нийгмийн давхрагын аль алинд нь өөрийгөө хамруулах нь бага бөгөөд сэтгэхүйн хувьд судалгаанд хариулахдаа дундаж голлон харилдаг нь дээрх судалгаанаас харагдаж байна. /2008/08 сар Улаанбаатар, Хэнтий аймагт МУИС Социологийн тэнхмийн хийсэн судалгаа/68 орчим хувь “Та өөрийгөө нийгмийн ямар давхрагад хамруулах вэ” гэсэн асуултанд “дунд” гэж хариулсан байгаа юм.

No comments: